ЛГБТИК олон нийтийн хувьд өөрийгөө хэн гэдгээ илэрхийлнэ (каминг аут) гэдэг амьдралынх нь хамгийн том даваануудын нэг. Ялангуяа олны танил, алдартнуудын хувьд маш том алхам. Хэдхэн жилийн өмнө өөрийгөө ЛГБТ олон нийтийн нэг гэдгийг нээлттэй илэрхийлвэл карьер нь дуусдаг үе байсан ч цаг хугацаа өнгөрч, нийгэмд үнэн зөв мэдээлэл ихсэхийн хэрээр ЛГБТИК хүмүүс өөрөөрөө амьдрах боломж бий болсоор байна. Нөгөө төлөөс ЛГБТИК хүмүүсийн нөхцөл байдал сайжрахад хамгийн том түлхэц болдог зүйл нь ЛГБТИК хүмүүс өөрсдөө хэн гэдгээ нээлттэй илэрхийлж амьдрах. Энэхүү нийтлэлээр 2017 онд өөрсдийгөө нээлттэй илэрхийлсэн 18 олны танил хүмүүсийг онцоллоо. Сонирхоно уу.

1. Cody Alan – CMT сувгийн хөтлөгч өнгөрсөн оны 1 сард гей гэдгээ илэрхийлсэн бөгөөд People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: Хаанаас ирсэн, хэн гэдэг болон ямар асуудлуудтай байгаагаас үл шалтгаалан чи заяасан энэ амьдралдаа хайр дурлал, аз жаргал, сайхан бүхнийг хүртэх эрхтэй.

2. Taylor Bennett – Chance the Rapper-ын төрсөн ах бөгөөд 1 сард өөрийн бисексуал бэлгийн чиг баримжааныхаа талаар ярилцлага өгсөн байна. Багаасаа өөрийн бэлгийн чиг баримжааныхаа талаар мэддэг байсан бөгөөд “Би өөрийгөө ийнхүү бисексуал эрэгтэй гэдгээ илэрхийлж байгаа бөгөөд үргэлж ЛГБТ олон нийтийг дэмжсээр ирсэн дэмжсээр ч байх болно” хэмээжээ.

3. ILoveMakonnen – Атлантагийн реппер залуу гей гэдгээ твиттер хуудсаар өнгөрсөн онд олон нийтэд зарласан байна.

4. Gia Gunn – RuPaul’s Drag Race шоуны 6 дахь улирлын оролцогч маань өнгөрсөн оны 3 сард трансжендэр гэдгээ зарласан бөгөөд дааврын шилжилтээ жилийн өмнөөс эхэлсэн байна. Өөрийн цахим хуудаснаа хүйсийн баримжаа, илэрхийллээ трансжендэр гэдгийг илэрхийлсэн бөгөөд өөрийг нь дэмжин туслаж байсан бүх хүмүүст чин сэтгэлийн талархлыг илгээжээ.

5. Anthony Bowens – WWE барилдааны од өөрийн бисексуал бэлгийн чиг баримжааны талаар анх өнгөрсөн оны 3 сард Outsportsын ярилцдагадаа дурьдсан бөгөөд түүнээс хойш өөрийн цахим хуудсаараа найз залуу Michael Pavano-тай авахуулсан зургаа постлосон байна.

This is the first pic @michaelpavano and I ever took together! #couple

A post shared by Anthony Bowens (@bowens_official) on

6. Alia Shawkat – Цуврал болон шоу нэвтрүүлгүүдээр олонд танигдсан жүжигчин бүсгүй маань 2017 онд өөрийгөө бисексуал гэдгийг мөн илэрхийлсэн байна.

7. Zeke Smith – ТВ Реалити шоуны од залуу маань нэвтрүүлгийн үеэр трансжендэр гэдгээ зарласан бөгөөд тэрбээр транс гэдгээрээ бус өөрийн юу чаддагаараа олонд танигдахыг хүссэн гэдгээ илэрхийлж байжээ.

Merry Christmas 🎄🎄🎄 May your 2018 bring you an abundance of patterns.

A post shared by Zeke Smith (@zekerchief) on

8. Shawn Barber – Канад Улсын Олимпын тамирчин залуу маань өнгөрсөн оны 4 сард Фэйсбүүк хуудсаараа гей гэдгээ илэрхийлсэн байна.

#Nike #altius #polevault #sunsoutgunsout

A post shared by Shawnacy Barber (@vaultbarber) on

9. Barry Manilow – Өнгөрсөн онд өөрийгөө гей гэдгийг илэрхийлээд зогсоогүй 40 жил хамт амьдарсан хайртай залуугаа олонд танилцуулсан байна. Тэд албан ёсоор гэрлэсэн бөгөөд түүний нөхөр нь дуучны менежрээр маш олон жил ажилласан байна.

10. Kristen Stewart – Түүний ижил хүйсийн харилцааны талаар маш олон цуу яриа гарч байсан өнгөрсөн онд жүжигчин бүсгүй албан ёсоор өөрийгөө хүлээн зөвшөөрсөн байна. Өөрийн бисексуал бэлгийн чиг баримжааны талаар дан ганц сэтгүүлд өгсөн ярилцлагаас гадна ТВ нэвтрүүлэгт орж байхдаа ч ярьсан байна.

11. Daniel Newman- “Walking Dead” цувралын жүжигчин маань өнгөрсөн онд мөн бисексуал гэдгээ твиттер хуудаснаа зарласнаас гадна каминг аут видеогоо youtube хуудаснаа баяршуулсан байна. “Би цаашдаа хэн гэдгээ үгүйсгэн худал дүр эсгэн нуугдаж амьдарахыг хүсэхгүй байна. Би хэн гэдэгтээ сэтгэл хангалуун, хэн гэдгээрээ бахархаж байна” хэмээн People сэтгүүлд ярилцлага өгсөн байна.

12. Shannon Purser – “Stranger things” болон “Riverdale” шоунуудаар олны хайрыг татсан жүжигчин бүсгүй маань бисексуал гэдгээ мөн илэрхийлсэн байна. ЛГБТ олон нийтийнхээ төлөө хийх хамгийн энгийн зүйл нь өөрөөрөө амьдрах хэмээжээ.

13. Keiynan Lonsdale – Flash цувралын бас нэгэн од залуу өөрийн бисексуал бэлгийн чиг баримжааг фэнүүддээ илэрхийлсэн байна. Эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийн хүмүүст татагддаг гэдгээ instagram хуудсаараа дамжуулан фэнүүддээ хэлжээ.

📸 @stormshoots

A post shared by 🌳🌊❤️💫🌸 Keiynan Lonsdale 🔑🎶👁🌈🌳 (@keiynanlonsdale) on

14. Jill Soloway – Transparent цувралын бүтээгч тэрбээр өнгөрсөн онд өөрийн хүйсийн баримжааг трансжендэр гэдгийг илэрхийлсэн байна.

15. Diora Baird – Жүжигчин, млдел бүсгүй маань өнгөрсөн жил өөрийн найз охиныг цахим хуудсаараа танилцуулснаар ижил хүйсийн хосын харилцаанд байдгаа олон нийтэд хэлжээ. “Би өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж маш удаан хугацааг зарцуулсан бөгөөд хэн гэдгээ нуух гэж хангалттай хичээсэн. Одоо цаашдаа хэн гэдгээ нууц амьдрахыг хүсэхгүй байна.” гэжээ.

16. Jordon Gavaris – Orphan Black цувралын жүжигчин өөрийгөө гей гэдгийг хэлсэн бөгөөд хэзээ ч нууж байгаагүй ч хэн ч өөрөөс нь гей үү гэж асууж байгаагүй хэмээн хошигносон байна.

17. Natalie Morales – Бас нэгэн цувралын од бүсгүй маань өөрийгөө күийр гэдгийг 6 сарын сүүлээр буюу бахархлын сарын төгсгөлөөр илэрхийлсэн байна. Өөрийгөө лесбиян эсвэл бисексуал гэж тодорхойлохыг хүсдэггүй тэрбээр зүгээр л күийр эмэгтэй гэж дуудуулахыг хүсдэг бөгөөд күийр гэдэг нь хамгийн энгийнээр “зүгээр л стрэйт биш” хэмээн бичсэн байна.

Your girl cleaned up for @tidalmag if u want to go get you one …

A post shared by Natalie Morales (@nataliemoralesloves) on

18. Thomas Dekker – Heroes цувралын жүжигчин залуу маань 7 сард твиттер хуудсаараа эсээ бичин өөрийгөө гей гэдгийг фэнүүддээ илэрхийлсэн бөгөөд 3 сарын өмнө өөрийн нөхөртэйгөө гэрлэсэн гэдгээ мөн хэлжээ.

2018 is the year. I can feel it for all of us.

A post shared by Thomas Dekker (@thomas.dekker) on

Мэдээж энэ бол зөвхөн төлөөлөл болсон хүмүүс. Магадгүй таны мэдэх хүмүүсийг энэ жагсаалтад оруулаагүй бол коммент үлдээгээрэй.