ЛГБТ уран бүтээлчдийн талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Канадын нээлттэй гей алдарт жүжигчин,найруулагч, кино зохиолч, хувцасны дизайнер бас дуу оруулагч Ксавье Доланы талаар мэдээлэл бэлдлээ.

2009 онд анхны хийсэн уран бүтээл болох “I killed my mother” (Би ээжийгээ хөнөөчихсөн) киногоороо Каннын кино наадмын Найруулагчдын 2 долоо хоног хэсгээс 3 шагнал хүртэж олныг шуугиулж байв.

 

“I killed my mother” (2009) киноны хэсгээс

Үүнээс хойш Долан маш олон шагнал хүртсэн бөгөөд маш залуудаа чадварлаг кино найруулагч болсон цөөхөн хүмүүсийн нэг билээ. Бидний мэдэх дуучин Adele-ийн Hello дууны клипийг Долан зохиолыг нь бичиж найруулсан байна.

2007 онд  анх Этьен Дерозье найруулагчийн “Mirrors”  кинонд тоглохдоо өөрийн бэлгийн чиг баримжаагаа ойлгох гэж байгаа өсвөр насны хүүгийн дүрд тоглож байхдаа Долан өөрийгөө нээжээ. Түүний бүтээл бүр ЛГБТИ сэдэвтэй байдаг бөгөөд хурц тод өнгө илэрхийлэл, зохиолын өвөрмөц шийдлээрээ үзэгчдийг гайхшруулдаг. 

“Mirrors” (2007) киноны хэсгээс

“Hearbeats” (2010) киноны хэсгээс

“Laurence anyways” (2012) киноны хэсгээс

“Tom at the farm” (2013) киноны хэсгээс

Өөрийн уран бүтээл болон гей найруулагч байх тухайгаа өгсөн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү