“Mongolian queer  podcast” одоогоор нийт 11 дугаар та бүхэндээ хүргэсэн билээ. Бид сонсох хувилбараас гадна унших хэлбэрээр нийтэлж байхаар боллоо. Анхны дугаар болох “Coming out” сэдвээр манай зочин өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрсөн болон бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлсэн түүхүүдээс та бүхэн хүлээн авч уншаарай. Сонсох хувилбарыг эндээс хүлээн авах боломжтой.


Сайн байцгаана уу?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе ЛГБТ Төвөөс эрхлэн гаргаж буй  Mongolian Queer подкастын маань эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо…

Би хөтлөгч Аагий байна.

Би хөтлөгч Кенна байна

Заа come out буюу coming out гэдэг нь өөрийгөө илэрхийлэх гэсэн үг байгаа. ЛГБТИ хүмүүс байнгын өөрсдийгөө илэрхийлэх хэрэгцээ гарч байдаг. Яагаад вэ гэхээр нийгэмд стрэйт, сизжендер хүмүүс давамгайлчихсан учраас өөрсдийгөө илэрхийлж байж өөрсдийнхөөрөө байдаг гэж ойлгож болно. Заа тэгээд 10 сарын 11 болон 12нд өөрийгөө илэрхийлэх өдөр болдог. Энэ өдөрт зориулаад бид анхны подкастаа өөрийгөө хэрхэн илэрхийлсэн өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрсөн талаараа та бүхэндээ хүргэе гэж бодсон юм аа.

Энэ удаагийн дугаарт coming out хэрхэн хийсэн түүхээ хуваалцахаар:

-Мөнхтуяа миний бие хүрэлцэн ирсэн байна аа.

Хөтлөгч Аагий: Заа Мөнхтуяа эхлээд подкаст сонсогчддоо өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач

-Заа намайг Мөнхтуяа гэдэг. 21 настай бизнесийн удирдлагын чиглэлээр 4 курст суралцдаг.

Хөтлөгч Кенна: Манай хамгийн анхны зочин болж ирсэн баярлалаа

-Баярлалаа. намайг урьсанд ч гэсэн баярлалаа.

Кенна: Хамгийн анх өөрийгөө хэдэн настайдаа мэдсэн бэ? Хүсвэл өөрийнхөө бэлгийн чиг баримжааг хуваалцаач.

-Би өөрийгөө яг 18  насандаа мэдэж байсан ер нь бол одоогоос 3 жилийн өмнө гэсэн үг. Тэгээд би бол өөрөө бисексуал. Яааж мэдэж байсан бэ гэхээр яг нэг эмэгтэй хүнд татагдаад, эхлээд бол найз гэж бодож байсан л даа. Тэр хүндээ яваандаа бол татагдаад байгаагаа мэдрээд байсан байхгүй юу, тэгээл заа би ер нь эмэгтэй хүн хайрлаж байгаа юм байна даа…….. Яааг эхэндээ бол өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй гайхаад найздаа хэлээд нэг тиймэхүү юм болж байсан.

Аагий: Тэр үед өөртэйгээ хэр тэмцэлдэж байсан бэ? Бас тэр эмэгтэй хүнийг хайрлаж байна гэдгээ ямар сэтгэл хөдлөлөөр мэдэрч байсан бэ?

-18 наснаасаа өмнө эрэгтэй хүнд ганц хоер удаа сайн болж байсан тохиолдол байдаг байхгүй юу. Тэр хүмүүст сайн болоход мэдээж ингээд догдлоол хажууд нь байхаар нээх гое нэг тийм мэдрэмж байна ш дээ, тэгэнгүүт тэр хүний дэргэд байсан чинь урьд нь би яг өөрийнхөө эрэгтэй хүнээс аваад байсан мэдрэмжээ авж байсан. Магадгүй тэд нараас илүү хүчтэй гэх юм уу тийм мэдрэмж авж байсан. Тэгээд аан зза би ер нь энэ хүнд хайртай болж байгаа юм байна… Тэгээд яг 1 сар би өөрийгөө аймар гайхсан. Заа ийм юм байж болохгүй, юу вээ гэж аймар бодож байсан… тэгээл заа заа гээл хүлээн зөвшөөрч байсан.

Аагий: Чи өмнө ер нь бисексуал хүмүүмүүсийн талаар сонсож байсан уу?

-Тийм, өмнө сонсож байсан тэрнээс өмнө манай найз угаасаа тийм байсан. Гэхдээ бол яг тийм бүрэн мэдээлэлтэй байж үзээгүй, өөрийгөө тэгж бодсноос хойш тэгээд интернэт ороол нэлээд юм уншиж байсан.

Кенна: Ихэнх хүмүүсийн ойлголтоор бол ЛГБТИ хүмүүсийн хайр дурлалын мэдрэмж стрэйт, сизжендер хүмүүсийнхээс өөр байх гэсэн ойлголт яваад байдаг шдээ. Нийгэмд тэгсэн бас үгүй л гэдгийн баталгаа болж байна.

Аагий: Чи энэ талаар хамгийн анх найзтайгаа ч юм уу өөртэйгээ тэмцэлдэж байх хоорондоо хэн нэгэнд хэлж байсан уу?

-Үгүй өөр хүнд хэлж байгаагүй.

Аагий: Одоо тэгэхээр…

-Одоо бол миний эргэн тойрны хүмүүс бүгд мэднэ.

Аагий: Гэрийхэн нь мэдэх үү?

-Гэрийхэн бол хараахан мэдээгүй байгаа.

Аагий: Тэгвэл хамгийн сайн найзууд чинь чамайг өөрийгөө илэрхийлж байхад хэрхэн хүлээж авж байсан байсан бэ?

-Аймар сонин байсан шд. Би ингээд яг өөрийгөө хэлсэн чинь “Аан зза угаасаа гадарлаж байсан юм өө” гэж бүгдээрээ хэлсэн, аймар сонин.

Кенна: Тийм үед ямар мэдрэмж төрсөн бэ?

-Аймар гоё л байсан, нэг нь ч эсэргүүцээгүй, нэг нь ч ямар ч муухай юм бэ энээ тэрээ гэж юм байгаагүй. “Бид нар угаасаа чамайг гадарлаж байсаан”. Зарим нь бүүр “Ямар гоё юм бэ” гэж хэлж байсан. Тийм болохоор надад их гое байсан тийм хүмүүсэй хамт байна гэдэг нь

Кенна: Яг тэмцэлдэж байх үеийнхээ сэтгэл зүйг дэлгэрэнгүй хуваалцаач. Яагаад вэ гэхээр өөртэйгээ тэмцэлдэж байгаа олон хүн байгаа шдээ тэ?

-Тэр үед чинь би одоо эмо гэж хэлэх юм уу яг тийм байсан. Байнгын бодоостой, хичээл дээр байсан ч бодно, унтахынхаа өмнө бодно, сэрээд бодно байнгын бодоостой.

Кенна: Юу гэж бодох уу?

-Ёоо юу л болоод байна даа гэж боддог байсан. Ер нь бол тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй тиймэрхүү байдалтай. Гэхдээ хажуудаа яг ярилцах хүнтэй байвал зүгээр байдаг юм байна лээ. Өөрийг нь ойлгодог тэр хүнээсээ дэмжлэг туслалцаа аваад тэгээд явбал чигээ олох бүрэн боломжтой гэж бодсон.

Кенна: Ерөнхийдөө бол яг өөрийгөө илэрхийлэх нь чиний хувьд хэр өөрчлөлт авчирсан бэ? Өөрийгөө илэрхийлдэг найзууд чинь мэддэг өөрийгөө хүлээн зөвшөөрснөөс хойш сэтгэл зүйн хувьд ч юм ч уу өөртөө илтэлтэй болох ч юм уу. Ямар өөрчлөлт орсон бэ?

-Илүү амар тайван болсон гэх юм уу. Дотоод сэтгэлдээ болж байгааа юмыг нуугаад байх шаардлага байхгүй, тэр тал дээр илүү амар болсон. Тэгээд бас олон хүмүүстэй танилцсан, сайн талаараа надад их олон зүйл авчирсан гэж хэлж болно.

Кенна: Ерөнхийдөө бол өөрийгөө илэрхийлээгүй их олон хүүхдүүд бол өөрийгөө нэг л хүнд хэлчих юм бол нийгэм тэр аяаараа мэдчихнэ гэдгээс илүү айдаг ч юм уу, буруу зүйл хийсэн юм шиг зарим нь бол бараг дотроо хадгалж байгаад л үхнэ гэж бодож байгаа байх, тэр хүмүүст хандаж хэлэх үг байдаг уу?

-Заа байз тийм үг гээд байх юм алгадаа. Гэхдээ өөрийгөө тэгж хамгаалаад нуугаад байх шаардлага байхгүй гэж бодож байна. Хэрвээ үнэхээр эргэн тойрны хүмүүс чинь чамд хайртай, чамд үнэхээр их хайртай бол ямар ч байсан хүлээн зөвшөөрөөд ойлгоод цаашдаа ч бас хайрласаар байх болно оо л гэж хэлмээр байна.


Кенна: Хүний эрхийн активтист, хүний эрхийн хамгаалагчийн хувьд би нээх буруу ойлголт байдаггүй тэр хүний хувийн л асуудал тэрнээс биш, зарим хүмүүс бол үнэхээр шалиг ч юм уу явдалтай гэж боддог. Тэр бол хувь хүний л асуудал стрэйт, сизжендер хүмүүс ч явдалтай байдаг лесбиян, гэй хүмүүс ч явдалтай байдаг зарим бисексуал хүмүүс ч явдалтай байгаа шдэээ тэ?

Аагий: Явдалтай гэдэг нь яаг ямар утгаараа вэ?

Кенна: Заа яахав, нийгэмд тогтсон “нэг хүнийг араар тавьдаг, ганцхан хүндээ үнэнч байдаггүй” ч юм уу тиймэрхүү ойлголтууд байгаа шдээ эсвэл “байнгын сольж байдаг”, “эр эмгүй” юу гэдэг билээ “газар уснаа явагч” шиг гээд тийм ойлголтууд байдаг. Тэгээд Мөнхтуяад бисексуал хүний хувьд……

Аагий: Хүмүүсийн хандлага хэр байна?

-Аан хүмүүс чинь тэгээл янз бүрийн юм яриад л байдаг юм байна лээ шд. Намайг бол чи одоо хоёуланг нь сонирхдог юм чинь “Одоо чи эмэгтэй хүнтэй уулзахаа боль оо”, “Чи одоо эрэгтэй хүнтэй уулз аа” гэж манай аймар олон зарим найзууд хэлдэг заа юуу, тэгээд тэр нь аймар муухай байдаг хүн заавал эрэгтэй эмэгтэй хоёуланг нь сонирхдог байлаа гээд яагаад заавал эмэгтэй хүн хайрлахгүй эрэгтэйг нь түлхүү сонирхох ёстой юм? Тийм биздээ. Хүмүүсийн нэг тийм хандлага надаа аймар муухай санагдаад байдаг. Надад бол тиймэрхүү хандлага нэлээд их ирж байсан. Тэгээд би бол “Заа солиороод байгаарай” гэнэ. Тэр хүмүүст бол “Үгүй ээ, би чадахгүй ээ, хэн нь ч байсан надад хамаагүй. Гэхдээ би бол хайрлах хүнээ л хайрлана. Тэр хүний хүйс нь надад бол үнэхээр хамаагүй надаа бол 7 тэрбум сонголт байна /инээв./ “

Кенна: Гэхдээ яахав, ер нь хүмүүс чинь болохоор бисексуал хүмүүсийг “сонгодог” гэж бодоод байдаг шд. Өглөө нь сэрснээ өнөөдөр эрэгтэй хүнтэй уулзчихъя, эмэгтэй хүнд дурлачихъя гээд сонгодог гэж бодоод байдаг шд. Тэр нь яадаг юм бол?

-Яг бол тэр нь хамаагүй, тэр хүний сэтгэл зүрхэнд аль нь илүү хүрж чадсан тэр нь л хамаатай ш д. Хүйс бол хамаагүй.

Аагий: Манай найзууд бисексуал хүмүүсийн талаар ингэж боддог. Call me by your name гэдэг кино байдаг шдээ тэр залуугаар төсөөлөөд байдаг.

Кенна: Тэр яадаг юм бол, би үзээгүй шд

Аагий: Тэр гол дүрийн залуу нь найз охинтой, найз охинтойгоо өглөө өдөр нь магадгүй бэлгийн харьцаанд ордог. Орой нь болохоор хажуу өрөөнд нь амьдардаг залуутай бэлгийн харьцаанд ордог, ганцаараа байхдаа өөрийгөө хангадаг ч гэдэг юм уу. Ингээд бүтэн өдрийн турш бэлгийн амьдралаар амьдраад байдаг гээд хүмүүс ойлгосон юм шиг байгаа юм. Тэр залуугийн хувьд бол нөгөө залуудаа аймар хайртай, нөгөө эмэгтэй нь тэр залууд бас хайртай, ингээд хайрын гурвалжин дөрвөлжин болчихсон, бие биеийнхээ бэлгийн дур хүслийг хангаад явж байдаг. Нэг тиймэрхүү кино гэхдээ

Кенна: Тийн ер нь бол бисексуал гэхээр хүмүүс яг тэгж бодоод байдаг шд. Байнгын ороон нь орчихсон амьтан шиг, хэнийг ч хамаагүй хараад бух шиг…

-Тийн чичрээд л дайрдаг гэж боддог юм шиг байгаа юм. Үгүй шдээ тийм юм бол байхгүй.

Аагий: Манай бисексуал найзууд бас тэгж ярьдаг байсан юм. Ярьдаг ч гэж дээ өөрийгөө илэрхийлэх нь аягүй хэцүү яагаад гэвэл гей, лесбиян хүмүүсээс хамгийн хэцүү нь байх магадлалтай гэж бодоод. Яагаад гэвэл би эрэгтэй хүнд хайртай юм болов уу? Эмэгтэй хүнд хайртай юм болов уу, би срэйт юм болов уу аль эсхүл гей юм болов гэдэг ч юм уу? Тиймэрхүү бодлоосоо болоод сртэсст ордог, өөртөө хүнд ачаа нэмдэгч юм уу тийм байдлаар маш их өөрийгөө сртесстүүлдэг юм байна лээ. Тэр байдлаас яаж гарах ёстой юм бол?

Кенна: Тэгж стресстэх нь ч юу юм бэ? Ер нь бол бисексуал хүмүүс бол өөрсдийгөө мэдэж байгаа шдээ зүгээр ЛГБТ хүмүүсээс илүү их дарамт гадуурхалт мэдэрдэг л дээ. Яагаад вэ гэхээр лесбиян, гэй хүмүүс дээр очихоор “Өө, чи бисексуал юм чинь эсрэг хүйстнээ сонирхоод явчих юм байна, гэр бүл зохиогоол явчих юм байна” гэдэг талаар нь гадуурхдаг эсхүл стрэйт хүмүүс дээр очингуут “Өө чи ижил хүйстнээ сонирхоод явчих юм байна” гэдэг ч юм уу эсхүл бисексуал байхыг аль нэг үечлэл дунд нь багаа үе шатлал ч гэдэг юм уу. Тэр чинь бас л төрөлхийн мэдрэмж, өөрчлөгдөшгүй юм байгаа. Тэгэхээр аль аль тал дээр очихоор гадуурхалтанд өртөөөд байдаг.

Аагий: Ер нь бол залуучууд маань ойлгоод эхэлчихсэн гэж хараад байгаа. Хамгийн их ойлгохгүй хүмүүс маань бол бид нараас ямар ч хамаагүй хүмүүс, ойлгохгүй тэгсэн хэрнээ хамааралтай хүмүүс нь аймар ойлгоод дэмжээд ч гэдэг юм уу тиймэрхүү хандлага ажиглагдаад байдаг

Кенна. Ер нь бол нээлттэй байснаараа, нээлттэй илэрхийлснээрээ ямар ашигтай бэ? гэдгийг өөрийнхөө зүгээс хэлээч

-Нээлтэй байснаараа чиний хажууд байгаа ч чамайг гэдэггүй хүмүүсийг шигшээд авж үлдэх юм уу, чиний төлөө л гэсэн хүмүүсийг дэргэдээ авч үлдэж чадна. Өөрийгөө бүрэн дүүрэн бусдад илэрхийлж чадахад илүү их түлхэц өгнө гэж бодож байна. Өөр гэх юм бол өөртөө илүү итгэлтэй байж чадна.

Аагий: Заа энэ удаагийн подкастаа өндөрлөх тийшээгээ хандъя. Чи магадгүй бид хоёртой ярилцаагүй  бусдад дуулгахаар сонин хачин, ер нь тийм сайхан мэдээ яаг юу байна?

-Тийм үг бол алга өө. Ямар ч байсан өөрийгөө битгий хориорой, мэдрэмжээ битгий хориорой. Хийхийг хүссэн зүйлээ хийгээд, хайрлахыг хүссэн хүнээ хэнээс ч айлгүй хайрлаарай.

Аагий: Энэ удаагийн подкастын дугаараар маань анхны зочин болж орсонд чамд маш их баярлалаа.


 Контент шивж бэлтгэсэн: Chimmy Zya

2018 оны 10-р сарын 2

Улаанбаатар хот

Монгол улс