Дэлхийн түүхэнд улс гүрнээ удирдаж байсан күийр удирдагчид байсаар иржээ. Зөвхөн стрэйт хүмүүс ард түмнээ захирдаг байсан гэвэл эндүүрэл болно. Энэ удаа дэлхийн түүхэн дэх 31 ЛГБТИ удирдагчдын талаар мэдээлэл орчуулан бэлтгэлээ.

 

II Пепи

Эртний Египетын фараон II Пепи  МЭӨ 2272-МЭӨ 2247 он хүртэл хаан ширээнд суужээ. Түүнийг хаан ширээнд суухад Неферкаре хэмээн өргөмжилсөн юм. Хаан Неферкаре  болон түүний жанжин хоорондын ижил хүйсийн харилцааны талаарх “Хаан Неферкаре болон жанжин Сисине”-ийн домгийн тухай Египетын түүхээс болж судлаачид одоог хүртэл маргалддаг.

 

Эхнатон

Ойролцоогоор МЭӨ 1350 онд Египетыг удирдаж байсан фараон Эхнатоныг күийр байсан тухай Тутанхамон хааны булшнаас олдсон олдворууд харуулжээ. Берлины музейд байрлах чулуун хавтангууд дээр хааныг өөрийн жанжин Сменхкарагийн хамт залуу хөвгүүний эрүүг энхрийлж байгаагаар дүрсэлжээ. Үүнээс гадна бусад олдворуудад фараоныг өвөр дээрээ залууг суулган үнсэж байгаагаар дүрсэлсэн байдаг. Эхнатоны амьдралын сүүлийн жилүүдийг дүрсэлсэн олдворуудад түүний амраг, гоо үзэсгэлэнгээрээ түүхэнд бичигдсэн хатан Нефертитиг бараг дүрслээгүй нь фараоны бисексуалыг нотлодог гэж үздэг.

 

Гиппарх

Эртний Грекийн нийслэл Афин хотын удирдагчаар МЭ 514 онд Гиппарх болжээ. Түүхч Тусидайдэс үзэхдээ Гиппарх нээлттэй гей залуу Хармодиуст дурласан ч бүтэлгүйтсэн аж. Тиймээс Хармодиусыг болон түүний амраг болох Аристогетений хамт албан тушаалаас нь буулган хотоос цөлсөн гэжээ.

 

Агуу Александр

Македоны хаан Александр одоогийн Грекээс Энэтхэг хүртэлх газар нутагтай Эзэнт гүрнийг босгосноороо алдартай билээ. Түүнийг өөрийн жанжин болох Хефастионтой дотно харилцаатай байсан гэдэг. Аристотель тэдний талаар “хоёр биений нэг сүнс” гэжээ. Түүхч Дэвид Лейн Фокс үзэхдээ тэр үеийн философичид агуу хааныг залуучуудаас болж л ялагдал хүлээх байх гэдэг байж. Философичид Хефастионы үхэл хааныг сүйрүүлсэн гэсэн байдаг. Агуу Александр Афиныг МЭӨ 336-МЭӨ 323 оны хооронд удирдсан бөгөөд 32 насандаа таалал төгсжээ.

 

Хан Ву Ди

МЭӨ 141-МЭӨ 87 онд Хан гүрнийг захирч байсан Хан Ву Ди хаан. Тэрбээр бисексуал байсан гэгддэг бөгөөд “Эзэнт гүрний мөхөл” номын зохиолч хааныг хөгжимчин Ли Ян Ниантай хайрын холбоотой байсан гэж дурджээ.

 

IV Никомед Филопатор

Эртний Ромын Вифини аймгийг МЭӨ 94-МЭӨ 74 онуудад захирч байсан хаан бол IV Никомед Филопатор билээ. Юлий Цезарийг түүний “Вифиний хатан” байсан гэх яриа байдаг байна. Үүнээс гадна Никомед хаан аль ч хүйсийн олон амрагтай байсан гэгддэг.

 

Юлий Цезарь

Ромын цэргийн жанждаас хамгийн алдартайд тооцогдох Юлий Цезарийг бисексуал бэлгийн чиг баримжаатай байсан тухай олон цуу яриа түүнийг залуу байхаас гардаг байжээ. Түүхч Светоний үзсэнээр Юлий Цезарийг хаан IV Никомед Филопатортай хайр дурлалын  холбоотой байсан аж. Цезарийн өрсөлдөгч, дайснууд уг цуу яриаг тараасан байж болох ч олон жилийн турш нэрт цэргийн жанжин болон хаан Никомед хоёр ойр ойрхон уулздаг маш дотно харьцаатай байжээ.

 

Хан гүрний Ай

МЭӨ 7-МЭӨ 1 онуудад Хятадын Хан гүрнийг захирч байсан хүн бол Ай хаан билээ. Хан гүрний түүхийн номноос үзвэл Ай хаан богино хугацаанд ард түмнээ удирдахдаа эмэг эхийнхээ гар хөл байж, олон авилга болон оновчгүй шийдвэрүүд гаргаж байжээ. Тэрээр хатан хаан Фу-ээс гадна Дон Шан гэх залууд хайртай байсан гэж түүхчид үздэг. Хятадын уламжлалт бичигт байдаг өгүүллэгээс иш татвал “Ай хаан хайртай залуугаа өвөрт унтаж байхад нь сэрээж байснаас өөрийн ханцуйгаа тайрсан нь дээр” хэмээн бичсэн байдаг. Энэ түүхээс ч үүдэн гей эрчүүдийн хайрыг “тайрсан ханцуйн дурлал” хэмээн нэрлэх болсон.

 

Адриан

Ромын Эзэнт гүрнийг МЭ 117-МЭ 138 оны хооронд удирдаж байсан Адриан хаан эрчүүдтэй хамт байхыг илүүд үздэг байжээ хэмээн судлаачид үздэг. Тэрээр Антиной гэх хүүд дурлаж байсан ба хааныг нас барсны дараа Антиной хаанд өргөмжлөгдсөн юм.

 

Элиогабал (Гелиогабал)

Ромын Эзэнт гүрний удирдагч Элиогабал нь МЭ 218 онд 14 настай байхдаа хаан ширээнд суусан ба түүхчид түүнийг трансжендэр эмэгтэй байсан хэмээн үздэг байна. Эмэгтэй хүний хувцас өмсөж, өөрийгөө эмэгтэй хүн хэмээн илэрхийлдэг байсан ба царайлаг залуусыг олуулахаар өөрийн албаддаа тушаадаг байв. Тэрээр нэг удаа өөрийн бие физиологийг өөрчлүүлэхээр эмч дээр очиж байжээ (хүйсийн шилжилтэнд орохыг оролдож байсан). Ромыг захирч байхдаа 5 удаа гэрлэлтээ зарлаж байжээ. Сүүлийн гэрэлсэн хүн нь Героикл байсан бөгөөд өөрийгөө түүний эхнэр эсвэл хатан гэдэг байжээ.

 

Уильям Руфус

II Уильям хаан Англи улсыг МЭ 1087-1100 онд удирдаж байжээ. Дундад зууны Английн түүхч Эдмэр түүний эмэгтэйлэг араншин, хувцаслалт зэргийг судлаад түүнийг гей гэж бичсэн байна. Уильям хаан үр удмаа үлдээгээгүй бөгөөд түний дүү Генрих ахынхаа амийг хороосон байж магадгүй гэж тэмдэглэгджээ.

 

I Ричард

Ричард Арслан зүрхт хаан ном зохиол болон кинонуудад гей гэж дүрслэгддэг бөгөөд хамгийн алдартай нь Антони Хопкинсын тоглосон The Lion in Winter кино юм. 1187 онд Францын хаан II Филипптэй учирснаас хойш өөрийнхөө ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг илүү ойлгосон гэдэг. Нэгэн тоймч тэдний тухай өгүүлэхдээ “өдөр шөнийн алинд ч хамтдаа байдаг байжээ” гэжээ. Тэдний талаар олон яриа байдаг ч Доминик Селлвууд 2 хааныг амрагууд байсныг гэрчлэх баримт бичгүүдийг онцолсон байна.

 

II Филипп

II Ричард хаан 1191 онд өөрийн эгчтэй нь гэрлэлтээ цуцлуулсны дараа Филипп хаан болон Английн Ричард хааны харилцаа илүү дотно болж эхэлжээ. Үүнээс гадна Филипп хаан олон удаа дээд зиндааны бүсгүйчүүдтэй гэрлэж байжээ.

 

II Эдвард

1307-1327 оны хооронд Англи улсыг захирч байсан бөгөөд өөрийн зөвлөх Пьер Гэйвстоунтай удаан хугацааны харилцаанд байсан байна. Гэйвстоун хааны хүүд үйлчлэх үүрэгтэй байсан ч хүү нь түүнтэй их дотно өсч байгааг хараад бага Эдвард хааны зөвлөхийг цөллөгт явуулжээ. Хааны эрх мэдэл сэргэж эхлэхэд Гэйвстоуныг хаан өөрийн хажууд буцааж авчирсан боловч хааны өрсөлдөгчид түүнийг цаазласан билээ. Эдвард хаан шоронд хоригдож байхдаа хаан ширээнээсээ татгалзаж, хэдэн сарын дараа нас баржээ.

 

III Генрих

Францын III Генрих хааны хүү 1573-1575 он хүртэл Литва улсыг, 1574 оноос насан эцэслэтлээ Франц улсыг захирчээ. Тэрээр өөрийн хүүхэдгүй байсан бөгөөд түүнийг амьд байхад  ижил хүйсийн бэлгийн чиг баримжааных нь талаар олон яриа дэгддэг байж. Ихэнх түүхчид түүний эрх мэдэлд халдах зорилгоор худал явуулга явуулж байсан гэж үзэж байсан ч Генри Фергсон хаантай ойр байсан эрчүүдийн яриан дээр үндэслэн энэ талаар өөр үзэлтэй байгаа аж.

 

VI болон I Жеймс хаан

1567 онд Шотландын хаан болохдоо VI Жеймс хэмээн өргөмжлөгдөж Англи болон Ирланд улстай өөрийн улсаа нэгтгэхдээ Их Британид I Жеймс хаан болжээ. Тэрээр Данийн Аннатай албан ёсоор 1603 онд гэрлэн 3 хүүхэдтэй болсон бөгөөд түүхчид түүнийг үргэлж эрчүүдтэй хамт байхыг илүүд үздэг байсан гэж үзсэн байна. Түүхчид нотолгоон дээр үндэслэн хааныг: Эсмэ Стьюарт, I гүн Леннокс, Роберт Карр (Сомерсетийн I гүн), Букингемийн I гүн Жорж Вильерс нартай харилцаатай байсан гэжээ. Жорж Вильерс хааныг нас барахад хажууд нь байсан байна.

 

Кристина

1644-1654 оны хооронд Швед улсыг удирдаж байсан хааны угсааны Кристина хатан нь II Густав хааны цор ганц хүүхэд байжээ. Эцэг нь түүнийг эрэгтэй хүүхэд шиг өсгөсөн гэлцдэг бөгөөд Кристинагийн эршүүд байдлын талаар олон баримтууд үлджээ. Түүнийг төрөхөд эцэг нь хүртэл хүү төрлөө гэж эндүүрч байж. Түүний бэлгийн чиг баримжааны талаар олон эргэлзээтэй баримтууд үлдсэн байдаг. Кристина хатан өөрийн үйлчлэгч болох Эбба Спэйртэй нэлээн гүн, утга бүхий хайрын захиа солилцдог байжээ.

 

II Фердинандо Медичи

Их гүн Фердинандо Медичи нь 1621-1670 он хүртэл Тосканыг удирдаж байжээ. Тэрээр эхнэр болон хүүхдүүдтэй байсан ч өөрийн эх Австрийн Мария Мадделинатай ижил хүйсийн гэрлэлт хууль ёсны дагуу байх эсэх дээр маргалддаг байжээ. Нэгэн удаа эх нь гей хүмүүсийн нэрийг жагсааж бичсэн цаас өгөөд тэднийг шатаах хэрэгтэй гэхэд Фердинандо Медичи өөрийн нэрийг нэмж бичээд “За, тэгвэл таны хүсэлтийг биелүүлье” гээд цаасаа гал руу хийсэн гэж Паул Стретэрний “Медичи угсаатан: Италийн сэргэн мандалтын үед тэдний хүч чадал, мөнгө болон эрх мэдэл” номонд өгүүлэгджээ.

 

Анна

1702 онд Английн хатан хаанаар өргөмжлөгдсөн Анна болон Марлборогийн гүнгийн хатан Сара Черчилль хоёрын харилцааны талаар зохиолч Анна Соммерсэтийн “Анна хатан” номонд дэлгэрэнгүй өгүүлэгддэг ажээ.

 

Жан Гастоне Медичи

Медичигийн удмын сүүлчийн их гүн Жан Гастоне Тосканыг 1723-1737 оны хооронд буюу насан эцэслэтлээ захирчээ. Тэрээр эхнэр Анна Мария Францискагийн хамт ямар ч хүүхэдгүй байсан бөгөөд өөрийн дагалдагч болох Жульяно Дэмитэй дотно харьцаанд байсан гэх таамаглал байдаг ажээ.

 

Цяньлун

Цин угсааны Цяньлун хаан 1735-1799 онд Манж улсыг удирджээ. Тэрээр 65 насандаа өөрийн хамгаалагч Хэшэньтэй гэрлэсэн гэж олон түүхчид үздэг аж.

 

Авраам Линкольн

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч, боолчлолыг устгаснаараа улсынхаа ардын баатар гэгддэг Авраам Линкольны бэлгийн чиг баримжааны талаар олон судлаачид маргалддаг. 1842 онд Мэри Тодд гэх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд  хос 4 хүүхэдтэй болжээ. Сэтгэл судлаач К. А. Триппын 2005 онд гаргасан “Авраам Линкольны хувийн амьдрал” гэсэн номонд дурьдсанаар Жошуа Спид гэх залуутай хайр дурлалын холбоотой гэжээ.

 

Жеймс Буканан

1856 оны сонгуулиар ялалт байгуулсан ардчилсан үзэлт Америкийн анхны гей ерөнхийлөгч, анхны өмнөдийн боолчлолын бодлоготой хотуудын дэмжлэгийг эсэргүүцсэн. Тэрээр Пеннсилвани руу тэтгэвэрт гарахаасаа өмнө нэг л улирал ажиллах хүсэлтэй байсан ба боолчлолын эсрэг зүтгэлтэн Авраам Линколинд залгамжлуулан үлдээсэн. Ерөнхийлөгчийн албан тушаалд байхдаа насаараа эхнэргүй байсан ба Сенатад хамт ажиллаж байсан Виллиам Руфус Кингтэй удаан хугацааны турш бэлгийн харилцаатай байсан гэж тэмдэглэгджээ.

 

Манвендра Сингх Гохил

Ражпиплагийн хаан ширээ залгамжлах хунтайж 2006 онд өөрийгөө гей гэдгийг олон нийтэд хэлсэн ба удалгүй гэр бүлээс нь өв залгамжлуулахгүй гэж сүрдүүлжээ. Тэрээр 2014 онд “The Advocate” сэтгүүлд бусад дээдсүүдтэй удаан хугацааны турш маргаантай байгаагаа хэлсэн ч түүний идэвхтэй байдал нь ЛГБТ хүмүүс нийгмийн аль ч давхарга, тэр дундаа сурвалжит ангид ч байдгийг харуулсан.

 

Луйза Изабел Алварез де Толедо у Маура

Диктатор Женийг эсэргүүцэгч Улаан Гүнгийн эхнэр гэдгээрээ танигдсан Испаний хааны удам. Франциско Франко анхны гэрлэлтээсээ 3 хүүхэдтэй байсан ч 2008 онд өөрийн насны хайр, нарийн бичиг Лилиана Мариатай гэрлэж, нас барахынхаа өмнө дуулиан үүсгэсэн. Түүний хүүхдүүд мөн бэлэвсэн эхнэр нь өв залгамжлалын төлөөх ширүүн өрсөлдөөнд орсон.

 

Йоханна Сигурдардотир

2009 онд анхны сонгуульдаа ялалт байгуулсан Исландын анхны лесбиян Ерөнхий сайд Сигурдардоттир улсаа гарамгай удирдсан. Улс нь ижил хүйсийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсний дараа өөрийн хамтрагч Йоханна Леосдотиртай гэрлэжээ. Тэрээр 2012 онд улс төрийн албан тушаалаас бууж байгаагаа зарлажээ.

 

Элио Ди Рупо

Ди Рупо 2011 онд албан ёсоор Голландаар биш Францаар ярьдаг, бурханд итгэдэггүй Бельгийн Ерөнхий сайдаар томилогдсон ба Үндэсний социалист намыг удирдахдаа харьцангуй консерватив үндэсний засаглалыг сайжруулсан гей удирдагчдын нэг юм. 2014 оны 10 сард албан тушаалаа буусан байна.

 

Ксавье Бител

2013 оноос Люксенбургийн Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж буй Бител энэ жил Попе Францисаар хүлээн зөвшөөрөгдөхдөө өөрийн нөхөр Гаутиер Дестенагаа нийтэд зарласан. Бител ижил хүйсийн  гэрлэлтийг хууль ёсны болгох үйл явцад нэлээд идэвхтэй оролцсон билээ.

 

Лорд Ивар Маунтбаттен

Британийн хааны гэр бүлээс өөрийн бэлгийн чиг баримжааг олон нийтэд илэрхийлсэн анхны ЛГБТ олон нийтийн нэг болох Лорд Маунтбаттен нь жилийн өмнө эхнэртээ өөрийгөө бисексуал гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн жил тэрээр  Жеймс Коелитай хайр дурлалын харилцаатай гэдгээ олон нийтэд ил болгосон байна. Маунтбаттен II Элизабет хатны үеэл юм.

 

Лео Варадкар

6 сард Засгийн эрхийг барьж байгаа Fine Gael намын удирдагчаар Варадкар сонгогдсон нь Ирландын түүхэнд олон зүйлийг тэмдэглэн үлдээжээ. Тэрээр Ирланд улсын анхны нээлттэй гей Ерөнхий сайд ба 38 настай буюу засгийн эрх барьж буй удирдлагуудын хамгийн залуу үндэсний цөөнх, бэлгийн цөөнхийн анхны төлөөлөл болжээ  (түүний аав Ирландад цагаачилж очиж байжээ).

 

Анна Бирнобик

АНУ болон Европт боловсрол эзэмшсэн Сербийн Ерөнхий сайд 6-р сард хүчтэй орж ирэн анхны ЛГБТ эмэгтэй улс төрийн удирдагч болсон юм. Бирнобик нь сонгогдож биш томилогдсноороо онцлогтой бөгөөд  засгийн эрхийг барьж буй цөөхөн ЛГБТ хүмүүсийн төлөөлөл ба Зүүн Европын хувьд ч анхны нөлөө бүхий ЛГБТ улс төрчөөр нэрлэгдээд байна.

 

Эх сурвалж: Advocate, Wikipedia

Орчуулгын эх сурвалж: ЛГБТ Төв