This slideshow requires JavaScript.

ЛГБТ Төв нь 2014 оноос эхлэн урлагаар дамжуулан ЛГБТИ хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогынхоо хүрээнд бид Шилдэг уран бүтээлийн уралдаан (2014 оноос), Күийр театр (2018 оноос), Богино хэмжээний кино уралдаан (2019 оноос) зохион байгуулж мөн 2013 оноос 48 цаг бэсрэг кино наадамд ЛГБТИ сэдэвт кино бүтээлээр оролцож ирсэн.

Жил бүр 5-р сарын 17-ны Гомофоби, трансфоби, бифобийн эсрэг олон улсын өдөр (IDAHOTB)-д зориулан дүрслэх урлагийн залуу уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж, ирсэн бүтээлүүдээр “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэнг 5-р сарын 17 болон “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр мөн үнэ төлбөргүй нийтэд зориулсан үзэсгэлэнг толилуулдаг. Эдгээр уран бүтээлийг 2016 оноос эхлэн дуудлага худалдаагаар худалдан, уралдааны шагналын санг бүрдүүлэхээс гадна уран бүтээл нь зарагдсан бүтээлчдэд бүтээл зарагдсан үнийн 30-50%-ийг өгч, залуу уран бүтээлчдийг дэмжих бодлого баримталж байна.

2019 онд ЛГБТ Төв Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Урлагаар дамжуулан бэлгийн цөөнх эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” төсөл хэрэгжүүлж, төсөлд оролцогчдын бүтээлүүдийг “Эрхийн төлөө урлаг” үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй хамт “Эрхийн төлөө Урлаг” үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейн “Урлахуй” танхимд зохион байгуулсан билээ.

Тус каталогийг хэвлэмэл байдлаар ЛГБТ Төвөөс авах боломжтой, pdf-ээр авах бол khulan@lgbtcentre.mn хаягаар холбогдоно уу.

 

The LGBT Centre developed the ARTS-4-RIGHTS initiative in early 2014 to promote LGBTI rights through artistic expression. To fulfil this, we organise IDAHOTB Visual Arts Competition (since 2014), Queer Theatre (since 2018) and Short-film competition (in 2019) as well as enter into 48 hours film festival as the Q Project team of allies and volunteers of the Centre.

 

Starting from 2014, we have been organising annual IDAHOTB Visual Arts Competition on the 17th of  May. The artworks received for the competition are displayed in a free and public exhibition during the IDAHOTB days as well as during the Equality & Pride Days in the Arts-4-Rights exhibition. These works are being sold in an auction starting in 2016. All income derived from the artworks goes to support the IDAHOTB Visual Arts Competition prize fund, while 30%-50% of the sales goes back to the artists.

 

The LGBT Centre has implemented the “Empowering queer women through art” project with the support of Mongolian Women’s Fund. Furthermore, we are pleased to announce that the arts from this project will be exhibited during the SILENT AUCTION, along with the artworks entered in IDAHOTB Visual Arts Competition.

 

The SILENT AUCTION held between May 17 through, May 19 at  “Urlakhui” hall of the Mongolian National Art Gallery on the second floor.

If you want to this catalogue printed, come to the office and get it free. Or if you want it as a file, please contact through e-mail khulan@lgbtcentre.mn