ЛГБТ Төвд хандив өргөх

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гишүүнчлэлгүй, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд нийгэмд бүхэлд нь зайлшгүй хэрэгцээтэй, төрийн хийх ёстой ч хийж амждаггүй зүйлсийг хийж гүйцэтгэдэг. ЛГБТ Төв ч бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанаас үл хамааран хүн бүр хүний эрхээ ялгаварлан гадуурхалтгүй бүрэн эдлэх боломжийг хууль эрх зүйгээс эхлээд өдөр тутмын амьдралд бий болгохын төлөө сүүлийн 10 жил ажиллахдаа гадаад, дотоодоос хувь хүмүүс, сангуудаас хөрөнгө босгож үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Болно. Тодорхой зориулалттай хандивыг зөвхөн цохсон зориулалтаар ашигладаг. Ингэж хандив өргөхийн тулд та мөнгө гуйвуулгын зориулалт эсвэл утга хэсэг дээр өөрийн хүссэн зориулалт буюу Тэгш эрх, бахархал, Эрхийн төлөө урлаг эсвэл тодорхой хөтөлбөрийн нэрийг бичиж гуйвуулна.

Таны хандив захиргааны зардал буюу ажилтнуудын цалин, офисын түрээс, цахилгаан, халаалт, интернэт гэх мэт урсгал зардлаас бусад зүйлс буюу ЛГБТ Төвийн хөтөлбөрийн үйл ажиллагаа болох сургалт, судалгаа,  үйлчилгээ, нөлөөллийн ажил болон Тэгш эрх, бахархлын өдрүүд, Аюулгүй ажлын байр, Эрхийн төлөө урлаг санаачлагуудад зориулагдах болно.

ЛГБТ Төвийн хөтөлбөрийн болон хөтөлбөрийн бус үйл ажиллагаа өргөн хүрээг хамардаг ба ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлж байгааг Хөтөлбөрүүд болон Санаачлагууд хэсгээс унших боломжтой. Ямарваа байдлаар таны хүсч буй чиглэлээр мэдээлэл байхгүй бол ЛГБТ Төвтэй утсаар эсвэл цахим шуудангаар холбогдож, таны хүссэн асуудлаар үйл ажиллагаа хийгддэг эсэх, төлөвлөгдөж буй эсэхийг тодруулах боломжтой.

ЛГБТ Төв нь маш цөөн тооны хүнтэй гүйцэтгэх багтайгаар үйл ажиллагаа явуулдаг учир та мөнгөн бус хэлбэрээр өөрийн цаг, оюун ухаан, ур чадвар, нийлүүлдэг бараа бүтээгдэхүүнээрээ хандив өргөх боломж бүрэн нээлттэй.

Цаг заваа хандивлахыг хүсч байгаа бол та манай Залуучуудын хөтөлбөртэй холбогдож, сайн дурын ажилтнаар бүртгүүлэн сургалтанд сууснаар манайд цаг, ур чадвараараа хандив өргөх боломжтой.

Бараа бүтээгдэхүүн хандивлахыг хүсч байгаа бол та манай хөтөлбөрийн болон санаачлагын аль нэгт, жишээ нь Тэгш эрх, бахархлын өдрүүдэд бараа бүтээгдэхүүнээ хандивлах боломжтой. Зарим байгууллагуудын мөнгөн бус хандивгүйгээр Тэгш эрх, бахархлын өдрүүд хэзээ ч хэрэгжих боломж бүрдэхгүй байсан. Мөн таны уншиж буй энэхүү вэбсайт ч хувь хүмүүсийн хандивгүйгээр бүтэхгүй байсан.

Та салбартаа шинжээчийн түвшний мэдлэг чадвартай бол ЛГБТ Төвийн Удирдах зөвлөлд нэрээ дэвшүүлж, УЗ-д сайн дурын үндсэн дээр ажиллах боломжтой.

ЛГБТ Төв бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа ба илэрхийлэл, хүйс, шашны итгэл үнэмшил, хэл соёлын цөөнх байдлаар үл ялгаварлах бодлогыг бүх түвшинд сурталчилдаг, хэрэгжүүлдэг учир ЛГБТ Төвд ямар нэгэн байдлаар ажиллахын тулд өөрөө бэлгийн цөөнх байх ёстой гэсэн шаардлага тавьдаггүй. 2014 оноос хойш хүний нөөцийн бодлогодоо дээрх зарчмыг хатуу баримтлан ажиллаж буй учир гүйцэтгэх баг, Удирдах зөвлөлд бэлгийн цөөнх бус хүмүүс ажиллаж эхэлснээр бид тун их бахархдаг. Гүйцэтгэх багт ажиллахад ажил горилогчид тавигддаг ганц шаардлага нь ажлын байрны тодорхойлолтын дагуу мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх. Харин Удирдах зөвлөлд гишүүнээр ажиллах болон бусад байдлаар сайн дурын үндсэн дээр ЛГБТ Төвд ажиллахын тулд ЛГБТ хүмүүсийн хүний эрхэд нэмэрлэх чин хүсэл, чадвартай байх ёстой.

Банк: Голомт банк

Дансны дугаар: 1105003055 (доллар), 1405012628 (төгрөг)

Хүлээн авагч: ЛГБТ Төв ТББ