Товчоо

ЛГБТ Төвийн түүхэн товчоо

ЛГБТ Төвийн түүхэн товчоо
2017-08-07

2017

Шинэ Эрүүгийн хуульд багтсан ялгаварлан гадуурхалтыг гэмт хэрэг болгосон зүйлийг хэрхэн хэрэгжүүлэх талаар 21 аймаг, нийслэл хотын цагдаагийн 100 албан хаагчдад 3 ээлжээр 8-р сарын 7-8-ны өдрүүдэд, 10-11-ний өдрүүдэд болон 14-15-ны өдрүүдэд сургалт явууллаа. Энэхүү сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ/OSCE)-н үзэн ядалтын гэмт хэргийг таних, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх хөтөлбөр, гарын авлагын дагуу АНУ-ын Хууль зүйн яаманд 30 жил прокурор хийсэн, үзэн ядалтын гэмт хэргийн шинжээч Жээрард Хоогантай хамтран ЛГБТ Төв хийж гүйцэтгэлээ. Сургалтын дараагийн шатны алхамууд болох цагдаагийн албан хаагчдад зориулсан үзэн ядалтын гэмт хэрэгтэй холбоотой журам, эрүүгийн эрх зүйн тогтолцооны бүх субъектыг сургах шат дараалласан асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцсэний дагуу 9-р сараас үргэлжүүлэх боллоо.
2017-08-01

2017

ЛГБТ Төв нь 2017 оны 8-р сарын 1-нд Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам болоод Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэгт саналаа хүргүүлээ. Энэхүү саналаар Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд багтсан үл ялгаварлах үндэслэлд бэлгийн чиг баримжаанаас гадна хүйсийн баримжааг "хүйсийн ижилсэл" гэсэн байсныг шинжлэх ухаанч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үл патологижуулсан нэршил болох хүйсийн баримжаа хэмээн ашиглахын ач холбогдлыг сануулсан билээ.
2017-07-01

Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэллээ

Бүх төрлийн ялгаварлан гадуурхалт, түүн дотор бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээрх ялгаварлан гадуурхалтыг эрүүгийн гэмт хэрэг болгосон түүхэн заалт бүхий шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэллээ. Үзэн ядалтын гэмт хэргийн зохицуулалттай болохын төлөө ЛГБТ Төв олон жил ажилласан ба энэхүү ялагварлан гадуурхах гэмт хэргийн заалтыг цаашид боловсронгуй болгох, бүх тогтолцоонд хэрэгжүүлэх асуудлаар шат дараалласан ажлуудыг төлөвлөж байна.
2017-06-13

2017

2017 оны 6-р сарын 13-15-ны өдрүүдэд хүний нөөц заагддаг их дээд сургуулиудад ЛГБТИ хүмүүсийн эрх, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн асуудлын талаар Нийгмийн ажлын багш, сургагчдын холбоо, Онол Арга ТББ-уудтай хамтарч зохион байгуулав. Хөдөлмөрийн орчинд ялгаатай байдлыг хүндэтгэх, ЛГБТИ хүмүүст ээлтэй хөдөлмөрийн орчин бүрдүүлэх асуудлаар МУИС, ШУТИС гэх мэт сургуулийн Хүний нөөцийн хичээлүүдэд 2017 оны намраас заагдаж эхэлнэ.
2017-06-02

2017

2017 оны 6-р сарын 2-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо Монгол Улсын Засгийн газарт ЛГБТИ хүүхдүүдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалтыг арилгах тухай 3 зөвлөмж өглөө.
2017-05-15

2017

НҮБ-ын Хүний эрхийн хороонд ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайланг хүргүүлэв.
2017-05-01

2017

Нийгмийн ажлын багш, сургагчдын холбоотой хамтарч нийгмийн ажлын их, дээд сургуулийн багш нарт бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны асуудал, ЛГБТИ хүмүүсийн асуудлыг нийгмийн ажилтнууд хэрхэн ойлгож, үйлчилгээ үзүүлэх ёстой талаар хичээлийн хөтөлбөрт багтаах талаар сургалтыг хийв. 2017 оны намраас МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС-ын хөтөлбөрт багтана.
2016-10-10

2016

"Хүний эрхийн төлөө залуу манлайлагч" хөтөлбөрийн оролцогчид ЛГБТ сэдэвтэй манганы тэмцээн зохион байгуулж, шагналт зохиолуудаар "Хайр бол хайр" анхны ЛГБТ мангаг ЛГБТ Төвийн санхүүжилтээр гаргав.
2016-08-26

2016

2016/8/26-2016/9/4 "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд зохион байгуулдаг "Цэнхэр тэнгэрийн цаана" ЛГБТИК кино наадамд анх удаа 250 гаруй үзэгч хүрэлцэн ирлээ.
2016-08-02

2016

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайланг хүргүүлж, ялгаварлан гадуухалтын эсрэг цогц хуультай болох зөвлөмж гаргуулав.
2016-06-24

2016

Монголын ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг сайжруулахад үнэмлэхүй нэмэрлэснийг үнэлээд Азийн ЛГБТ байгууллагууд ЛГБТ Төвийг Азийн ЛГБТ эрхийн ахиц дэвшлийн шагналаар шагнав.
2016-05-06

2016

"Эрхийн төлөө урлаг" анхны дуудлага худалдаагаа амжилттай зохион байгуулав.
2016-02-15

2016

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах гэрээний хороонд ЛБТ асуудлаар тайлан хүргүүлж, ерөнхий зөвлөмж гаргуулав.
2015-12-03

2015

2015 оны 12-р сарын 3-нд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа болон бусад үндэслэлээр ялгаварлан гадуурхахыг гэмт хэрэгт тооцсон шинэ Эрүүгийн хууль батлагдав. Хүндэрсэн нөхцөлд үүнийг үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг тооцохыг мөн багтаав.
2015-08-28

2015

2015/8/28-2015/9/5  "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд анх удаа "Тэгш эрхийн төлөө дуу хоолой" нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй концертыг амжилттай зохион байгуулж, Нисванис хамтлаг болон бусад дуучид, хамтлагууд тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо өргөлөө.
2015-06-04

2015

НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороонд ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайланг хүргүүлж, төр ижил хүйсийн хосуудын эсрэг ялгаварлан гадуурхалтыг зогсоох ёстой гэсэн зөвлөмжийг гаргуулав.
2015-05-05

2015

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайланг хүргүүлж, нөлөөллийн ажил хийснээр ЛГБТ асуудалтай холбоотой 17 зөвлөмж гаргуулав.
2015-05-01

2015

Үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийн талаар гишүүн орнуудынхаа дунд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас хийдэг мониторингд Монгол дахь ЛГБТ хүмүүсийн асуудлыг багтаан ИЛГА Европт явуулав.
2015-04-11

2015

2015 оны 4-р сарын 11-нд Австралийн уран бүтээлч, ЛГБТ Төвийн анхны оршин суугч уран бүтээлч Нэйтэн Стөүнхэм ЛГБТ Төвийн дэмжигч залуустай ХАЙРЫН АВТОБУС олон нийтийн театрын арга хэмжээг зохион байгуулав.
2014-12-31

2014

Жил бүрийн "Хүний эрхийн төлөө залуу манлайлагч" хөтөлбөрөө анх хэрэгжүүлэв.
2014-09-19

2014

2014/9/19-2014/10/3 "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийн хүрээнд 9-р сарын 20-нд ЛГБТ эрхийн төлөө "Тэгш эрхийн төлөө алхалт"-ыг анх удаа нийтийн орон зайд зохион байгуулав.
2014-06-02

2014

Хотын төв номын сангийн Америкийн соёл, мэдээллийн төв дээр ЛГБТ Төв АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр "Солонгын булан"-г нээж, бүх нийтэд нээлттэй номын сангийн орон зайд анх удаа ЛГБТИ асуудалтай холбоотой ном, зохиол, сэтгүүл хүмүүст хүрэх болов.
2014-05-17

2014

"Эрхийн төлөө урлаг" бодлогыг боловсруулж, 5-р сарын 17-нд зориулж анхны уралдааныг зохион байгуулав.
2014-03-01

2014

"ЛГБТ хүмүүс ба ядуурал" судалгаа хийгдэв.
2013-11-25

2013

ЛГБТ Төвийн нөлөөллийн ачаар Эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүйд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар үл ялгаварлах зарчим суув.
2013-09-22

2013

2013 оны 9-р сарын 22-28-ны хооронд ЛГБТ Төвийн санаачлагаар "Бахархлын долоо хоног" анх удаа Монголд зохион байгуулагдав.
2011-08-15

2011

ЛГБТ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээний талаар нэг өдрийн сургалтыг АНУ-ын Хүний хөгжлийн хүрээлэнгийн сэтгэл зүйч Мириям Эхренбергтэй хамтарч сэтгэл зүйчид, сэтгэцийн эмч болон багш нарт зохион байгуулав.
2011-07-03

2013

ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлын талаар анхны өргөн хүрээний судалгаа хийгдэж, түүнийг ХЭҮК 12-р илтгэлдээ багтааснаар 2013 оны 7-р сарын 3-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах асуудлыг багтаасан анхны тогтоол гарав.
2011-05-17

2011

2011 оны 5-р сарын 17-нд Монголд анх удаа Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдрийг нийтэд нээлттэй хэлбэрээр тэмдэглэхдээ Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооны хийсэн "Зориг зүрх амьдаараа" баримтат киног монгол хадмалтай толилуулж, хүний эрхийн шинжээчидтэй панель хэлэлцүүлэг болон залуучуудын үйлдлийн театрыг зохион байгуулав.
2011-03-22

2011

НҮБ-ын Хүний эрхийн хороонд ЛГБТ хүмүүсийн талаарх тайлан хүргүүлж, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийг эцэслэх талаар 2 зөвлөмж гаргуулав.
2011-03-07

2011

Олон улсын гей, лесбиян хүний эрхийн хорооноос Монгол Улсад ЛГБТ эрхийн төлөө үнэмлэхүй хувь нэмэр оруулсанд ЛГБТ Төвийг Фелипа дэ Сузагийн нэрэмжит олон улсын хүний эрхийн шагналаар шагнав.
2010-11-15

2010

"Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" мультимедия кампанит ажлыг 2010 оны 11-р сараас 3 телевиз, 1 радиогоор 4 сарын хугацаанд явуулж хэрэгжүүлснээр нийгэмд анх удаа ЛГБТ хүмүүсийн эрхийн талаар өргөнөөр хэлэлцүүлж эхлэв.
2010-11-05

2010

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайланг хүргүүлж, үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийг гэмт хэрэгт тооцох зөвлөмжийг гаргуулав.
2010-11-02

2010

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл доорх Тогтмол түгээмэл хэлэлцүүлгийн бэлтгэлийг жил тойрон хийв. 2010 оны 11-р сарын 2-нд ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах 7 зөвлөмжийг ХЭЗ-ийн гишүүд Монгол Улсад өгөв.
2009-12-16

ХЭҮК, Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөх, гадаадын олон ЛГБТ хүний эрхийн байгууллагаас эсэргүүцлээ илэрхийлснээр https://www.hrw.org/news/2009/07/09/letter-minister-justice-and-home-affairs-mongolia ЛГБТ Төв бараг 3 жилийн дараа буюу 2009 оны 12-р сарын 16-нд "Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага" статусынхаа гэрчилгээг гардан авав.
2009-06-23

2009

Гурван сар долоо хоногтоо 2-3 удаа очсоны дараа Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 6-р сарын 23-нд албан бичгээр ТББ-р бүртгэхийг татгалзсан хариу авав. Татгалзсан хариу нь ЛГБТ хүмүүсийг илт ялгаварлан гадуурхсан, эвлэлдэн нэгдэх эрхийг нь үндэслэлгүй хязгаарласан байсан учир ХЭҮК, Ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөхөд хандав.
2009-03-06

2009

3-р сараас дахин бүртгүүлэх үйл ажиллагаа эрчимжүүлэв.
2008-10-01

2008

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах гэрээний хороонд лесбиян, бисексуал эмэгтэйчүүд болон транс эмэгтэйчүүдийн асуудлаар анхныхаа олон улсын нөлөөллийн илтгэлийг бэлтгэн хүргүүлэв.
2007-05-03

2007

Лесбиян, гей, бисексуал, трансжендэр хэмээх үгсийг ШУА-р тайлбарлуулах ёстой гэсэн шалтгаар ТББ-р бүртгүүлэх өргөдлийг хүлээн авсангүй.
2007-03-16

2007

3-р сардаа багтаан Хууль зүй, дотоод хэргийн яаманд ТББ-р бүртгүүлэх өргөдлөө өгөв.
2007-03-01

2007

3-р сард анхны үүсгэн байгуулагчдын хурал болов.
%d bloggers like this: