Амьдрал амар биш. Ажил, гэр орон, хайр дурлал, ээж аав, эгч дүүгээ зохицуулахаас гадна зарим ЛГБТИ хүмүүс сэтгэлдээ хүнд ачаа үүрч явдаг нь өөрсдийн хэн гэдгээ нуудаг явдал. Өдөр бүр өөрөөрөө бүрэн дүүрэн байж чадахгүй, хайртай хүнээ гэр орныхондоо зүгээр найз биш, амраг хайрт хань гэдгээр нь танилцуулж чадахгүй, ажил дээрээ, сургууль дээрээ ижил хүйсийн бэлгийн чиг баримжаагаа нууна гэдэг дэндүү их стресс үүсгэдэг. Нээлттэй амьдарч эхлэхэд бүрэн дүүрэн амьсгаа авч байгаа мэт бүх зүйл хөнгөрдөг ч амьдрал гэдэг үргэлжлээд л, стрессдэх зүйл мундахгүй ундраад л. Хүн л хойно АМЬДРАХ гэдгийн стрессийг үүрч яваа ЛГБТИ хүмүүст ингэдэг, эсвэл ингэмээр үе зөндөө.

“Амны билгээс ашдын билэгт итгэдэг ард түмний хувьд дараахь 9 зүйлийг өглөө бүр өөртөө хэлж хэвшүүлээд, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлөхийг нь хараарай. Хэрэв мартамхай бол гэртээ энд тэнд бас нааж болно шүү.

 

1. “ӨНӨӨДӨР САЙХАН ӨДӨР БАЙХ БОЛНО

 

2. “ӨНӨӨДӨР ЗАЛХУУРАХГҮЙ, ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАНА

 

3. “ХҮСЧ БАЙГАА ЗҮЙЛЭЭ АВЬЯ ГЭЖ ХЭЛЭХЭЭС ИЧИХГҮЙ

 

4. “БИ ГЯЛАЛЗАНА

 

5. “ӨНӨӨДӨР ХЯНАЛТААС МИНЬ ГАДНА ЗҮЙЛД САНАА ЗОВОХГҮЙ, ӨӨРӨӨ ХЯНАЖ ЧАДАХ ЗҮЙЛ ДЭЭР Л ТӨВЛӨРНӨ

 

6. “БИ ЗӨВХӨН ХАЙР, ГЭРЭЛ ГЭГЭЭГ СОНГОЖ БАЙНА

 

7.  “АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ НЬ НАДААС Л ШАЛТГААЛНА

 

8. “БИ БҮХ СӨРӨГ ЗҮЙЛЭЭС САЛЖ, АМЖИЛТЫГ БИЙ БОЛГОНО

 

9. “БУСДАД ТААЛАГДАХГҮЙ БАЙСАН Ч ӨӨРИЙНХӨӨ ХЭН ГЭДГИЙГ БҮРЭН НЭЭХИЙН ТӨЛӨӨ АМЬДАРНА