MQP: Нээлттэй лесбиян байх тухай /унших/

MQP: Нээлттэй лесбиян байх тухай /унших/

||
“Mongolian queer  podcast” одоогоор нийт 11 дугаар та бүхэндээ хүргэсэн билээ. Бид сонсох хувилбараас гадна унших хэлбэрээр нийтэлж байхаар боллоо. “Би ЛГБТИ, намайг тэврэх үү” нийгмийн хандлагыг харуулсан туршилтын бичлэгт орсон зоригтой Анукагийн орсон 6 дахь дугаарын подкастыг та бүхэндээ хүргэж байна.

Сонсох бол: Castbox , itunes

 

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо! ЛГБТ Төвийн сайн дурын залуучуудаас хэрэгжүүлж байгаа Mongolian Queer podcast-ын маань 6 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаараар бид та бүхэнд лесбиян байх тухай болон хэрхэн гэрийхэндээ өөрийгөө илэрхийлсэн тухай ярихаар нэгэн зочноо урьсан байгаа. Сонсогчдод өөрийгөө танилцуулна уу.

  • Сайн байцгаана уу? Намайг Анударь гэдэг, одоо 22той.

Аагий: Анударь маань найз охинтой юу?

  • Найз охинтой. Миний хажууд сууж байна.

Аагий: Заа чи ер нь хэзээнээс өөрийгөө лесбиян гэж мэдэрсэн бэ?

  • Ммн аль 8 билүү 9 дүгээр ангид байхад манай ангид Энхжин гээд охин орж ирснээс болоод тэгээд аймар тэр охиндоо бараг 5 6 жил дурлаж явж байгаад мэдэрсэн. Тэгээл дараа дарааийн дурлалууд гарч ирээд л.

Аагий: Ер нь өөрийгөө тэгж бодож байсан уу? Стрэйт хүмүүсээс лесбиян хүмүүс илүү сонирхолтой ч юм уу илүү уйтгартай ч юм уу гээд аль эсхүл бүүр өөр юм байна даа ч гэж мэдэрч байсан уу?

  • Аан. Саяхан нөгөө Кенна нэг пост биччихсэн байсан шдээ. Чиний давуу тал юу вэ? Гэсэн чинь “ЛГБТИ” гээд, ер нь ЛГБТИ анги амьдрал чинь аймар сонирхолтой шд. Бүүр хүн болгоны мэдэхгүй гоё гоё ертөнцүүд байдаг. Дотроо хэд хэд салаалчихсан лесбиян, гей тэгээд л бисексуал, трансжендэр гээд л бүгд өөр өөрийн ертөнцтэй тэднийг ингээд улам мэдээд л, ер нь аягүй гоё сонирхолтой байдаг. Тэгээд тэрнийгээ бас цааш нь түгээж байгаадаа баяртай байдаг.

Аагий: Яаж түгээж байна?

  • Аан. Тэгээд л нөгөө стрэйт хүмүүс чинь асууна шдээ,  та нар яг яах вэ? Хаана хаана орох уу? Хаана хаана жишээлбэл уулзах вэ? Тийм эрхийг хамгаалах төв гэж байдаг юм уу? Гээд л ямар ч мэдлэггүй, мэдээлэл авдаггүй хүмүүс бас байдаг шдээ, тэд нарт тэгээд л хэлж байгаа юм чинь.

Аагий: Ингээд тэр хүмүүст ярихаар ойлгож байна уу?

  • Ойлгоно шдээ. Би эмэгтэй болохоор бас зүгээр хүлээж авдаггүй байж магадгүй.

Аагий: Ер нь багадаа хэр их үзэн ядалт ч гэдэг юм уу, ялгаварлуулдаг ч гэдэг юм уу бусад хүмүүст шолуулдаг ч юм уу, ер нь тийм тохиолдол гарж байсан уу?

  • Ммхан гарч байсан. Найзууд бол ерөөсөө зүв зүгээр хүлээж авч байсан. Анхнаасаа ер нь бараг намайг мэддэг гээд. Хамгийн аймар нь гэрийнхэн л байсан даа. Тэгээд ажлын талбар дээр бас жоохон хэцүү байдаг заримдаа.

Аагий: Гэрийнхэн нь яаж хүлээж авч байна?

  • Гэрийхан бол аймар уурлаж байсан. Анх намайг мэдчээд тэгээд би бараг гэрээсээ хөөгдөөд, ёстой манай удамд ийм юм байхгүй гээд аймар зодуулаад…

Аагий: 22той гэхээр чинь одоо хэдэн жилийн өмнө гэсэн үг вэ?

  • Мммн гэрийнхэндээ хэлсэн нь үү? Гэрийнхэндээ хэлээд би бараг жил болох гэж байна.

Аагий: Ммн тиймүү?

  • Тийм аймар нууж явж байгаад. Тэгээд л ер нь гэнэт ухаан ороод…

Аагий: Одоо гэрийнхэн нь яаж байна?

  • Одоо гэрийнхэн зүв зүгээр хүлээж авдаг, найз охинтой болсон бол ирээд танилцуулаарай гээд аймар гоёор хүлээж авдаг.

Аагий: Яг жилийн өмнө гэрийнхэндээ хэлсэн гэж байна ш дээ, тийм ээ? Энд яг нөгөө нэг өөрийгөө илэрхийлэх болсон шалтгаан ч гэдэг юм уу? Яагаад нэлээд хойно хэлсэн юм? Аль эсвэл нодлин хэлэх болсон шалтгаан ч гэдэг юм уу?

  • Ммн, энэ дээр болохоор чинь ерөөсөө нэг охинтой үерхдэг байсан юм. Тэгээд тэр бас нээх аймар өөрийгөө нууж хаагаад байдаггүй, тэгээд л би ч бас өөрөө хүсээгүй. Аймар хүний хүслээр ингээд байхыг хүсээгүй, өөрийнхөөрөө яг би лесбиян гээд тунхагламаар санагдаад хэлж байсан.

Аагий: Хамгийн анх гэрийнхнийхээ хэнд хэлж байсан бэ? Яаж хүлээж авав?

  • Ээжид хэлж байсан. Хамгийн анх гэрийнхнээсээ бүүр ерөөсөө дүү ах эгч нарт ганц ч удаа хэлж байгаагүй мөртлөө ээжид шууд хэлж байсан. Тэгээд л “Юу хуцаад байгаа юм бэ?” гээд л аймар, ер нь аймар ууртайгаар хүлээж авсан.

Аагий: Одоо гэрийнхэн нь мэддэг гэж байна. Аан бас гэрийнхнээс нь гадуур бас мэддэг гэж байна. Гадуурх хүмүүс нь яааж хүлээж авч байна? Магадгүй найзууд дунд ч юм уу сая нөгөө ажлын байран дээрээ гэлээ шүү дээ энэ тал дээр?

  • Аан ажлын байран дээр хэцүү байдаг гэх юм нь бол ядаргаатай ч гэх юм уу тэнэг ч гэх юм уу? Нэг тиймэрхүү асуултууд аймар их асуугаад л байдаг байхгүй юу надаас. “Та нар тэгээд яг яаж хийх үү?”  юм уу, ингээд наад захын тэнэг тэнэг асуултууд аймар их асуугаад байдаг.

Аагий: Анукагийн маань хувьд хамгийн анхны бүүр аймар галзуу дурлал хэдэн настайд байсан бэ?

  • Түрүүн нөгөө хэлсэн шдээ манай ангид нөгөө нэг Энхжин гээд охин шилжиж ирсэн…

Аагий. Анхны хайр уу?

  • Тийм. Тэр миний анхны хайр байсан.

Аагий: Үнэхээр галзуу дурласан уу?

  • Мммхан бүүр 5 жил араас нь хөөцөлдсөн юм чинь, сургуулиа төгсөөд их сургуульд орон ортлоо тэгээд их сургуулийнхаа 2р курстээ байж байгаад яг төрсөн өдрөөр нь, Энхжингийн төрсөн өдрөөр нь юу орой нь согтуу ч гэхшиг хха уйлаад л “Би чамд хайртай” гээд тэгээд хэлж байлаа.

Аагий: Хоёр хосыг учруулсан архинд баярлалаа.

  • Үгүй ээ холдуулсан гээч

Аагий: Холдуулчихсан уу?

  • Тэгээд яг нөгөө Энхжин намайг бодоод. Миний сэтгэлийг бодоод ингээд надаас шууд харьцаагаа таслачихсан.

Аагий.  Ер нь лесбиян охидуудын хайр дурлал хэр удаан үргэжилдэг юм?

  • 5 жил юм шүү. Мэдэхгүй ээ би хамгийн удаан дурлаж байсан нь тэр. 5 жил

Аагий: Одоо нөгөө нэг нас залуу болохоор л тэгж байгаа байх тэ?

  • Харин тиймээ.

Аагий: Лесбиян охидуудын хайр дурлал гей залуусын хайр дурлал ер нь стрэйт хүмүүсийнхтэй адилхан байдаг. Тийм болохоороо хугацаа ч гэсэн шаарддаггүй байх тэ?

  • Ер нь бол тэгээд л болох ёстой бол тэр 10 20 жил болсон ч болох л байлгүй дээ. Тэгээд болохгүй бол тэгээд нэг үерхээд 2 хоноод ч салчихсан хүмүүс байна шд.

Аагий: Хүмүүсийн яриа ийм байна л даа. Ялангуяа лесбиян охид,  гей залуучууд ч гэдэг юм уу аягүй их явдалтай, аягүй их салж нийлдэг ч гэдэг юм уу тэ? Тийм байгаад байдаг энэ талаар яривал…

  • Үгүй ээ тэр чинь нөгөө хүн хүний хувийн сонирхол ш дээ. Стрэйт хүмүүс ч гэсэн ингээд аймар гурав дөрөв давхар үерхээд явдаг хүмүүс байдаг шдээ нээх муухай. Тэгээд үерхэж байснаа ингээд стрэйт залуу үерхэж байгаа мөртлөө орой нь баар орсноо харваас охин чихдэх гээд л, тэгээд байдаг юмнууд хүртэл зөндөө байдаг ш дээ. Яг нөгөө шалиг гэдэг юм дээр зүгээр ЛГБТИ гээд л залгачингуут л аймар сенсаци тариад л боддог. Үгүй ш дээ тэ?  Бас ингээд л анги хүмүүс дунд чинь миний мэдэхийн удаан гоё үерхээд атаархмаар атаархмаар бүүр стрэйт хүмүүсээс гоё үерхэж байгаа хүмүүс зөндөө л байдаг ш д.

Аагий: Дэлхий дээр долоон тэрбум хүн байхад 7 тэрбуумаараа өөр гэдгийг магадгүй ойлгох ёстой байх. Түрүүн бас ярианд нь гарж байсан лесбиян охидууд яаж бие биетэйгээ уулздаг юм? Яаж бараг л хоорондоо унтдаг талаар хүмүүс аягүй их асуудаг гэж байна ш дээ тэ? Энэ талаар ер нь асуултанд нь яааж хариулдаг вэ?

  • Тэгээд л аймар надаас ингээд л  “Та нар одоо сонин юм тэ? Яаж хийх бараг л одоо “Чиний хуруу тавьдаг уу?” ч гэж байх шиг, нээх аймар тэнэг тэнэг асуулт асуудаг заа. Тэгээд л мэдэхгүй ээ, би энэ дээр нээх аймар дэлгэрэнгүй тайлбар өгөхийг аймар хүсдэггүй ш дээ. Хүн мэдээж ингээд ор хөнжлийнх нь талаар асуунгуут аймар дэлгэрэнгүй ярихгүй биздээ? Би ёстой нээрээ тэгж байдаг, ингэж байдаг гээд яриад байхгүй ш дээ. Тэгээд “Заа ямар ч байсан аргалж байгаад хийдэг юм аа” гээд тэгээд л хаячихдаг ш д.

Аагий: Нөгөө нэг бид  2дахь подкаст дээрээ энэ талаар бас ярьсан. Үүнийг бас тэгээд дахиж хүмүүст бас сануулъя. Би бас сүүлийн үед хэд хэдэн сургуулиудаар явж сургалт заасан. Тэнд ингээд гей залуусын талаар ярьж байхад л “Аль нь эрэгтэй нь юм, аль нь эмэгтэй юм” гээд асууж байна л даа. Тэгэнгүүт нь 2 дахь дугаарт орсон зочныхоо ярианаас аваад “Хэрэв чи тэгж л их гей хүмүүсийн хоорондын бэлгийн харилцаанд яаж ордгийг мэдмээр байгаа бол порно үз” гэдэг санал тавьж байгаа. Порно чинь үнэгүй шдээ тэ? Тэгээд л ер нь бол “Аль нь эрэгтэй юм? Аль нь эмэгтэй юм” гэж асууж байгаа юм. Тэгээд стрэйт хүмүүс ч гэсэндээ хоорондоо тэгж асуудаггүй хэрнээ жишээлбэл: 2 эрэгтэй эмэгтэй найз магадгүй зүгээр эрэгтэй найзаасаа чи найз охинтойгоо яаж байна ч гэдэг юм уу, ер нь тэгж асуухгүй шдээ тиймээ? Үнэхээр бүдүүлэг биш л бол. Тэгээд л ЛГБТИ хүмүүсээс танихгүй хүн байсан ч гэсэндээ “хоо чи яаж сексддэг юм?”…

  • Наа чинь бүүр аймар муухай асуулт аа! Сонин юм тэ? гэж ирээд л. Тэгээд л та нар тэгээд яаах уу? Тэгээд л тэгэх л байхдаа тэ? гээд л бүүр аймар ингээд ямар ч бэлгийн харилцаагүй тийм хайр яагаад байж болохгүй гэж?

Аагий: Чиний хувьд тэгээд маш их нийгмийн үйл ажиллагаанд оролцдог ш дээ тэ? Ялангуяа ЛГБТИ эрхийг хамгаалах тал дээр нэлээд их үйл ажиллагаанд оролцдог. Энэ талаар ярьвал ер нь яагаад ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө ЛГБТИ хүмүүс өөрсдөө тэмцэх ёстой юм?

  • Ммн яагаад гэвэл өөрийгөө илэрхийлээгүй маш олон нуугдмал, тэгээд гэрийнхэндээ хэлж чадахгүй , ингээд найзууддаа ч хүртэл хэлдэггүй, сургууль дээр мэдчих вий дээ гээд… аймар олон хүмүүс байдаг шдээ тэ? Тийм хүмүүсийн өмнөөс би ингээд гарж ирээд ядаж 2 хүний өмнөөс ч юм уу, өөртэйгөө нийлээд 3 болно ш дээ. Тэр хүмүүсийн өмнөөс алхаж байгаадаа аймар баяртай байдаг. Ер нь тэгээд намайг хараад ч юм уу эсвэл “Үнэхээр зүгээр байдаг юм байна. Өөрийгөө илэрхийлэнгүүт ингээд бүүр юу юугүй адлаад байдаггүй юм байна. Ажлаа хийгээд явдаг юм байна. Гэр бүлийнхэн нь хүлээн зөвшөөрдөг юм байна, маш олон гоё найзуудтай юм байна” гэдгийг ойлгуулахын тулд бас “ЛГБТИ байлаа гээд тэр бол ингээд чиний эрх зөрчигдөх ёстой гэсэн үг биш шүү” л гэдэг талаар юм уу, гэдэг үүднээс аягүй идэвхитэй байхыг хичээдэг.

Аагий: Чиний хувьд гадуур найз охинтойгоо болздог. Ер нь хүмүүсийн хандалт хэр байна? Найз охиноо хөтлөөд явахад асуудал, хүмүүс ер нь харж байна уу? Гайгүй байна уу?

  • Зүгээр ш дээ хоёр эмэгтэй хүн ингээд л гадуур хөтөлөлцөөд ч юм уу, бие биеийнхээ хацар дээр үнсэх бол нээх асуудал биш. Хоёр эрэгтэй хүн бол зүгээр хөтлөлөлцөөд явах юм бол “Паа юуу вэ?”…

Аагий: Ойрхон явахад нь ч тэгнэ ш д…

  • Та хоёр чинь одоо хэлхэлдээд яаж яваад байгаа юм гээд. Тэр тал тал дээр асуудал гардаггүй ш дээ.

Аагий: Ер нь хэр болзож байна? Ер нь өдрийн цагаар болзож байна уу? Эсхүл оройн цагаар болзож байна уу?

  • Болзоонд явж үзээгүй ш д.

Аагий: Заа, маш сонирхолтой яриа өрнүүлсэн Анукадаа маш их баярлалаа!

  • Намайг урьсанд баярлалаа.

Нийтлэл бэлтгэсэн: Chimmy Zya

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.


Fatal error: Uncaught exception 'wfWAFStorageFileException' with message 'Unable to verify temporary file contents for atomic writing.' in /home/lgbtcbp6/public_html/wp-content/plugins/wordfence/vendor/wordfence/wf-waf/src/lib/storage/file.php:47 Stack trace: #0 /home/lgbtcbp6/public_html/wp-content/plugins/wordfence/vendor/wordfence/wf-waf/src/lib/storage/file.php(650): wfWAFStorageFile::atomicFilePutContents('/home/lgbtcbp6/...', '<?php exit('Acc...') #1 [internal function]: wfWAFStorageFile->saveConfig('livewaf') #2 {main} thrown in /home/lgbtcbp6/public_html/wp-content/plugins/wordfence/vendor/wordfence/wf-waf/src/lib/storage/file.php on line 47