ЛГБТ Төв нь ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг бүрэн хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхыг бэхжүүлэх олон үйл ажиллагаа, мөн эрүүл мэндийн бодлогод ЛГБТИ эрүүл мэндийн болон үл ялгаварлалын асуудлыг тусгах нөлөөллийн үйл ажиллагаанууд явуулдаг билээ. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд 2018 оны дундуур ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндийн асуудлаар олон улсын болон бүсийн чуулгануудыг зохион байгуулахаар Австралийн Засгийн газраас санхүүжилт авахаар шалгарснаа зарлах тун таатай байна. ЛГБТИ эрүүл мэндийн “Эрүүл мэндийн төлөө эрх” чуулганд Монголын ба бүсийн ЛГБТИ хүмүүсийн төлөөлөл, ЛГБТИ хүмүүст ээлтэй үйчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл, Австрали болон Ази Номхон далайн баруун бүсийн эрүүл мэндийн шинжээчид оролцох ба ЛГБТИ хүмүүсийн эрүүл мэндийн нөхцөл байдал, үүнийг сайжруулахад чиглэсэн шилдэг туршлага солилцох юм. Бид вэбсайтаараа мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.