ЭРХЭД СУУРИЛСАН ЭРҮҮҮЛ МЭНД

                     

ЛГБТ Төвөөс та бүхнийг урьж байна.

Эрхэд суурилсан эрүүл мэнд чуулган

 

“Эрхэд суурилсан эрүүл мэнд” чуулган нь эрүүл мэнд болон хүний эрхийг хослуулсан чуулган бөгөөд эрүүл мэндийг хүний эрх талаас харж, Ази номхон далайн бүсийн ЛГБТИ олон нийт болон бусад цөөнх бүлгүүдийн хүн амын хүний эрхийг хүндлэх нь тэдний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх хүчин зүйл гэдгийг онцлон авч үзэх юм. Бэлгийн мөн чанар, хүйсийн баримжаа болон хөгжлийн бэрхшээл гэх мэт ялгаварлан гадуурхагдсан асуудлуудыг хөндөх нь бидний тэргүүний зорилт билээ. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын “хэнийг ч орхигдуулахгүй” зарчмыг Ази номхон далайн бүсийн дунд болон дундаас доогуур орлоготой орнуудын хувьд хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг нь чуулганы хөндөх асуудлуудын хэсэг байх болно.

 

Зөвшөөрөгдсөн илтгэгчид

Профессор Рүүт Макнэйр
Мэлбүрн Их сургууль, Ерөнхий ур чадварын тэнхим

Натаниэл Рэйд
Мэлбүрн хотын Northside эмнэлгийн их эмч

 

Тус чуулган маань Монгол дахь Австралийн Элчин сайдын яамны шууд тусламжийн төслийн дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа ба Монголын эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүд болон орон нутгийн бусад сонирхсон хүмүүс бүртгүүлэхэд үнэ төлбөргүй. Оролцохыг хүссэн орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан аяллын болон байрны зардлыг багтаасан тэтгэлэгтэй. Илтгэл хүлээн авах зар, тэтгэлэг болон бүртгэлийн мэдээллийг хавсаргав. Чуулганд оролцсон мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн хөгжлийн газрын кредит оноог багтаасан болно. Энэхүү чуулган нь цөөнх бүлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээг хүний эрхийн лензээр харж эрүүл мэндийн эрх, олон нийтийн хөгжлийн асуудлаар ажилдаг эрүүл мэндийн болон иргэний нийгмийн салбарын эмч, мэргэжилтнүүд, оюутнууд, эрүүл мэндийн хүрээнд ажилладаг судлаач, багш нар, ЛГБТИК, хүний эрх, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд болон бусад бие даасан мэргэжилтнүүдийг хамруулах зорилготой.

 

Кимбэрлий Айвори, rights4health@lgbtcentre.mn   | Утас:  +976 9425 0030

Г. Доржжанцан, rights4health@lgbtcentre.mn           | Утас:  +976 99621165

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/LGBTtuv                     7 сарын 4-5, Чингис зочид буудал

Вебсайт: www.lgbtcentre.mn                                                                     Улаанбаатар хот, Монгол Улс