2017 оны 6-р сарын 2-нд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт Хүүхдийн эрхийн тухай олон улсын гэрээний хэрэгжилтийг сайжруулах талаар зөвлөмж гаргалаа. Үүнд ЛГБТ хүүхэд залуучуудын эрхийг ханган хамгаалах асуудал 3 зөвлөмжид багтсан байгаа нь:

15. Хүүхдийн эрхийн хороо нь оролцогч улсын боловсрол болон дотуур байрны орчинг багтаагаад нийгмийн бүх салбарт цөөнх болон маргиналчлагдсан бага орлоготой өрхийн хүүхдүүд, шилжин суугч хүүхдүүд, хөдөөгийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хэл соёлын цөөнх хүүхдүүд болон лесбиян, гей, бисексуал, трансжендэр (ЛГБТ) хүүхдүүдийн эсрэг ихэссээр буй шийтгэлгүй өнгөрдөг ялгаварлан гадуурхалтад нэн сэтгэл зовж байна.

16. Ялгаварлан гадуурхалтыг хориглосон хуулиа бэхжүүлж, ялгаварлан гадуурхалтад хүргэж буй хэвшмэл ойлголт, хандлагыг устгахын тулд тодорхой арга хэмжээг батлан хэрэгжүүлэх ёстой:

(а) Ялгаварлан гадуурхалтын тохиолдлуудыг мэдээлэхийг хөхиүлэн дэмжих

(б) Эрх зөрчсөн этгээдүүдэд зөрчилд нь дүйцэх арга хэмжээг шуурхай авахыг хангах

(в) Хүүхдүүд, гэр бүл болон хүүхдүүдтэй ажилладаг багш, нийгмийн ажилтнууд, хүүхэд хамгаалах болон орон нутгийн засаг захиргааны албан хаагчдыг мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх, боловсрол олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэх

18. Үгээ хэлэх эрхийг эдлүүлэх зорилгоор оролцогч улс нь:

(c) Гэр бүлийн, олон нийтийн, сургуулийн орчин бүх хүүхдүүдэд бүрэн болон эрх мэдэлжсэн оролцоог хөхиүлэн дэмжих болон мэдээлэлжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ялангуяа охид болон бусад эмзэг байдал буй ЛГБТ болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарах