Модел, сошиал медиа алдартан Рийс Кинг (Reece King) хамгийн сүүлд GayTimes сэтгүүл-д ярилцлага өгөхдөө өөрийн бэлгийн чиг баримжааныхаа талаар мөн ярилцсан байна.

Инстаграм хуудсан дээрээ 560000 дагагчтай залуугийн моделийн карьер эхэлснээс хойш фэнүүд нь түүний хувийн амьдралыг сонирхож эхэлсэн байна.

Тэрээр тус ярилцлагадаа: Хүмүүс үргэлж намайг хэнд татагддаг, хэнийг сонирхож байгаа талаар асуудаг байсан. Би хариулахыг хүсдэгггүй байсан болохоор энэ тийм чухал асуудал биш хэмээн үргэлж булзааруулсаар ирсэн.

Рийс Кинг эцэст нь өөрийнхөө бэлгийн чиг баримжааныхаа талаар бусадтай хуваалцахад бэлэн болсон бөгөөд товч бөгөөд тодорхой хариулжээ: “Тиймээ би бисексуал.”

View this post on Instagram

good morning 🌞

A post shared by Reece King (@reeceking_) on

Эцэст нь өөрийгөө бисексуал гэж илэрхийлэх хүртлээ нийгэм дэх ялгаварлан гадуурхалт болон гомофобик, бифобик үзлээс болж нилээд хугацааг зарцуулсан гэдгээ тэр хүлээн зөвшөөрсөн бөгөөд загварын ертөнцөд хүртэл ялгаварлан гадуурхалт их байдгийг дурьджээ. Тэрбээр хэтэрхий эмэгтэйлэг гэсэн шалтгаанаас нэгэн брэндийн загварын ажлаас хасагдсан байна.

Миний бодлоор өөрийгөө илүү ойлгож хүлээн зөвшөөрөх тусам, би илүү өөрөөрөө байгаагаа мэдэрдэг. Сошиал ертөнцөд модел хийхдээ би юу юунаас ч илүү өөрийнхөөрөө байж чаддаг болохоор бодит амьдралаас илүү хайр хүндлэлийг мэдэрдэг юм шиг санагддаг.

View this post on Instagram

Coitus Magazine Issue 9 🐉🐉

A post shared by Reece King (@reeceking_) on

Рийс Кинг эцэст нь ийнхүү айх зүйлгүйгээр өөрөөрөө амьдарч эхэллээ. Тавтай морил Рийс! <3

Маш олон бүтээлч, авьяаслаг ЛГБТИК+ хүмүүс олон нийтийн анхаарлыг татсаар байна, ялангуяа сошиал ертөнцөөр. Тэдний өөрөөрөө байгаа байдал, авъяас билиг олон сая хүмүүст урам зориг хайрласаар байдаг билээ. Ялгаварлан гадуурхалтаар дүүрэн энэ нийгмийг хүн бүр өөрөөрөө амьдарч бусдад үлгэр дууриалал болж амьдарснаараа л илүү элгэмсэг, хайраар дүүрэн нийгэм болгох бизээ.

View this post on Instagram

APR. 18 2017

A post shared by Reece King (@reeceking_) on

Баяр хүргэе Рийс!