2015 онд The Globalist вэбсайтад хэвлэгдсэн Марайкэ Гүүншийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Марайкэ Гүүнш Берлинд хэвлэлийн зурагчнаар ажиллаж байгаад Ханновер, Берлин, Хамбургд гэрэл зургаар суржээ. Түүний “Драг кингууд” дипломын ажил Залуу мэргэжилтнүүдийн Канон шагналыг хүртсэн юм. Гүүнш 2009 оноос хойш 4 жил Монголд ажиллаж амьдарсан.

***

Монголын трансжендэр хүмүүсийн нэг Мөөгий нь Монголын хойд хязгаар Хөвсгөл аймагт малчин айлын долоон хүүхдийн нэг болж төржээ.

Тэрээр эхлээд Монголын хоёр дахь том хот Эрдэнэтэд, дараа нь нийслэл Улаанбаатарт сурахаар гэрээ орхисон ба одоо охин дүүгийнхээ гэр бүлтэй хамт Улаанбаатарт амьдардаг.

Эмнэлгийн журмын хүйсийн шилжилтийн хагалгааны үнэ их учир Мөөгий одоо ч төрсөн хүйсийнхээ тэмдэглэгээтэй амьдардаг.

Хүйсийн тэмдэглэгээгээ шинэчилж чадахгүй байгаа Мөөгий сурсан мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байдалтай байдаг гэсэн үг. Оронд нь Мөөгий ЛГБТ хүмүүсийн төрийн бус байгууллагад ажилладаг.

Цагаан сарыг тэмдэглэхээр Мөөгий гэртээ ирэхэд гэр орныхон нь түүнийг баяртайгаар хүлээж авч байна.

Текст болон зургийг Марайкэ Гүүнш