LGBT Centre's official blog

The Real L Word 2

PDFPrintE-mail

Written by Administrator Sunday, 03 July 2011 17:14

This article is available only in Mongolian.

Жинхэнэ, Амьд Эл Үг өнгөрсөн зун АНУ-д гарч эхэлсэн. Эхний улирлын ихэнх нь байхгүйгээр, өнгөрсөн улирлын (миний хувьд) хамгийн их уур хүргэсэн плэйя Уитний энэ улиралд үлдсэн байна билээ. Уитнийгийн шар үст дүр энэ улиралд бас нэмэгдсэн байгаа, яг Уитний. Үс нь л өөр өнгөтэй болохоос. Бас арай л хөөрхөн болохоос. Эхний дөрвөн ангийг өчигдөр, өнөөдөр бөөндөж үзэв. Одоогоор харагдсан зүйл гэвэл арьсны өнгийн төлөөллийг энэ улиралд маш сайн оруулж өгсөн харагдсан. Зөвхөн цагаан арьстан лесбиянууд биш, Ази, Африк гаралтай хөөрхөн охид байна билээ. Бас хөөрхөн бүүч (эршүүд) лесбиянуудын ганц хоёр төлөөлөл байна билээ. Ам ангайгаад хаагдахаа больсон зүйл бол... секс! Амьд Эл Үг амьд жинхэнэ лесбиян секстэй болсон байна билээ. Юун наадам, юун цагаан сар. За ингээд эдгээр эмэгтэйчүүдтэй доор танилцаарай.

JavaScript is disabled!
To display this content, you need a JavaScript capable browser.

   

Охин уу, хүү юу?

PDFPrintE-mail

Written by Administrator Thursday, 31 March 2011 15:12

This article is available only in Mongolian.

Энэ удаагийн блогийн бичлэгээ хэрхэн нэрлэх талаар жаал бодож суув. Анхны санаанд орж ирсэн нэр уг нь "Төгс андрожийн" байсан боловч андрожийн гэдэг ухагдахууныг хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу гээд "Охин уу, хүү юу" гэлээ.

Read more...

   

ЛГБТК хөдөлгөөн, НҮБ, АНУ гэх мэт

PDFPrintE-mail

Written by Анараа Monday, 28 March 2011 09:44

This article is available only in Mongolian.

ЛГБТК (Л - лесбиян, Г - гей, Б - бисексуал, Т - трансжендэр, К - күийр (бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийг тогтсон зүйл хэмээн ойлгодоггүй жендэр судлалд үндэслэсэн онол ба амьдралын хэв маяг. Хүмүүс санаж байвал Цэнхэр тэнгэрийн цаана гэж үзэсгэлэнд хадагт хөргөө авахуулсан хүмүүсийн дунд “бэлгийн чиг баримжаа: лесбиян, хүйс: күийр” гэсэн нэгэн хүн байсан даа)) эрхийн хөдөлгөөн үүссэн анхны орон болох АНУ-д Заяа, Анараа хоёрын явсан томилолт амжилттай боллоо. Олон ЛГБТК байгууллага, эсвэл ЛГБТК хүмүүсээр манлайлуулсан байгууллагуудаар орж, санал онол солилцон оюун ухаанаа, сэтгэл зүрхээ сэргээн ирэв. Төвийнхөө хийж буй үйл ажиллагааг улам өргөжүүлэх, хөтөлбөрүүдээ нарийсгах, залуу ЛГБТК манлайллыг хэрхэн бий болгох талаар олон зүйл төлөвлөн ирлээ. Мэдээж энэ болгоноо та бүхэнтэй уулзалдан хуваалцаж, санаа бодлуудыг чинь сонсох хэрэгтэй байна.

Read more...

   

Truly inspiring - the Door + FIERCE = OUR SPOT

PDFPrintE-mail

Last Updated on Friday, 18 March 2011 08:59 Written by Anaraa Thursday, 17 March 2011 12:19

This article is available only in Mongolian.

What do LGBT kids do all over the world when their parents and traditional ethno-linguistic communities turn away from their own offsprings in ignorance, disgust, shame and anger? Very often kids do the one and only easiest thing to preserve their sanity: they run away. They choose the seeming freedom of being on the streets because that is easier to take than the rejection and betrayal from the people who are supposed to be your family, flesh and blood. And that's the reality of kids everywhere, be it in the USA or Mongolia. I know, I was one of those at the age of 17. Thankfully I had a friend who had taken me in and gave me shelter, food, and nurture, but oftentimes LGBT kids are just not that lucky as many do not have friends at school or other spaces they socialise in because of the ostracism and discrimination from peers.

Read more...

   

Америк Заяагийн нүдээр - 2

PDFPrintE-mail

Written by Заяа Thursday, 17 March 2011 12:02

This article is available only in Mongolian.

Америк орны дүр төрх хүний эрхийг дээдэлцэн орон гайхалтай хүн бүр бусдийг хүндэтгэх харилцан ойлголцох байдал.за  тэгээд хүн бүрийн харилцааг харж суралцаж тунгаан бодох зүйлс байлаа. Ёс заншил улс орон болгоны өвөрмөц хэв маягийг агуулсан зүйлс ч байлаа. ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалсан олон байгууллагууд олон байгаагын дотроос энэ 7 хоногт Anti-Violence Project ЛГБТ байгууллага дээр очиж уулзаж тухай байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж ажилчидаа танилцуулж маш гоё хүлээн авсан. Энэхүү ЛГБТ байгууллага нь хүчирхийлэлийн эсрэг үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хүний эрхийн байгууллага бөгөөд олон ажилчидтай хүн бүр ажилдаа мэргэшисэн туршилгатай санагдсан. Мөн Нээлттэй нийгэм хүрээлэнгийн нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэнд, трансжендэр эрх, биеэ үнэлэгчдийн эрхээр дагнадаг нэгэн хөтөлбөртэй очиж уулзлаа. Энэхүү байгууллагын үйл ажиллагаатай танилцаж өөр бусад үйл ажиллагаанй талаар ярилцасан.

Read more...

   

Найз нөхөд, хамтран зүтгэгчид, ЛГБТ хөдөлгөөн

PDFPrintE-mail

Written by Анараа Tuesday, 15 March 2011 06:11

This article is available only in Mongolian.

Нью Йоркт ирээд нэлээд хэд хонолоо. Энэ хугацаанд Заяа бид хоёрын энд ирсэн гол зорилго болох ижил хүйсийн дотны хамтран амьдрагчаа хүчирхийлэх ЛГБТ олон нийтийн "нууцын нууц"-тай АНУ-ын ЛГБТ байгууллагууд хэрхэн ажилладаг, ямар арга хэлбэрээр хүчирхийлэлд байгаа хосуудад тусладаг тухай энэ долоо хоногоос эхлэх ёстой байсан судалгаагаа өнгөрсөн долоо хоногоос эхлээд New York City LGBT Center - CARE Center, New York City Anti Violence Project хэмээх өнгөрсөн 30 жил ажиллаж байгаа байгууллагынхантай өнгөрсөн Баасанд уулзав. Тэд зөвхөн ЛГБТ дотны хамтран амьдрагчийн эсрэг хүчирхийллээр ажиллаад зогсохгүй, үзэн ядалтаас үүдэлтэй халдлагад ЛГБТ хүмүүс өртөхөд хэрхэн яаж зохион байгуулалттайгаар түүнд ЛГБТ олон нийтээрээ community action хийн тусладаг, орон нутгийнхаа засаг захиргааны байгууллагатай хэрхэн ажилладаг тухайгаа Заяа бид хоёртой хуваалцаж, ЛГБТ Төвийн ирээдүйн үйл ажиллагаанд томоохон хувь нэмрээ оруулав. Эдгээр уулзалтууд энэ долоо хоногт үргэлжилнэ.

Read more...

   

Page 1 of 7

<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 Next > End >>
Copyright © 2014 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.