Дэлгүүр хэсье

Энэ дэлгүүрт зарагдаж буй гар урлал, уран зураг, гэрэл зургийг ЛГБТИ хүмүүсийн эрхийг хүндэтгэж, дэмждэг залуу уран бүтээлчид бүтээсэн. Жил бүр 5-р сарын 17-нд тэмдэглэдэг АЙДАХОТ буюу Гомофоби, трансфоби, бифобийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан 2014 оноос хойш ЛГБТ Төвөөс залуу уран бүтээлчдийн дунд зохион байгуулж буй дүрслэх урлагийн уралдаанд оролцсон бүтээлүүдийг дэлгүүрээр мөн борлуулж байна. Уран зураг болон гэрэл зургийг худалдсан үнийн 30%-50%ийг уран бүтээлчдэд олгож, үлдсэнийг шагналын сан, үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгуулахад зарцуулдаг.

Homo liber Хүн ном, эрх чөлөөт хүн, ижил хүйстний эрх чөлөө, ижил хүн гэх мэтээр орчуулагдах боломжтой латин нэрт ном нь ЛГБТ Төвийн УЗ-ийн Тэргүүн А. Зоригийн бичсэн эсээ цуглуулга ба ЛГБТ хүмүүс болон ЛГБТИ эрхийн талаар цогц, хүртээмжтэй хэлбэрээр мэдээлэл хүссэн хэн болгонд тун сонин байх ном.

Амьдрал, эрх чөлөө, хайрын магтуу нь 200 жилийн хооронд дэлхийн өнцөг булан бүрт амьдран, зохиолоо туурвиж байсан ба байгаа 45 күийр яруу найрагчдын сор бүтээлүүдээс шигшин, англи, орос, испани хэлээс монгол хэл рүү орчуулсан яруу найргийн түүвэр билээ.

Хайр бол хайр Монголын анхны ЛГБТ сэдэвт манга номыг “Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөрийн 2016 оны төгсөгчдийн нэг баг санаачилсан манганы уралдаанаас тэргүүн 3 байр болон 1 тусгай байрын шагнал авсан 4 зохиолоор манга хэвлүүлсэн билээ.

Миний найз ЛГБТ хүн өсвөр насныхан болон залуу хүмүүст зориулсан энэхүү номыг “Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөрийн 2015 оны төгсөгчдийн нэг баг санаачлан бүтээсэн билээ. Энэхүү номыг Монголын бүх ерөнхий боловсролын дунд сургууль тус бүрт 2 ширхэг тараахын тулд нэмэлтээр хэвлэх хөрөнгө босгох зорилгоор 500 ширхэгийг борлуулж байна.

Тэр гараг Монголын анхны ЛГБТИ сэтгүүл. “Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөрийн 2018 оны оролцогчид баг бүрдүүлэн Монголын анхны ЛГБТИ сэтгүүлийг эрхлэн гаргасан билээ. ЛГБТИ болон дэмжигч залуучуудын хийсэн сэтгүүлийг ЛГБТ Төвийн оффис дээр хүрэлцэн ирж аваарай. Сэтгүүлийг орлогыг дараагийн дугаарыг хэвлэх хөрөнгө босгож байна.

Эрхийн төлөө урлаг-1 цуврал нь 10 ил захидлаас бүрдсэн ба 2014, 2015 онуудын АЙДАХОТ-ын уралдааны шилдэг бүтээлүүдийн зураг юм. Маш цөөн тоогоор хэвлүүлснээс хэдхэн үлдсэн байгааг та амжиж аваарай.

Эрхийн төлөө урлаг-2 цуврал нь 10 ил захидлаас бүрдсэн ба 2016 оны АЙДАХОТ-ын уралдааны шилдэг бүтээлүүдийн зураг юм. Маш цөөн тоогоор хэвлүүлсэн тул та амжиж аваарай.

Бүх ном, бүтээгдэхүүн ЛГБТ Төв дээр байгаа тул та авахыг хүсвэл 7740 0323 утсаар холбогдоно уу. Хүргэлт хийх боломжтой. 5 ширхэгээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт үнэгүй.