Кино найруулагч Yance Ford түүх бүтээлээ. 

Түүний найруулсан “Strong Island” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшсэн гэдгийг наадмын зохион байгуулагчдын зүгээс өнгөрсөн Мягмар гарагт зарлалаа. Оскарын түүхэнд өөрийн найруулсан киног нэр дэвшүүлсэн хамгийн анхны трансжендэр кино найруулагчаар Yance Ford тодорч, түүхэнд үлдэхээр боллоо. Strong Island кино шилдэг баримтат киноны төрөлд бусад уран бүтээлчдийн дараах кинонуудтай өрсөлдөх юм байна. Үүнд: Abacus: Small Enough to Jail, Faces Places, Icarus, and Last Men in Aleppo.

Хэрвээ тус кино Оскарын шагнал хүртэх юм бол Yance Ford тус киноны найруулагчаас гадна продюсероор ажилласны хувьд дахин нэг түүхэн амжилт тогтоож, хамтрагч Joslyn Barnes-ын хамт Оскарын шагналыг өвөртөн харих бөгөөд анхны Оскарын шагнал хүртсэн трансжендэр продюсер болох юм.

Хамгийн нэр хүнд бүхий Америкийн ЛГБТ сэтгүүл болох Advocate-ийн зүгээс тус киног 2017 оны хамгийн шилдэг баримтат кинонуудын нэгээр аль хэдийн нэрлээд байгаа ба мөн 2017 оны Sundance кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагналыг авсан билээ.

Yance Ford-ын хувьд Оскарын шагналд нэр дэвшиж буй анхны нээлттэй трансжендэр хүн биш бөгөөд 2016 онд нээлттэй трансжендэр уран бүтээлч Anohni Оскарын шагналд шилдэг киноны дуу төрөлд нэр дэвшиж байлаа.  Мөн трансжендэр хөгжмийн зохиолч Angela Morley The Little Prince бүтээлээрээ 1974 онд болон The Slipper and the Rose бүтээлээрээ 1976 онд тус тус нэр дэвшиж байсан байна.

Fantastic Woman: Энэ жилийн Оскарын наадамд бас нэгэн трансжендэр олон нийтийн төлөөлөл багтаж байгаа бөгөөд Шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд кино найруулагч Sebastián Lelio-ийн бүтээл Fantastic Woman нэр дэвшиж байна. Тус киноны хувьд Чили Улсад ялгаварлан гадуурхалтын эсрэг тэмцэж буй трансжендэр эмэгтэйн түүхийг өгүүлэх бөгөөд тус транс эмэгтэйн дүрд жинхэнэ амьдрал дээрээ транс эмэгтэй жүжигчин Daniela Vega тоглосон бөгөөд тэрээр ур чадварын хувьд нэлээд чадварлагт тооцогдох цөөхөн транс эмэгтэй жүжигчдийн нэг билээ.

Энэ жилийн хувьд нээлттэй ЛГБТ жүжигчид нэр дэвшээгүй боловч 2 ч гей дүрийн жүжигчид шилдэг жүжигчний шагналд нэр дэвшлээ. Call Me By Your Name киноны гол дүрийн жүжигчин Timothy Chalamet,  Shape of Water киноны туслах дүрийн жүжигчин Richard Jenkins нар тус тус гей дүр бүтээснээрээ шилдэг гол дүр болон туслах дүрийн шагналд нэр дэвшицгээсэн байна.

Call Me By Your Name кино шилдэг гол дүрийн жүжигчнээс гадна 3 ч төрөлд нэр дэвшээд байна: Best Motion Picture of the Year, Best Adapted Screenplay, Best Achievement in Music Written for Motion Pictures (Original Song)

Best Achievement in Music Written for Motion Pictures (Original Song) төрөлд нээлттэй гей хөгжмийн зохиолч Benj Pasek нэр дэвшлээ. Нээлттэй гей хөгжмийн зохиолч Benj Pasek өөрийн стрэйт сайн найз болох Justin Paul-тай хамтран уран бүтээл хийж Pasek and Paul нэрээр олонд танигдсан билээ. Өнгөрсөн Алтан бөмбөрцөг наадмаас мөн шагнал хүртсэн залуус өнгөрсөн жил La La Land киноны хөгжмөөр мөн Алтан бөмбөрцөг хүртэж байжээ.

Mudbound кино 4 төрөлд нэр дэвшсэнээс 2 нь нээлттэй лесбиян эмэгтэйчүүд байлаа.

Rachel Morrison– Best Achievement in Cinematography төрөлд нэр дэвшсэн нээлттэй лесбиян эмэгтэй.

Dee Rees– Best Adapted Screenplay төрөлд нэр дэвшсэн нээлттэй лесбиян эмэгтэй.

https://www.youtube.com/watch?v=xucHiOAa8Rs