“Австралийн гей хүн бүр ил гараад ‘Тийм, би гей, тэгээд юу гэж?’ гэвэл энэ хөгийн [жүжиг] дуусна.”

1939 оны 3-р сарын 18-нд Сидней хотод төрсөн Майкл Кёөрби Австралийн Дээд шүүхийн шүүгчээр хамгийн урт буюу 13 жил ажилласан, дэлхийн анхны нээлттэй дээд шүүхийн шүүгч юм. Гурван бакалаврын зэрэгтэй тэрээр Сидней Их сургуулийн хуулийн магистр эрдмийн зэрэгтэй.

1975 онд Кёөрби Австралийн Арбитр, маргааныг зохицуулах коммиссын орлогч захирлаар томлигдсон ба түүнээс хойш Австралийн шүүх тогтолцоо, эрх зүйн шинэчлэлийн коммисс, Шинэ Саут Уэйлзийн шүүхийн ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаад, 1996 онд Дээд шүүхэд томилогджээ.

Кёөрби ХДХВ-ын Австралийн хөдөлгөөний анхдагч идэвхтнүүдийн нэг байсан ба ДОХ-ын асуудлаарх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын глобал коммисст, НҮБ-ын “ХДХВ ба Хууль” глобал коммисст ажилласан туршлагатай. Түүний хүний эрхийн төлөөх үйл ажиллагааг үнэлэн Австрали Улсын төрийн дээд шагнал болох Австралийн одон, Австралийн Хүний эрхийн медалиар 1991 онд шагнаж байсан бол олон улсын түвшинд Грүүбэр Шударга ёсны олон улсын шагналаар 2010 онд шагнаж байжээ.

Тэрээр хань Йохан фан Флоотэнтэйгээ 1969 оноос хойш 48 дахь жилдээ хамт амьдарч байна. 2009 онд 70 насандаа тэтгэвэрт гарснаасаа хойш Кёөрби ЛГБТ эрх болон ХДХВ-тэй холбоотой асуудлаар ажилласан хэвээр байна.

Эх сурвалж: LGBT History Month, Wikipedia

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв