2017 онд ЛГБТ хүний эрхтэй холбоотой сайн муу олон зүйл дэлхий дахинд болж өнгөрлөө. Харин урлагийн хувьд тэр тусмаа хөгжмийн ертөнц дэх эдгээр күийр уран бүтээлчид олон хүмүүсийн итгэл найдварыг бадрааж, өөрсдийн уран бүтээлээрээ ЛГБТ олон нийтийг баяр хөөр, хайраар дүүргэж байсан билээ. Та бүхэндээ Pride сайтаас гаргасан 2017 оны хамгийн шилдэг күийр дуучдын уран бүтээлийн жагсаалтыг хүргэж байна. Таны дуртай күийр уран бүтээлч багтсан үгүйг шалгаарай.

24. “Mattress” – Leland

Дуучин Selena Gomez, Daya, Troye Sivan гэх мэт дуучидтай нэлээд удаан хамтарч ажилласны эцэст дуучин, дуу зохиогч Leland өөрийн дуучны карьераа эхлүүлэхээр шийджээ. Түүний анхны сингл нь Mattress байсан бөгөөд өөрийн дурлалт хүнээ өөр хүнтэй хамт байхыг харж буй өөрийн сэтгэл зүрхний шаналалыг тус дуугаараа илэрхийлсэн байна.

23. “Versailles” – Leo Kalyan

Leo Kalyan-ий уянгалаг хоолой болон түүний мөрөөдлийн гэмээр R&B/Pop дуунууд таныг түүний хайр дурлалын ертөнцөөр аялуулах болно.

22. “New York” – St. Vincent

Энэ тракийн төгөлдөр хуурын баллад нь түүний дуунд өгүүлэх салалтын гунигийг улам тодруулах бөгөөд гуниг гутралаас сайн сайхныг олж харж буй мэдрэмж. Түүний сэтгэл хөдөлгөм гоцлол болон өнгөлөг видео нь энэ дууг 2017 оны хамгийн шилдэг дуунуудын жагсаалтад оруулсан болов уу.

21. “Feel good” – Neon Trees

Поп-рок урсгалын чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Neon Trees хамтлагийн хувьд энэ жилийн Feel Good дуу нь ч мөн олны таашаалд нэлээд нийцсэн билээ. Тус хамтлагийн гоцлол дуучин Tyler Glenn энэхүү дууг сэтгэцийн эрүүл мэндээсээ болж олон асуудлуудтай нүүр тулж буй бүх хүмүүст зориулсан юм.

20. “When we’re high” – LP

Гайхалтай гоцлол болон басс гитарын ритм таныг бүх зүйлээ мартаад шөнөжин бүжиглэх хүслийг төрүүлэх болно.

19. “Bad at love” – Halsey

Нээлттэй бисексуал дуучин бүсгүй маань өөрийн экс хайртуудын (эрэгтэй болон эмэгтэй аль аль нь) талаар өгүүлэх бөгөөд өөрийгөө хайр дурлалын хувьд их муу гэдэг санааг энэ дуугаар илэрхийлнэ. Сонирхолтой видео болон хөнгөн ая, мөрүүд нь маш хурдан таны аманд орно гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

18. “Garden shed” – Tyler the Creator

Flower Boy цомгийнх нь 7 дахь сингл дээрээ тэрбээр өөрийн бэлгийн чиг баримжааг хэрхэн нууж байсан талаараа анх удаа өөрийн уран бүтээлээр дамжуулан дэлхий дахинд хүргэсэн юм.

17. “It is okay to cry” – SOPHIE

Өөрийн гоцлол болон энэхүү видеогоороо өөрийгөө хэн гэдгээр нь хүлээн зөвшөөрөх гэж хичээж буй хүмүүст туслахыг хүссэн байна.

16. “Disco tits’ – Tove Lo

Диско бийт аянд бэлгийн мөн чанар болон нэг шөнө гэх мэт талаар дуулах аж.

15. “You should talk” – Fletcher

Fletcher өөрөө төгс биш ч түүний эксүүд ч мөн адил.

14. “Reverie” – Arca

Венесуэл Улсын нээлттэй гей уран бүтээлч бөгөөд дуучин FKA Twigs-ын продюссероор хэсэг хугацаанд ажилласны эцэст өөрийн уран бүтээлд анхаарлаа хандуулж эхэлсэн байна. Маш олон төрлийн жанрыг шингээсэн түүний өөрийн нэрээр нэрлэсэн цомог нь танд таалагдана гэж найдаж байна.

13. “Slip Away” – Perfume Genius

Нийгмийн тулган шаардалт, ханранхуй үед ч хайр дурлал оршин байдгийг нэгэнт дурлалаа олсон бол бурангуй нийгмээс ч үл шалтгаалан өөрийн сэтгэл зүрхээ захирч чадахгүй байх мэдрэмжийг илэрхийлнэ.

12. “Sleepover” – Hayley Kiyoko

Нээлттэй дуучин маань өөрийн хөгжмөөр дамжуулан хэн гэдгээ илэрхийлэх нь хамгийн чухал гэж үздэг залуу ЛГБТК үеийн хамгийн том төлөөллүүдийн нэг. Ихэнх ЛГБТ хүмүүст маш ойр санагдах нэгэн мэдрэмж болох өөрийн хамгийн сайн найздаа дурлан түүнийхээ талаар мөрөөдөж буй тэр үеийг илэрхийлнэ.

11. “The Village” – Wrabel

ЛГБТ олон нийт тэр тусмаа трансжендэр олон нийтийн мэдрэмж, нөхцөл байдлыг уянгалаг гоцлол, төгөлдөр хуурын айзмаар илэрхийлнэ. Бэлгийн мөн чанараас гадна хүний хүйсийн баримжаа, илэрхийлэл буюу хүйсээ мэдрэх хамгийн чухал мэдрэмжийг тус дууны видео танд үзүүлэх болно.

10. “She’s not him” – Miley Cyrus

Дисней хүүхдийн сувгаас биллбоардын хамгийн амжилттай дуучин болсон тэрбээр өөрөө ч ЛГБТК+ олон нийтийн нэг гэдгээ илэрхийлж, өөрийн зүгээс уран бүтээл болон хүний эрхийн хөдөлгөөнөөр ЛГБТК+ олон нийтийг дэмжсээр байгаа хамгийн том gay icon-уудын нэг билээ. Тэрбээр энэхүү синглээрээ пансексуал бэлгийн мөн чанарыг илэрхийлсэн бөгөөд түүний шинэхэн цомогт багтсан юм.

9. “There for you” – Troye Sivan ft Martin Garrix

ЛГБТ уран бүтээлчдийн ямар ч жагсаалтад Troye Sivan-ыг эхний 10т багтаахгүй байж болно гэж үү? Өөрийн хөгжмийн карьерыг эхлэхээс өмнө Youtuber байхдаа өөрийгөө нээлттэйгээр илэрхийлдэг байсан тэрбээр дэлхий даяарх ЛГБТК+ залуучуудад өөрийн уран бүтээлээр дамжуулан урам зориг өгөхийг хүсдэг бөгөөд хэрвээ та түүний видеонуудыг үзвэл залуу дуучин маань хэзээ ч өөрийн бэлгийн чиг баримжаанаас ичиж, бусад шиг өөр хүний дүрд тоглоод байдаггүйг харах болно.

8. “Daddy Issues” – Demi Lovato

Бас нэгэн Диснейн дэлгэцнээс дэлхийг байлдан дагуулж буй поп од бол Demi Lovato. Тэрбээр карьераа эхэлснээс хойш ЛГБТК+ олон нийтийг уран бүтээл болон ЛГБТ хөдөлгөөнд оролцож буй хувь нэмрээрээ тасралтгүй дэмжиж, хамгийн нөлөө бүхий ЛГБТ эрхийн дуу хоолой болсоор ирсэн билээ. Түүний өвөө нээлттэй гей эр байсан нь түүнийг ЛГБТ олон нийтийг ойлгож дэмжихэд хамгийн их тусласан гэж ярьдаг ч тэрбээр өнгөрсөн онд “Simply Complicated” гэх Youtube хуудасны албан ёсны баримтат киногоор өөрийгөө бисексуал гэж илэрхийлсэн юм. Мөн түүний “Really don’t care” дуу нь бүх цаг үеийн ЛГБТ бахархлын сарын хамгийн шилдэг дуунуудын нэгд тооцогддог билээ.

7. “I know a place” – MUNA

Амьдрал хэтэрхий ядаргаатай байна уу? Тэгвэл MUNA өөрийн дуугаараа таньд үсээ задгайлаад, хэн ч анзаараагүй мэт хүссэнээрээ бүжиглэх хөгжмийн хэмнэлийг амлаж байна.

6. “The Cure” – Lady Gaga

ЛГБТК+ олон нийтийн бас нэгэн шүтээн /gay icon/, ЛГБТ эрхийг тууштай дэмжэгч, олон нийтийн нэгд мөн өөрийгөө тооцдог энэхүү гайхалтай күийр уран бүтээлч бүсгүйн шинэ цомогт багтсан “The Cure” сингл энэхүү жагсаалтад багтлаа. Тэрээр энэхүү дуугаа өөрийн хайр татам бяцхан мангасууд болох фэнүүддээ зориулсан байна.

5. “Too Good at Goodbyes” – Sam Smith

2016 оны дуулиан дагуулсан Оскарын шагналаасаа хойш хөгжмийн ертөнцөөс түр завсарласан өөрийн гей бэлгийн чиг баримжааг нээлттэй илэрхийлж, өөрийн уран бүтээлээр ЛГБТ+ олон нийтийн бахархлыг бадрааж явдаг уран бүтээлч маань өнгөрсөн онд өөрийн шинэ уран бүтээлүүдээрээ эргэн ирлээ. Хайр дурлал, салалт, зүрх шимшрэм сэтгэл зүрхний мэдрэмжээ үргэлж илэрхийлдэг дуучин маань энэ удаад ч фэнүүдээ гомдоосонгүй.

4. “Imaginary Parties” – Superfruit

Авьяаслаг хоёрлын поп дуунууд залууст үргэлж шинэ эрч хүч, тасралтгүй бүжиглэх мэдрэмжийг, хамгийн гол нь дахин сонсох сэтгэгдлийг үлдээдэг билээ. Нээлттэй гей залуусын гайхалтай уянгалаг хоолой, өнгөлөг видеонууд таныг соронз мэт татна гэдэгт итгэлтэй байна. Тэдний видео үргэлж шинэлэг байхаас гадна дахин хэлэхэд өнгө гэдэг тэдний хувьд бүх зүйл.

3. “Praying” – Kesha

2017 оны хөгжмийн хамгийн том моментуудын нэг бол яалт ч үгүй дуучин Kesha-ын хөгжмийн ерөнцөд эргэн ирсэн явдал байлаа. Өөрийн хүчирхийлэгч продюссертэй урт удаан бөгөөд маш хүнд хууль эрх зүйн тэмцлийг хийсний эцэст өөрийн “Солонго” цомгийг гаргаж, анхны синглээр энэхүү дууг гаргасан нь олон мянган ЛГБТ+ хүмүүст итгэл найдвар өгч, тэмцэх хүч чадал өгсөн гэж барууны ЛГБТ хэвлэлүүд тасралтгүй бичиж байна.

2. “Honey” – Kehlani

Түүний талаар хэзээ ч сонсож байгаагүй юу? Тэгвэл одоо мэддэг боллоо. Охидод дурласан охид тэдний гоо үзэсгэлэнгийн талаар дуулна гэдэг сайхан биш гэж үү? “Honey” дууны хамгийн анхны мөр нь “all the pretty girls in the world” гэж эхлэх нь танд тэр тусмаа охидуудын маань нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулна гэдэгт итгэлтэй байна.

1. “Slide” – Frank Ocean, Migos, Calvin Harris

Хар арьстай, гей залуу амжилтанд хүрэхгүй гэж хэн хэлсэн юм бэ? Хамгийн шилдэг нээлттэй ЛГБТ дуучдын нэг Frank Ocean энэ жагсаалтыг тэргүүллээ. Түүний дуу магадгүй парти болгон дээр яваад байдаггүй ч өнгөрсөн зуны энэхүү дуу нь Америкт хамгийн том парти хит болж чадсан юм. Мэдээж Calvin Harris энэ дуун дээр хамтарч ажилласан байна. Магадгүй энэхүү нийтлэлийг уншиж буй таны playlist-эд ч аль хэдийнэ байгаа байх.