Товчоо

Түүх / History

Түүх / History
2003-11-10

2003

"Залуус эрүүл мэнд" ТББ ХЗДХ Яаманд төрийн бус байгууллагаар бүртгүүлнэ. Үйл ажиллагаа нь эрчүүдийн бэлгийн эрүүл мэнд, ХДХВ-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
2003-10-19

2003

Албан ёсны сар бүрийн ЛГБТ үдэшлэгүүдийг "Тавилан"-гийн үүсгэн байгуулагчийн нэг Каларбой зохион байгуулж эхэлнэ.
2001-03-01

2001

"Тавилан"-гийн утсан дээр ажиллаж байсан зарим хүмүүс "ДОХ-той тэмцэх үндэсний сан"-гийн хажууд гей болон бисексуал эрчүүдийг ХДХВ/ДОХ-ын асуудлаар дэмжих бүлэг эхлүүлэх ба энэ бүлэг нь 2003 оны 11-р сард "Залуус эрүүл мэнд" ТББ болно.
2000-11-01

2000

Анхны ЛГБТ итгэлийн утас "ДОХ-той тэмцэх үндэсний сан" ТББ-ын санхүүжилтээр "Тавилан"-гийн үйл ажиллагаа болон ажлын цагаар ажиллаж эхлэв. Утсыг ажиллуулах явцад санхүүжүүлэгчээс ЛГБТ хүний эрхийн асуудлаар бус, зөвхөн ХДХВ-ээр ажиллах ёстой гэсэн шаардлага тавьж, утас 2001 оны 2-р сард санхүүжилтгүйн улмаас хаагдав.
2000-07-24

2000

Тавилангийн гишүүд Улаанбаатар хотод ЛГБТ хүй олны хэрэгцээг оролцооны аргаар судлав. Судалгаа нь анхны ЛГБТ итгэлийн утсыг ажиллуулах үндэс болов.
2000-06-10

2000

Тавилангийн гишүүд анх удаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буюу Дархан хотын ФМ радиод ЛГБТ эрхийн талаар ярилцлага өгөв.
1999-03-05

1999

Монгол болон гадаадын гей эрчүүдийн үүсгэн байгуулсан, гей эрчүүдийн хүний эрхийн анхны байгууллага "Тавилан" ТББ албан ёсоор бүртгүүлэв. 2001 оны эхээр санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаагаа бүрэн зогсоов.