top of page
Group 1.png
Group 1.png

ЛГБТ Төв нь “Хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр” уриан дор ажилладаг төрийн бус байгууллага. Бид Монголын нийгэмд ардчилсан, хүнлэг үнэт зүйлийг түгээж, ЛГБТИК хүмүүсийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг ...

Хүн бүрд хүний эрх, 
шудрага ёс,
нэр төр

ЛГБТ Төв

male copy.png
Pink Poppy Flowers

Тусдаа биш цугтаа

female copy_edited.png

Үндсэн хөтөлбөрүүд

Архивын төсөл

Монголын ЛГБТИК+ хөдөлгөөн, соёл урлагийн түүхийг үнэн зөвөөр архивлахыг зорьдог.

Залуучууд

ЛГБТИК+ залуусын оролцоо, манлайллыг дэмжих, хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлдэг.

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн үйлчилгээг ЛГБТИК+ хүмүүст ээлтэй, хүртээмжтэй болгохыг зорьдог.

Эрх зүй

ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг шинэчлэх, боловсронгуй болгох зорилготой.

Товхимолууд

Уг хэсэгт ЛГБТ төв болон ЛГБТИК+ олон нийтийн хийсэн баттай суралжууд багтсан болно.

Лесбиян, гей, бисексуал, үйлчлүүлэгчидтэй ажиллах журам

ЛГБТИ - Хүний нөөцийн мэргэжилтэн, байгууллагын удирдах ажилтанд зориулсан гарын авлага

ЛГБТИ - Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт зориулсан гарын авлага

Европын Холбооны Хүний Эрхийн Шагналыг ЛГБТ Төв хүртэв.

2019 оны 12-р сарын 10

Анхны күийр театр тоглолт МҮЭСТО-нд зохион байгуулагдав.

2018 оны 8-р сарын 29

Иргэний бүртгэлийн тухай хуулийн төсөлд транс, интерсекс хүмүүсийн хүйсийн тэмдэглэгээг шинэчлэх саналыг хүргүүлэв.

2018 оны 6-р сарын 18

Күийр уран зохиолыг дэмжих зөвлөлөөс 'Амьдрал, эрх чөлөө, хайрын магтуу' болон 'Homo Liber' номууд худалдаанд гарав.

2017 оны 12-р сарын 10

Үндсэн хуульд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааг багтаах асуудлыг Төрийн байгуулалтын хороо, ажлын хэсэгт хүргүүлэв.

2017 оны 11-р сарын 21

Цагдаагийн 100 албан хаагчдад ялгаварлан гадуурхалтын гэмт хэргийг таних, мөрдөн шалгах сургалт зохион байгуулав.

2017 оны 8-р сарын 7

Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэв.

2017 оны 8-р сарын 1

ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

2017 оны 7-р сарын 1

Их, дээд сургуулиудад ЛГБТИ эрхийн сургалт зохион байгуулав.

2017 оны 6-р сарын 13

НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо Монгол Улсын Засгийн газарт ЛГБТИ хүүхдүүдийн эрхийг хамгаалах тухай зөвлөмж өглөө.

2017 оны 6-р сарын 2

НҮБ-ын Хүний эрхийн хороонд ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайлан хүргүүлэв.

2017 оны 5-р сарын 15

Нийгмийн ажлын их дээд сургуулийн багш нарт ЛГБТИ асуудлаар сургалт хийв.

2017 оны 5-р сарын 1

“Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөрийн оролцогчид анхны ЛГБТ манга 'Хайр бол хайр'-ыг гаргав.

2016 оны 10-р сарын 10

“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд 'Цэнхэр тэнгэрийн цаана' ЛГБТИК кино наадам зохион байгуулав.

2016 оны 8-р сарын 26

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайлан хүргүүлэв.

2016 оны 8-р сарын 2

ЛГБТ Төвийг Азийн ЛГБТ эрхийн ахиц дэвшлийн шагналаар шагнав.

2016 оны 6-р сарын 24

“Эрхийн төлөө урлаг” анхны дуудлага худалдаа зохион байгуулав.

2016 оны 5-р сарын 6

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах хороонд ЛБТ асуудлаар тайлан хүргүүлэв.

2016 оны 2-р сарын 15

Шинэ Эрүүгийн хууль батлагдав - Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар ялгаварлан гадуурхалтыг гэмт хэрэгт тооцов.

2015 оны 12-р сарын 3

“Тэгш эрхийн төлөө дуу хоолой” үнэ төлбөргүй концерт зохион байгуулав.

2015 оны 8-р сарын 28

НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороонд тайлан хүргүүлэв.

2015 оны 6-р сарын 4

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ЛГБТ асуудлаар 17 зөвлөмж гаргуулав.

2015 оны 5-р сарын 5

Европын аюулгүй байдлын байгууллагад үзэн ядалтын гэмт хэргийн талаар тайлан хүргүүлэв.

2015 оны 5-р сарын 1

“ХАЙРЫН АВТОБУС” олон нийтийн театрын арга хэмжээ зохион байгуулав.

2015 оны 4-р сарын 11

“Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөр Канадын ЗГ-ын санхүүжилтээр эхэллээ.

2014 оны 12-р сарын 10

“Тэгш эрхийн төлөө алхалт” анхны жагсаал зохион байгуулав.

2014 оны 9-р сарын 19

“Солонгын булан” номын сангийн буланг нээлээ.

2014 оны 6-р сарын 2

“Эрхийн төлөө урлаг” уралдаан зохион байгуулав.

2014 оны 5-р сарын 17

“ЛГБТ хүмүүс ба ядуурал” судалгаа хийгдэв.

2014 оны 3-р сарын 1

Эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүйд ялгаварлан гадуурхахгүй байх зарчим суулгав.

2013 оны 11-р сарын 25

“Бахархлын долоо хоног” Монголд анх удаа зохион байгуулав.

2013 оны 9-р сарын 22

ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлын анхны судалгаа ХЭҮК-ийн илтгэлд багтав.

2013 оны 7-р сарын 3

ЛГБТ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн сургалт зохион байгуулав.

2011 оны 8-р сарын 15

Монголд анх удаа Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдрийг тэмдэглэв.

2011 оны 5-р сарын 17

НҮБ-ын Хүний эрхийн хороонд ЛГБТ хүмүүсийн талаарх тайлан хүргүүлэв.

2011 оны 3-р сарын 22

ЛГБТ Төвийг Фелипа дэ Сузагийн нэрэмжит хүний эрхийн шагналаар шагнав.

2011 оны 3-р сарын 7

“Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё” кампанит ажил хэрэгжүүлэв.

2010 оны 11-р сарын 15

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд тайлан хүргүүлэв.

2010 оны 11-р сарын 5

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл ЛГБТ эрхийн талаар 7 зөвлөмж өглөө.

2010 оны 11-р сарын 2

ЛГБТ Төв STP-2012 хөдөлгөөнд нэгдэж, 'Миний хүйс минийх' воркшоп зохион байгуулав.

2010 оны 10-р сарын 23

ЛГБТ Төв албан ёсны ТББ-ын гэрчилгээгээ авлаа.

2009 оны 12-р сарын 16

Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас татгалзсан хариу авч, ХЭҮК-д хандлаа.

2009 оны 6-р сарын 23

ЛГБТ Төв дахин бүртгүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2009 оны 3-р сарын 6

Монголын анхны 'Гей Мисс' тэмцээн зохион байгуулав.

2008 оны 11-р сарын 21

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах гэрээний хороонд анхны тайлан хүргүүлэв.

2008 оны 10-р сарын 1

ШУА-аас ЛГБТ холбоотой үгсийг тайлбарлуулах шаардлагаар ТББ-р бүртгүүлэхээс татгалзав.

2007 оны 5-р сарын 3

ЛГБТ Төв ТББ-р бүртгүүлэх өргөдлөө ХЗДЯ-д өглөө.

2007 оны 3-р сарын 16

ЛГБТ Төвийн үүсгэн байгуулагчдын анхны хурал болов.

2007 оны 3-р сарын 1

“Хүний эрх ба ХДХВ/ДОХ” чуулганд 100 гаруй хүн оролцов.

2007 оны 1-р сарын 15

ЛГБТ асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээлэлд сургалт хийв.

2006 оны 9-р сарын 18

Анхдугаар олон улсын ЛГБТ хүний эрхийн бага хуралд 'Тавилан'-гийн гишүүн, МИЛК Төвийг үндэслэгч Н. Анараа Монголын ЛГБТ олон нийтийг төлөөлөн ардчиллаас хойших Монголын ЛГБТ эрхийн талаар илтгэл тавив.

2006 оны 7-р сарын 28

МИЛК Төв хаагдав - Итгэлийн утас руу цагдаа болон тагнуулын газраас дарамталсан тул санхүүжилт тасарч үйл ажиллагаагаа зогсоов.

2004 оны 9-р сарын 30

МИЛК Төвийн ажилтан 107.5 ФМ радиод ЛГБТ эрхийн талаар ярилцлага өгөв.

2004 оны 6-р сарын 11

Монголын анхны ЛГБТ мэдээллийн вэбсайт www.mongoldyke.org.mn нээгдэв (2007 оны 10-р сар хүртэл ажиллав).

2004 оны 2-р сарын 1

АНУ-ын Астрэя сангийн санхүүжилтээр Монголын лесбиян олон нийтийн 'МИЛК Төв' үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2004 оны 1-р сарын 1

“Залуус эрүүл мэнд” ТББ ХЗДХ Яаманд бүртгүүлэв - Эрчүүдийн бэлгийн эрүүл мэнд, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэнэ.

2003 оны 11-р сарын 10

Албан ёсны сар бүрийн ЛГБТ үдэшлэгүүдийг 'Тавилан'-гийн үүсгэн байгуулагч Каларбой зохион байгуулж эхлэв.

2003 оны 10-р сарын 19

“Тавилан”-гийн зарим гишүүд 'ДОХ-той тэмцэх үндэсний сан'-гийн дэргэд гей, бисексуал эрчүүдийг дэмжих бүлэг байгуулж, 2003 онд 'Залуус эрүүл мэнд' ТББ болов.

2001 оны 3-р сарын 1

Анхны ЛГБТ итгэлийн утас 'ДОХ-той тэмцэх үндэсний сан'-гийн санхүүжилтээр ажиллаж эхэлсэн ч 2001 оны 2-р сард хаагдав.

2000 оны 11-р сарын 1

Тавилангийн гишүүд Улаанбаатарт ЛГБТ хүй олны хэрэгцээг судлав - Энэ нь анхны ЛГБТ итгэлийн утсыг ажиллуулах үндэс болов.

2000 оны 7-р сарын 24

Тавилангийн гишүүд Дархан хотын ФМ радиод ЛГБТ эрхийн талаар ярилцлага өгөв.

2000 оны 6-р сарын 10

“Тавилан” ТББ албан ёсоор бүртгэгдэв - Монголын гей эрчүүдийн анхны хүний эрхийн байгууллага болов.

1999 оны 3-р сарын 5

No posts published in this language yet
Once posts are published, you’ll see them here.
bottom of page