Анимэ бол дэлхийн хамгийн амжилттай интэртайнмэнтын төрлүүдийн нэг билээ. Энэхүү төсөөллийн гайхамшигт ертөнцөд өөрсдийн илэрхийлэл, түүхийг үзнэ гэдэг гайхалтай биш гэж үү? Доор дурдах 10 дүр бол олон хүмүүсийн сэтгэлд хүрсэн дүрүүдийн зөвхөн төлөөлөл нь юм. Хэрвээ өөрсдийн чинь дуртай дүрүүд багтаагүй бол сэтгэгдэл үлдээж болно шүү. 

10. Сумика Мурасамэ
“Whispered words” гэх yuri анимийн гол дүр бөгөөд өөрийн сайн найздаа татагдаж буй үйл явдал өрнөнө. Заримдаа хөгжилтэй, заримдаа бас serious.


9. Kanji Tatsumi
“Persona 4”-ийн дүр ба түүний (Shadow self) бараан мөн чанарынх нь үеийн гей эротик бодлууд түүнийг их зовооно. Яг үнэхээр гей эсвэл үгүй гэдэг нь үнэндээ тодорхой биш ч өөрийн бэлгийн мөн чанартаа эргэлзэх, тэмцэх үеүд маш их гардаг.


 

8. Poison
“Street fight”-ын хамгийн эрч хүчтэй эмэгтэй дүрүүдийн нэг тэрбээр трансжендэр эмэгтэй хэмээн яригддаг байна. Тэрээр видео тоглоомын дүр боловч “Ultra Street fight 4” дээр анимэ дүр болж чадсан юм.


 

7. Isabella Yamamoto
“Paradise kiss”-ийн дүр ба анимэ ертөнцөд эергээр харуулсан цөөхөн хэдэн трансжендэр дүрүүдийн нэг юм. Цувралд түүний амьдралын түүх, хүйсийн тавгүйцлийг бодитой харуулж чаддаг ба анимийн түүхэнд тэрээр гайхалтай залуухан транс эмэгтэйн дүр болж чадсан юм.


 

6, 5. Ymir & Krista Lenz
“Attack on Titan”-ы дүрүүд ба тус анимэ сүүлийн 5 жилийн хугацаанд маш алдартай болж чадсан ба бидний дуртай дүрүүд болох Ymir, Krista 2 лесбиян хос гэдгийг найруулагч George Wada албан ёсоор мэдэгдсэн байдаг. Тулааны талбарт ч хайр дурлал цэцэглэдэг шүү д
ээ! 

 

4, 3. Utena Tenjou & Anthy Himemiya

“Revolutionary girl Utena” анимэгийн дүрүүд бөгөөд цувралын турш Utena-ын дүр түүний хүйсийн болон бэлгийн чиг баримжаа нь үргэлж сонирхол татдаг ба Utena болон Anthy 2-ын харилцаа илүү гүнзгий дотно болж эхэлснээр хүмүүсийн сонирхлыг илүү татдаг.


 

2, 1. Haruko Tenou (Sailor Uranus), Michiru Kaioh (Sailor Neptune)
“Sailor moon”-ы дүрүүд ба Хойд Америкт гарсан хувилбар дээр тэднийг ихрүүд гэдэг бол жинхэнэ япон хувилбар дээрээ тэд хос байдаг байна.

 

Мэдээж эдгээр нь зөвхөн төлөөлөл болсон алдартай дүрүүд. Анимэ ертөнц бол ЛГБТ хүмүүсийг хамгийн сайн хүлээн зөвшөөрдөг ертөнц. Энэхүү жагсаалтад зөвхөн ЛГБТ хүмүүсийн дунд биш, дэлхий даяар алдартай, олны таашаалд хүрж чадсан анимэ болон тоглоомын дүрүүдийг багтаасан болно. Өөрийнхөө дуртай ЛГБТ дүрийг коммэнт хэсэгт үлдээгээрэй.