Жааки Чаны охин, Хонконгийн уугуул, 18 настай Этта Нг 10-р сарын 6-нд өөрийгөө лесбиян гэж Инстаграмаараа зарлажээ. Хэчнээн тэрээр аавтайгаа холбоогүй байдаг ч Хятад Улсын захиргааны тусгай бүс болох Хонконгоор барахгүй, Азийн нээлттэй ЛГБТ хүмүүсийн тоог нэмснээр Азид нөхцөл байдлыг сайжруулахад нэмэрлэх нь дамжиггүй.

Тэрээр бичихдээ: Намайг хүлээн зөвшөөрч, хайраар угтсан нь гайхалтай. Дагагчид маань найз охин @andiautumn-ын Инста руу орж, бид хоёрт аль алинд нь дэмжлэгээ үзүүлсэн нь бид хоёрыг ангайлгалаа. Дэлхий даяар хүмүүс бахархан хүлээж авсан ч Хонконгийн хэвлэл мэдээлэл биднийг тохуурхан доромжилсоор л. Би сөрөг зүйлс, хаалттай сэтгэхүй давамгайлсан дэлхийд өссөн ч өөрийнхөө туршлага, үнэнийг ашиглан өөртэйгээ адил хүмүүст туслаж чадах цэг дэээрээ ирснээ ойлгож байна. Өөрийгөө хүчгүй, ямар амьдрал намайг хүлээж байгаа талаар боддог байсан үеэсээ би том болж, талархууштай нь. Маш их хайр, хүлээн зөвшөөрөл өгсөн та нартаа баярлалаа.