Интерсекс гэдэг нь эр эсвэл эм хүйсийн хэвшмэл ойлголтод багтдаггүй хүйсийн шинж тэмдэгтэй төрсөн хүнийг хэлдэг. Интерсекс шинж тэмдэг нь хүний бие организмын ялгаатай байдлын энгийн, биологийн илрэл. Интерсекс байдал олон янзаар илэрч болно. Бүх интерсекс хүмүүсийн интерсекс шинж тэмдэг төрөхөд нь, эсвэл нялхад нь илэрдэггүй. Интерсекс байдал эхийн хэвлийд, анх төрөхөд, бэлгийн бойжилт эхлэхэд, эсвэл насанд хүрсний дараа илэрч болдог. Магад хүүхэдтэй болох гэж оролдох үед энэ байдлыг оношлох ч бий.

Хамгийн багаар баримжаалсан нь интерсекс хүн 2,000 хүнд нэг төрдөг гэсэн тоо байдаг ч илүү бодит тоо нь хүн амын 1,7% гэсэн тоо байдаг. Дэлгэрэнгүй хүн амын судалгааг Австралид хийснийг эндээс үзнэ үү.

Интерсекс хүмүүс бие эрхтэний ялгаатай байдлаасаа үүдэн ялгаварлан гадуурхалт, ичгүүр, травма, хүний эрхийн олон зөрчилтэй тулгардаг. Үндсэн асуудлууд нь тухайн интерсекс хүнийг нялхад нь, эсвэл насанд хүрээгүй байхад нь “засаж”, аль нэг хүйст хамаатуулах эргэлт буцалтгүй бие эрхтэнийг нь өөрчлөх хагалгаанд оруулах, мөн интерсекс ургийг “хүйсийн гаж хөгжил” хэмээн үзэн үр хөндүүлэх.

Хүн л хойно эрүүл мэндийн асуудалтай интерсекс хүмүүс тулгарах нь гарцаагүй. Зарим интерсекс байдалтай хүмүүст төрөхөөс нь эхлээд анагаахын туслалцаа шаардлагатай байдаг ч интерсекс байх нь өөрөө эрүүл мэндийн асуудал буюу өвчин биш. Ихэнх интерсекс хүмүүс биеийн хувьд эрүүл байдаг.

Интерсекс хүмүүсийг эр эсвэл эм биологийн хүйсийн хэм хэмжээнд нийцүүлэх зорилгоор бие эрхтнийх нь гаднах байдлыг засварлах нэрийдлээр ийм хагалгаануудыг хийдэг ба ихэнхдээ эрүүл мэндийн тулгамдсан шаардлагагүй байдаг. Ихэнхдээ хагалгаануудыг хүүхдийг нялхад нь хийдэг ба эцэг эхэд нь эдгээр хагалгаанаас үүдэн хүүхдийнх нь эрүүл мэндэд ирээдүйд үүсэх асуудлуудыг бүрэн тайлбарладаггүй. НҮБ болон олон улсын байгууллагууд эдгээр мэс заслыг тун хор хөнөөлтэйг хүлээн зөвшөөрсөн.

Интерсекс байдал нь биедээ амьдрах насан туршийн туршлага ба хүмүүс бие болон хүйсээ янз янзаар ойлгож, мэдрэх явц. Интерсекс хүмүүс бусдын л адил бүх төрлийн хүйсийн баримжаатай буюу өөрийн хүйсийн төрсөн хүйстэйгээ ижлээр тодорхойлдог сизжендэр ч, эсрэг болон өөрөөр тодорхойлдог трансжендэр интерсекс хүмүүс ч бий. Зарим интерсекс хүмүүсийн хүйсийн баримжаа гадна төрхтэй нь нийцэхгүй ч байж болно.

Нэг үгээр хэлвэл үгүй. Интерсекс гэдэг нь биологийн, биеэ эрхтэний л ялгаатай байдал. Харин трансжендэр гэдэг бол өөрийн хүйсийг төрөхөд өгөгдсөн хүйсээс өөрөөр, эсрэгээр мэдэрч тодорхойлж буй асуудал.

Интерсекс хүн бүр өөр. Зарим интерсекс хүн лесбиян, гей, асексуал байхад ихэнх нь стрэйт. Интерсекс хүмүүс ЛГБТ хүй олонтой нэг талаараа ижил нь аль аль нь хэвшмэл хүйс ба нийгмийн хүйсийн хэм хэмжээний гадна байдаг явдал. Интерсекс хүмүүс бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаагаараа биш, ЛГБТ хүй олонтой ижил үндэстэй ялгаварлан гадуурхалтад өртдөг утгаараа ЛГБТИ хүй олонд багтдаг.