ЛГБТ хүмүүсийн хувьд амьдралынх нь хамгийн чухал мөчүүдийн нэг нь өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх тэр үе байдаг бол өөрийгөө ЛГБТ гэдгээ гэрийнхэндээ, найз нөхөддөө, хамт олондоо хэлэх нь түүнээс дутахааргүй чухал ба эр зориг, тэсвэр хатуужил шаардсан мөчүүдийн нэг бөгөөд бусдын өмнө стрэйт болж жүжиглэн өөрөө хүсээгүй ч бусдад тохируулж дүр эсгэн амьдрах тэр хар дарсан амьдралыг бүр мөсөн дуусгаж буй үйлдэл юм. Гэвч олон ЛГБТ хүмүүс нийгмийн дарамт шахалт, тулган шаардалтаас болж ЛГБТ гэдгээ нээлттэй илэрхийлж чаддаггүй ба энэ нь тэдний сэтгэл зүй болон хувийн амьдрал, дотно харилцаанд маш том сөрөг нөлөөг үзүүлдэг. Өөрийн хайртай хүнээ гэр бүлийнхэндээ танилцуулж чадахгүй байх, үргэлж нууж бусдын өмнө худал дүр эсгэж амьдарна гэдэг огт сайхан зүйл биш. Гэхдээ өөрийн хэн гэдгээс, хэнийг хайрлаж буйгаасаа ичих биш харин ч бахархаж нээлттэй амьдардаг хүмүүс маш их бөгөөд тэдний ачаар өнөөдөр дэлхий дахин ЛГБТ хүмүүсийн эрхийг бага багаар хүлээн зөвшөөрсөөр байна. Тэгвэл өөрийгөө хэн гэдгээ нээлттэй илэрхийлэх тэр үйл явцыг “комин аут” (coming out) гэдэг бөгөөд энэ удаад та бүхэндээ комин аут хийснийхээ дараа эхний 1 жилдээ амжуулан хийх 10 зүйлсийг  сайтаас орчуулан хүргэж байна. Сонирхоно уу!

  1. ЛГБТ найзуудтай бол: Эхэндээ хэцүү санагдаж болох ч хэрвээ чи олон нийтээ таньж мэдэн өөртэйгөө адилхан хүмүүстэй найзлаж нөхөрлөж чадах юм бол ЛГБТ залуу хүний хувьд амдралын чинь хамгийн гайхалтай мөчүүдийн нэг байх болно. Энэ нь чамд өөрийгөө ч бүрэн таньж мэдэх боломжийг олгоно. Go be social, you little butterfly! 
  2. Сайн дурын ажил хийж аль болох идэвхитэй бай: ЛГБТ хүний эрхийн хөдөлгөөнд бага ч гэлтгүй дэмжлэг үргэлж хэрэгтэй байдаг. Өөрөөрөө байж, үзэл бодлоо илэрхийлж бай. ЛГБТ эрхийн төлөө өрнөж буй активизмд ямар ч байдлаар оролцож, дэмжиж болно шүү дээ. 
  3. Болзоонд явж: Өөрийнхөө хэн гэдгээ нууж өөрийн бэлгийн мөн чанараа үгүйсгэж амьдарна гэдэг хэцүү. Чи ч нуугдаж амьдарч байхдаа эдгээр гунигтай үеүүдийг туулсан. Одоо өөрийгөө нээлттэй илэрхийлж эхэлсэн учраас хайрлаж дурлан амьдралаас мэдрэх бүх сайхан зүйлсийг мэдэр. Хэн нэгнийг хайрлах талаар заасан дүрэм журам гэж байхгүй тиймээс өөрийн зүрх сэтгэлийг сонс. Чамайг хайрлаж чадах, чамд хайрыг мэдрүүлэх хэн нэгэн чамайг хүлээж байгаа гэдгийг битгий мартаарай. 
  4. Өөрийн шинэ амьдралаас урам зориг авч шинэ зүйлсийг бүтээ: Өөрөөрөө нээлттэй амьдарч эхэлнэ гэдэг бүтээлч байх урам зоригийг чамд өгнө. Өөрийн өнгөрсөн амьдрал туршлага мэдрэмжээ урлагийн ямар ч хэлбэрээр хамаагүй дамжуулан илэрхийлж яагаад болохгүй гэж?
  5. Шинэ зүйлсийг хий/магадгүй үргэлж хийхийг хүсдэг ч айдаг байсан зүйлсээ: Үргэлж хийхийг хүсдэг байсан айгаад чаддаггүй байсан зүйлс байдаг бол одоо айдсаа март. Нээлттэй ЛГБТ хүний хувьд мэдрэхийг хүсдэг байсан мэдрэмжүүд, хийхийг хүсдэг байсан зүйлсийнхээ жагсаалтыг гарга. Өөөрөөрөө амьдарч эхэлнэ гэдэг чиний амьдралыг илүү жаргалтай болгоно.
  6. “Гей бар”-уудаар орж үз: Найзуудаа дагуулан оройг хөгжилтэй өнгөрөө. Чамд таалагдсан хөөрхөн залуу/бүсгүйтэй ярилцаж, бүжиглэж цагийг гайхалтай өнгөрөө. 
  7. Гэр бүлийнхэндээ цаг гаргаж, тэднийг ЛГБТ асуудлаар илүү мэдлэгжүүл: Чи магадгүй гэр бүлтэйгээ энэ асуудлаар ярихыг хүсэхгүй байж мэднэ. Гэвч хэрвээ чи л өөрийнхөө гэр бүлийнхэнд ЛГБТ хүмүүс гэж тэднээс ялгаагүй энгийн л хүн гэдгийг ойлгуулахгүй бол хэн ойлгуулах юм? Мэдээж энэ бол маш чухал асуудал. Хэрвээ ЛГБТ асуудлыг ойлгодоггүй хэн нэгэнд чи цаг гарган тэднийг энэ асуудлаар илүү ойлголттой болгоно гэдэг чинь л ЛГБТ хүмүүсийн амьдралыг өөрчилж буй нэг хэлбэр шүү дээ. 
  8. ЛГБТ асуудал болон ЛГБТ хөдөлгөөний түүхийг судал: Дэлхий дахинд төдийгүй Монголын хувьд ЛГБТ хүний эрхийн хөдөлгөөний төлөө өөрийн амьдрал, залуу насыг зориулсан хүмүүсийн тухай унш, мэдэж ав. Тэгвэл одоо чиний амьдарч байгаа амьдрал илүү утга учиртай, үнэ цэнэтэй гэдгийг мэдрэх болно. Үг сөрсөн гомофобик нэг нөхрийн урдаас саадгүй ЛГБТ асуудлыг тайлбарлаж чаддаг байх нээлттэй амьдрахын хамгийн чухал хэсэг. 
  9. Энэ том бас гей дэлхий ертөнцөөр аял: Дэлхий ертөнц ямар гайхалтай гэдгийг үз, мэдэр гайхалтай хүмүүстэй танилц, ярилц. Өөрийн бөмбөлгөө хагалж хорвоогийн сайн сайхныг мэдэрч хэн болж төрснөөрөө бахарх, хайрла. 
  10. Өөрөөрөө бахарх: Өөрийн бие, сүнс, зан чанар гээд чамайг бүрдүүлж буй бүх зүйлээ голох биш хайрла. Өөрийнхөө аль нэг зүйлд дургүй юу? Тэгвэл тэрнийгээ өөрчил. Өөрийгөө бахархлын туг шиг өнгөлөг хүн гэдгээ бусдад үргэлж харуул.