Дэлхийн ихэнх орнуудад 6-р сараас 10-р сарын хооронд улс тус бүрт өөр өөр саруудад явагддаг ЛГБТИ Бахархлын улирал эхэлснийг тохиолдуулан Billboard-оос амжилттай яваа уран бүтээлчдээс ЛГБТИК олон нийтэд чин сэтгэлийн үгээ илэрхийлэх боломжийг олгожээ. Үүний дагуу ЛГБТИК эрхийг дэмжигч дуучин Кэлли Кларксон сэтгэлийн үгээ ЛГБТИК хүмүүст илгээсэн байна. (Монгол дахь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн талаар унших.)

ЛГБТК олон нийтийн хэн нэгэн над дээр ирээд, амьдралынхаа хатуу хүтүүг хуваалцаад, “ЛГБТ эрхийг дэмждэгт үнэхээр их баярлалаа, алдартай хүмүүс алдар цуугаа ЛГБТ эрхийг дэмжихэд ашиглах нь үнэхээр тусладаг зүйл” гэх нь намайг их гуниглуулдаг. Учир нь тийм ховор тохиолддог зүйл байх ёсгүйд би итгэдэг. Өөрөөсөө өөр хүмүүсийг шүүх биш, тэднээс айх биш харин ч бүх хүнийг, бүх олон нийтийг дэмжих нь маш энгийн зүйл байх ёстой. Тийм ойлгомжтой зүйл хийж байгаад минь хүмүүс талархсанаа илэрхийлэх шаардлагагүй [бүгд ядарсан, ялгаварлагдсан нэгэндээ дэмжлэг үзүүлдэг] тэр өдрийг би тэсэн ядан хүлээнэ.

 

 

Эх сурвалж: Billboard

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв