Mongolian Queer Podcast-ын 2-р улирлын сүүлийн дугаарыг хүлээн авч уншина уу.

Сонсох бол энэ холбоосоор  эсвэл M+, itunes, castbox-оор сонсох боломжтой.

 

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо! Манай тусгай дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Би хөтлөгч Аагий байна. Өнөөдрийн зочноор Кеннаг урьсан. Кеннагаар сонин юутай?

  • Сайн байцгаана уу! Тайван даа ажил ихтэй, хавар ч одоо хаа сайгүй бүгд л завгүй байх юм.

А: ЛГБТ Төвөөр юутай?

  • Манай яг уламжлал болсон үйл ажиллагаагаа бол АЙДАХОТ болон Тэгш эрх бахархалын өдрүүд юм. 5-р сард АЙДАХОТ болох гээд бүгд л завгүй байна даа.

А: АЙДАХОТ гээд АЙДАХОТ гэж юу вэ? Би нөгөө нодлин хальт сонсож байсан болохоос ер нь мэдээлэлгүй байгаа.

  • АЙДАХОТБ гээд ЛГБТИ болон дэмжигч хүмүүс бүгд мэдэж байх ёстой тэмдэглэлт өдрүүдийн нэг гэж боддог. International Day Against Homophobia, Biphobia,  Transphobia гээд үгийн товчлол, түүхээс дурдах юм бол 1990 оны 5-р сарын 17 -нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний жагсаалтаас хассан тэгээд 2005 оноос хойш энэ өдрийг жил бүр тэмдэглэж ирсэн.

А: 90 оноос хасчихаад байхад уу? Одоо чинь бараг 2019 он бараг 30 жилийн өмнө юм байна шд. 30 жил өнгөрчхөөд байхад одоо болтол хүмүүс ойлгохгүй галзуу эдр гээл яваад байдаг шд.

  • Тийн, нэг хоногийн мэдээллээс л хоцорчихоор оркоороо дуудуулдаг хүмүүс 30 жилээр хоцор ч яваад…

А: Би өчигдөр ажилдаа явж байгаад автобусны буудлуудыг харахаар аягүй өнгөлөг болчихсон байна. Ялгаварлан гадуурхалтыг зогсооё гээд тэр зурагнуудын учрыг тайлбарлавал.

  • Подкаст сонсогчид маань мэдэж байгаа байх Австралийн засгийн газрын дэмжлэгтэйгээр Ялгаварлан гадуурхалыг зогсооё гэсэн кампанит ажлын хүрээд хийгдэж байгаа нэг ажил манай  Q Project багийхан маань тэр постерийг хийгээд 50 хэдэн дэмжигчид ирж зургаа авхуулаад нэлээд хэдэн постер хийгээд автобусны буудлуудаар 14 хоног гарах юм.

А: Кеннагийн амьдралаар юу байна.

  • Ярих юм бол дуусахгүй ээ, би чинь тэгээд аягүй нам тайван бус амьдардаг хүн шд.

А: Чамтай ингээд хөтлөөд л явж байхад хүмүүс ер нь асуугаад байгаа. Чамайг нь яаж кам аут хийсэн юм бол? Кенна яаж ийм хүчтэй байгаад байдаг юм бол? Фэйсбүүкдээрээ яааж ийм нээлттэй байдаг юм бол гээд бусад зочноос илүү чи аягүй чухал байгаа юм шиг байгаа. Би хүнтэй яриад байдаг тэр хүнийг тоохгүй хөтлөгч дээр нь хамаг анхаарал нь ирээд…

  • Харин их нээлттэй болохоор сонирхолтой байдаг юм шиг байна лээ.

А: Гэрийнхэндээ кам аут хийсэн туршлагаасаа ярьвал? Хүмүүс одоо кам аут хийх үү гүү юу гээд. Сая манай найз бас ээждээ кам аут хийгээд өөрийнхөө фэйсбүүкдээр баярласнаа бичиж байна лээ.

  • Ерөнхийдөө бол кам аут хийх нь өөрийгөө илэрхийлэх гэж монголоор орчуулж байгаа. Энэ нь бүхэл амьдралын процесс болж таараад байгаа юм. Нийгмээс болоод яаалтчгүй цөөнх бүлэг болохоор жоохон өөрийгөө хэлэхгүй ч юм уу илэрхийлэхгүй болохоор буцаад л стрэйт юм шиг бусад хүмүүсд харагдах гээд байдаг ч юм уу. Тийм болохоор нэг удаа л кам аут хийчихсэн бол ямар нэгэн байдлаар амьдралын туршид хэн нэгэнд заавалчгүй кам аут хийх шалтгаан байн байн гарч ирдэг. Тэгэхээр би яахав гэрийнхнийгээ ярихаас өмнө анх яаж кам аут хийснээсээ эхэлье гэж бодлоо. Аймар удаан процесс болохоор нэг өдөр байж байгаад л шууд гэрийхэндээ хэлчихээгүй ш дээ тийм ээ?

А: Чи хэдтэй байхдаа кам аут хийж байсан бэ?

  • Би эхлээд өөртөө бол 16 настай байхдаа кам аут хийсэн . Яаг тэр үед ЛГБТ Төвийн пэйжийг хараад заа ингээд төрөлхийн юм байна, өөрчлөгдөшгүй юм байна, хувирашгүй, уруу татагдагдана гэж байдаггүй юм байна, тэгээд ийм хүмүүс байдаг юм байна. Тэр хүмүүс чинь хол бас гаж биш юм байна гэдэг ойлголтоо аваад би бүүр аймар баярлаад яаадаг ч байсан 10 жилээ төгсчихөөд эд нар дээр очно гээд бодчихсон өөрийгөө аягүй томоор ойлгоод хүлээгээд авсан. Тэгээд 18 нас хүрээд арван жилээ төгсөөд их сургуульдаа орох нь тодорхой болчихсон нэг тийм гое үе байдаг шдээ. Би хүссэн сургууль СУИС-д орчихсон тэгээд манай арван жилийн хүүхдүүд тойроод зогсчихсон байхад суучихсан ч билүү Би хэлсэн юм –би ингээд бисексуал гэж хэллүү сайн санахгүй байна аа , нэг охинд сайн болсон ч гэлүү ямар ч байсан хэлсэн чинь манай нэг найз “- Өө чамайг мэдэж байсан юм, хэлэхийг чинь хүлээж байсан юм гэсэн” бусад нь ч бас зүгээр ш дээ гээдл ерөнхийдөө аймар эерэг хүлээж авсан. Ерөөөсөө “Яагаад?” ч юм уу “Чи хэзээнээс өөрийгөө мэдсэн юм, тэгээд яг ямар мэдрэмж төрөх үү? Яадаг юм? ч юм уу тийм олон янзын юм асууудаг. Манай найзууд ерөөсөө тэгээгүй.

А: Энэ чинь нөгөө хэдхэн жилийн өмнө болохоор нийгэмд бас ойлголт сайн байгаад байна шд тэ?

  • Тийн, манай найзууд ч бас мэдээлэлтэй байсан юм байна лээ. Ерөөсөөө асуугаагүй “аан заа заа ямар охин юм гээд л асуугаад эхлэсэн. Тийм болохоор надад бол хүндрэлтэй байгаагүй, тийм азтай хүмүүсийн нэг. Тэрнээс хойш их сургуульд ороод л өөрийгөө нуухаа больчихсон, фэйсбүүкдээ ч бас нуугаад байх шаардлагагүй болоод л бага багаар хүмүүсээ тэлээд явсан. Багын найздаа ч хэлдэг юм уу жоохон холын найздаа хэлдэг ч юм уу. Нэг хүнтэй танилцаадл шууд хэлчихдэг ч юм уу. Тэгж явж байгаад 21-тэй юм уу яг 22 хүрэх гэж явж байгаад ээждээ баригдчихсан юм.

А: Яаж баригдах уу?

  • Би 21насны төрсөн өдрөөрөө дүүдээ кам аут хийхгүй юу “-заа одоо эгч нь ийм байна, тэглээ гээд би өөр биш ийм ийм… гээд дүүдээ нэлээн тайлбар өгөх гэж хичээсэн. Манай дүү эхэндээ чимээгүй байж байгаад дараа зун нь баахан асуусан “Ингээд төрөлхийн, олдмол гэж байдаг юм биш үү? Та арай ч төрөлхийн нь биш байх аа” гээд, дүүдээ уул нь зөндөө яриад ойлгох шиг болсон юм.  Тэгээд юу болсон юм мэдэхгүй дүү маань ээжид очоод хэлчихсэн. Дараа нь би дүүдээ аймар гомдоод “-чи ядаж ээжид хэлэхийнхээ өмнө надаа хэлэхгүй яасан юм гэсэн чинь” дүү хэлэхдээ “ээж тулгамдуулаад асуучихсан чинь нэг тийм хэцүү байдалд оруулчихсан” гэж хэлсэн. Харин ээж болохоороо “дүү чинь чамд санаа зовоод чамайг уруу татагдлаа гээд надаа хэлсэн” гээд хоёр өөр юм яриад надаа бол одоо хэн нь үнэн ярьж байгаа нь чухал биш яадаг ч байсан үр дүн нь ээж мэдчихсэн. Манай ээж чинь бас нэлээн шоконд ороод шууд гоёор хүлжээж авч чадаагүй. Аймар хэцүү хүлээж авсан. Угаасаа л нийгэмд байдаг буруу ойлголт муусайн биеэ үнэлэгчид, хар тамхичид, архичид чинь л тийм байдаг юм гээд надаа чинь шууд “Чи боль, хүүхэдтэй бол, ална, ёстой бүх Дэлхийн ЛГБТ хүмүүсийг алж чадна яагаад гэвэл би ээж хүн учраас, ээж хүн чинь бүхнийг чаддаг юм шоронд орсон ч яадаг юм” гээд л аймар шоконд орчихсон хүн чинь аймар аймар үг хэлдэг юм байна лээ. Надад чинь өдөрт 40-с 50 ална гэдэг утгатай мессеж ирээд л “хаана байна чи” гэх мэт. Надад бол тэр өдрүүд их хэцүү байсан.

А: Одоо бол яаж байна?

  • Одоо бол гайгүй. Тэр үед чинь аягүй драматик юм болсон. Ажил дээр ээж ирээд манай ажлынхан ирээд би уйлаад, ер нь бол жоохон кино шиг юм болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа подкастанд орсон Болорсайхан ах дээр ээж оччихсон,  тэнд юу болсыг мэдэхгүй байна. Үр дүнд нь ээж зөв мэдээлэл авчихсан уруу татагддаг, өөрчлөгддөг зүйл биш гээд. Ингэж охиноо ална гэж сүрдүүлээд ямар ч нэмэргүй гэдэг ойлголт аваад арай тайвшраад тэр талаар ахиж сөхөөгүй. Үе үе хүүхэдтэй болно биздээ? нөхөртэй болохоороо гэдэг үг хэлээд байдаг юм. Би түүнд нь хариу өгдөггүй шд. Одоо бол гайгүй эхэндээ яахав шууд бүх юм аймар сайхан болоогүйлдээ. 2 3 сар ээжтэй жоохон харьцахгүй холбоо муутай байгаад сүүлдээ жоохон жоохноор юм яриад одоо бол харьцангуй дээр, гэртээ очно. Баяраар очно, утсаар хальт ярина, жоохон тийм хайр дурлал нөхөр гэрлэлт гэдэг сэдвийг жоохон тойроод л өөр юм яриад явчихдаг.

А: Баяр хүргэе.

  • Баярлалаа.

А: Хүмүүс кам аут хийгээд л гоёор хүлээж авч байна. Зурагтаар кам аут хийж байгаа хүмүүсийг үзээд нэлээд олны танил хүмүүс байна. Нэлээн хэцүү одоо болтол ээж аавтайгаа холбоогүй хүмүүс, нийгэмд гадуурхагдаад, хэцүү байна гээд явж байдаг хүмүүс байдаг шдээ. Тэр хүмүүсийн кам аут түүхийг сонсоод нуугдмал болчихоод байдаг юм шиг санагддаг шд.

  • Тийн аягүй эмзэг байдаг болохоор хаа сайгүй айдастай байгаа.

А: Тэд чинь одоо болтол хамаатантайгаа уулздаггүй, гадуур ч алхаж чаддагүй гээд хүмүүс яриад байдаг шд.

  • Манай хамаатнууд бас мэдэхгүй, би бас хамаатнуудтайгаа нээх холбоотой байдаггүй. Яахав аль талаас нь харахаасаа л шалтагаалах байх. Хэцүү үе угаасаа байна кам аут хийгээд бүх зүйл шууд сайхан болохгүй хэсэг хугацаанд бол хэцүү ч гэсэн хэцүү гэж бодоод байвал улам хэцүү санагдана нэгт . Хоерт тэр хугацаа өнгөрөөд чи чаддагаа чадаад өрийгөө аваад явчихвал хэзээ нэг цагт чамайг тоохоо больж таараа тэр хүртэл жоохон тэвчээртэй л байх хэрэгтэй байх.

А: Миний дараагийн асуулт чи одоо ямар мэргэжлээр сурдаг вэ?

  • Би уул нь уран зургаар сурдаг, зураач

А: Уран зургаар сурч байна бас ЛГБТ Төвд ажиллаж байна. Ер нь лЛГБТ Төвд яагаад ажилахаар болсон юм? Ажиллах болсон шалтгаан.

  • Энэ бас их сонирхолтой санагддаг надад. 16тайдаа ЛГБТ Төвийг олчихсон 18 хүрдэг зун Америкийн соёл мэдээллийн төв дээр Америкийн Бахархалын сард зориулаад хэдэн эвэнт зарлачихсан. хуучин Базо ажилладаг байсан үед. Би чинь бүр аймар баярлаад 2 найзаа дагуулаад явсан. Тэнд анх очоод күийр хүмүүсийг харж байгаа юм. Тэгээд л салахаа байчихсөөн Төвөөс, байнга ирээд л цуг байгаад цаанаасаа л тийм дотно тэвэрч байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Шаардлагагүй байж оффис дээр ирээд суучихсан тэгээд манай хэд Анараа ах, Мөөгий эгч чинь аймар чухал царайлаад ажлаа хийгээд байхад би найзтайгаа шавар хаагаад л суугаад байдаг. Тэгээд Залуу манлайлагч хөтөлбөрт яваад бүүр ч ойртоод  Pride аар алхаад тэгж явсаар 17 оны Тэгш эрх бахархлын өдрүүдээр бүх эвэнтэд нь сайн найзтайгаа хамт сайн дурын ажил хийсэн. Арай илүү оролцоотойгоор өмнө нь байснаа бодвол. Тэгсэн ЛГБТ Төвийн хувьд ЛГБТИ хүмүүсийн хувьд арай чухал юм хийж байгаа нь их гоё санадаад би найздаа ярьж байгаа юм “би ЛГБТ Төвд ажилладаг хүмүүсийг мундаг гэж боддог, аймар бахархдаг тэгээд ажиллаж үзэх юмсан гэж боддог ч би нийгмийн салбарын хүн биш болохоор ажиллахгүй байх” гээд ярьж байсан. Тэр үед чинь Залуучуудын хөтөлбөр дээр нь хүн байхгүй 2 3 сар болчихсон тэгсэн манай найз “чи тэгээд ажилламаар байвал CV-ээ явуулаад яриад л үзээч, сурна шдээ, эхний хэдэн сар цалингүй байсан ч хамаагүй суралцаж байна гээд байж л байхгүй юу, хүсэж байвал болно шдээ” гээд би их бодоод орой нь ирээд л Мөөгий эгчрүү бичээд “-Мөөгий эгчээ би ажиллаж болох уу, эхний хэдэн сар дадлага хийе, цалингүй байсан ч хамаагүй би суръя, сурна гэж бодож байна” гээд бичсэн.

А: 16-тайдаа бараг өөрөө л ганцаараа юм шиг ганцаараа эмэгтэй хүн хайрлаад байгаа юм шиг явж байсан шд. үгүй юу?

  • Мэдэхгүй ээ.

А: Тэр талаар их мэдээлэлтэй байсан уу?

  • Аймар их мэдээлэлтэй байгаагүй. Ямар ч байсан анхны түрүүн дурьдсан мэдээллээ авчихсан, би чинь жоохон мангар шдээ. Ерөөсөө хүнд аймар хүчтэй татагдаад дурлаад байдаг төрлийн хүүхэд байгаагүй, найзуудтайгаа инээлдээд л… Ядаж байхад аймар мааз, хичээлээ хийгээд зургаа зураад л, их зураг зурдаг завгүй байдаг байсан. Өглөө 8-аас хичээлдээ ороод л орой 10 гэж харьдаг байсан. Юун дурлах.

А: Одоо чиний ЛГБТ Төвд ажиллаж байгаа үе, ажлаагүй байх үедээ арай бага хүн таньж байгаа шдээ. Тэр үе хоорондын ялгаа хэр их байдаг вэ?

  • Хүрээлэл нь л өөрчлөгдсөн гэж боддог шд. Яг тоогоороо бол тэнцүү байх. Аймар өөрчлөгдсөн. ЛГБТ Төвд сайн дурын ажилтан байх үндсэн ажилтан нь байх. Анх чинь би хагас цагын ажилтан гээд сурж байгаагаараа явж байсан тэр 3 аймар. Өөр би энэ хооронд аймар хурдан өсөж том хүн болсон ч гэх юм уу илүү өөртэйгээ ойрхон болсон. Энэ хооронд чинь миний амьдралд их өөрчлөлт гарсан, тусдаа гарсан. Ээж мэдсэн, гэрийнхэнтэйгээ холбоогүй байж байгаад холбоотой болсон. Гэсэн ч хажуугаар нь ажлаа хийнэ, ажилгүй байж болохгүй. Бас өөрөө их дуртай, миний хувьд чухал газар болохоор бас ажлаа муу хийхгүй байх гэж бодох шаардлагатай. Өөрийгөө хэр сайн ажилладагаа мэдэхгүй л байна. Тэгээд хүрээлэл нь их өөрчлөгдсөн анх ЛГБТИ олон нийтэд байгаа юм шиг мөртлөө яг найзууд дундаа байгаа шдээ. Одоо болохоор харьцангуй сайн дурын ажилчид дундаа хүний эрхийн хамгаалагч дундаа, иргэний нийгмийн байгууллагынхан дундаа илүү ойр болчихсон.

А: Ер нь кам аут чухал өөрийгөө нээхэд туслана бусад хүмүүстэй харьцахад ч туслана гэсэн мэдээллийг авч чадсан байх. АЙДАХОТБ болох гэж байгаа гэсэн. Энэ талаар? Энэ жил юу юу зохиогдож байгаа вэ? Би бас нодлин үзэсгэлэн үзэж байсан. Өөр бас юу юу зохиогддогийг нь сайн мэдэхгүй байна. Юу юу зохиогддог вэ?

  • 14 оноос хойш жил бүр Шилдэг бүтээлийн уралдаан зарлаад ирсэн бүтээлүүдээр нь яг Эрхийн төлөө урлаг үзэсгэлэнг Тэгш эрх, Бахархалын өдрүүдээр болон АЙДАХОБТ-ээр жилд 2 удаа гаргадаг. Энэ жил 6 дахь удаагаа яг Шилдэг бүтээлийн уралдаан зарлагдаад энэ жилийн эхний үзэсгэлэнг 5-р сарын 17,18,19-нд Монголын уран зургийн галерейд 3 хоног гарах гэж байгаа. 17-нд 15 цагт нээлтээ хийгээд 18,19-нд “Дэлхийн түүхэн дэх күийр уран бүтээлчид” гэсэн сэдвээр Сингапураас уран бүтээлч Мосес ирж лекц унших гэж байгаа. Урлагаас гадна Циферблатад 17-нд 18цагт үнэ төлбөргүй “Pride” гээд киногоо гаргаж байгаа.

А: Аз хур болон интерномд номын хямдрал зарлах байсан номын хямдралаар ЛГБТ Төвөөс гаргаж байгаа номууд зарагдах уу? Яаж зарагдаж байгаа вэ?

Тийм. Азхур 72% хүртэл хямдрал зарласан. Тэгээд 50%-ийн хямдрал дээр нь манай Амьдрал эрх чөлөө хайрын магтуу дэлхийн шилдэг ЛГБТ яруу найргийн анталог, тэгээд Homo Liber гээд 2 ном байгаа. Тэр 2 яг 7500 болоод хямдарсан. Тэнд зарагдаж байгаа. Тэгээд интерномд энэ 2-ыг аваад нэмдэг нь 1 ном авч болох юм байна. Эсвэл өөр 2 ном авчаад манай номыг аваарай.

А: ЛГБТ Төвөөс санаачлан хэрэгжүүлж байгаа Mongolian Queer podcast сонссон сэтгэгдлээ бас Facebook дээрээ ялангуяа ЛГБТ Төвийн Facebook рүү шэйрлээд оффис дээр ирж “Тэр Гараг” сэтгүүлийг аваарай. Хамгийн хөгжилтэй кам аут хийсэн түүхээ хуваалцвал?

  • Тэр аягүй инээдтэй. Би 19-тэй байсан байхгүй юу. Тэгээд нэг охинд сайн болчихсон. Тэр нь тэгээд стрэйт үү, бисексуал уу, лесбиян уу мэдэгдэхгүй үнэхээр тэр талаараа огт ярьдаггүй. Гэхдээ би тэр үед дурламтгай байсныг ч хэлэх үү бүр нэг орой сууж байгаад бүр аймар сэтгэл хөдлөөд болдоггүй, би шууд биччихсэн. Би эмэгтэй хүнд татагддаг тэгээд би чамд хэлэхгүй нуугаад явмааргүй байна гээд шууд бичсэн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөдөх чинь “Аан” гээд ирдэг юм. Тэгээд би бүр чамд сайн ч гэх шиг, чи намайг тоохгүй байсан ч зүгээр л дээ ч гэх шиг би үнэхээр тэр үед мангар арай л хөөрчихсөн байсан юм шиг байна лээ. Одоо бодоход тэр охины өмнөөс бантаад байдаг юм.

А: Тэгээд тэр охинтойгоо дахиж уулзсан уу?

  • Уулзсан уулзсан. 2,3 удаа уулзсан шүү.

А: Уулзаад юу хийх үү? Болзох уу?

  • Мм.. Яг болзоо гэхэд хаашаа ч юм. Мэдэхгүй би чинь аягүй мангар болздог байсаншд, зүгээр уулзаж юм ярьж байгаад явдаг. Тэгээд тэр охинтой чинь аягүй инээдтэй би бүр уулзья уулзья гэж шалсаар байгаад уулзсан байхгүй юу. Тэгсэн чинь аймар хөөрхөн охин, тэгээд би бүр бантаад, ядаж байхад нь би бүр мангар: өглөө нь боссоноо уулзана гэж мэдэж байгаа шдээ, хичээж хувцаслахгүй би хичээгээгүй харагдах ёстой гээд аймар тэнэг хувцас өмсчихсөн. Тэгээд аймар тэнэг хувцастай. Тэгээд уулзчаад нэлээн их алхсан юмаа. Их дэлгүүр дээр уулзаад СУИС ороод СУИС-аасаа гараад баахан алхаад. Тэгээд яг СУИС-д байж байсан чинь манай ангийн банди өөдөөс гарч ирснээ “Болзоо чинь ямар байна?” гээд яг хажууд, нөгөөдөх чинь хажууд байгаашдээ. Тэгээд би бүр аймар бантаад, үхмээр санагдаад, халууцаад тэгсэн чинь ашгүй манай ангийн 2 охин гарч ирээд, намайг мэддэг юм. Тэр банди дөнгөж шилжиж орж ирсэн болохоор намайг мэддэггүй л байсан юм байналээ л дээ. Юу яриад байгаа юм бэ? Номин болзоонд явна гэж дээ тэнэг юмуу чи Хулан юу гэж болзоонд явж байдаг юм гээд аваад явсан. Тэгээд би бүр амьсгалж чаддагүй, 00 ороод ирье гээд 00-д баахан зогсоод Новшийг ална даа гээд

А: Ядаж байхад нь Монголын хамгийн түгээмэл нэртэй 2 хүн бэ?

  • Тэгээд л миний нүүр бүр час улаан болчихсон, тэгээд л ороод за за хоёулаа гаръя гээд тэгээд л тэрнээс хойш би юу ярьснаа бараг санадаггүй. Ямар ч байсан нэлээн явж явж байгаад нөгөө охин маань ажилтай гээд автобусанд суух гээд би зүүлт авчихсан за юу. Тэр зүүлтээ өгөнгүүтээ автобусруу нь түлхэнгүүтээ явчихсан. Би бүр үнэхээр мангар байсан. Тэгээд бүр жилийн дараа бид 2 зүгээр найзууд болсон. Тэгээд л надад хэлэхдээ чи бүр бүдэрч унаж машины зогсоол дээр машин мөргөсөн ч гэл үү би ерөөсөө санахгүй байгаа юм. Ямар ч байсан намайг ямар бүтэлгүй охин бэ гэж бодсон юм шиг байна лээ.

А: Ер нь хамгийн солиотой болзооны газрууд хаана байв?

  • Би зохиолч охинтой нэг хэсэг уулздаг байсан юм. 2 сар.. хэр удаан уулзсанаа санахгүй байна.

А: Гэхдээ манай Кенна та нарын сонсож байгаа шиг тийм явдалтай охин бол биш.

  • Тэгээд тэр аймар шинэлэг санаатай охин байсан. Би бүр гайхаад л . Өглөө сэрэнгүүт уулзах уу гээд л. Бид 2 бараг 7 өнгөрч байхад уулздаг байсан. Тэгээд л дээвэр дагуулаад гарчдаг байсан. Хуучин Sky-ын тэнд байдаг байсан дээврүүдрүү их гардаг. Тэр нь надад аймар сонирхолтой байсан. 8, хэдэн давхар ч билээ хамгийн дээд давхарт нь гараад л шатаар өгсөж дээшээ гараад л тэгснээ жижигхэн хонгилоор ингэж дөрвөн хөллөж гараад тэгж дээвэр лүү нь гардаг харанхуй хонгилоор яваад. Тэгээд дээвэр дээр гарсан хойноо дахиж шатаар гарч дахиж 2 давхар луу нь гардаг. Тэгээд тэрэн дээр гарч юм идээд, сууж юм яриад тэрэн дээр салхитай, дуу тавина аа бас аягүй сүртэй. Тэгж аягүй их болздог байсан.

А: Ер нь дээврийн болзоо хүнд хамгийн их үлддэг юм шиг байна. Дээвэр дээр болзож үзье аа. Тэнгэртэй ойрхон гээд л

  • Тэрэндээ бишээ гадуур юу хийх юм бэ, мөнгө байхгүй би дөнгөж 19-тэй , нэгдүгээр курс ч байсан билүү, мөнгөгүй тэгээд гадуур ч бас гоё байж чадахгүй шд. Тэгээд гудамжаар бас их алхдаг. Тэгээд яг тэр дээвэр дээр гарчаад би хичээлдээ явах гээд цаадах чинь ажилдаа явах гээд ч билүү буусан юм. Тэгсэн чинь аймар их цас ороод. Хавар том том ширхэгтэй цас ордог байсаншдээ. Яг тэгсэн. Тэгээд мод тэр чигтээ цав цагаан болцон. Аймар үлгэр шиг за юу. Тэгсэн мөртлөө хүйтэн биш. Тэгээд толгой дээр цас буугаад нойтон болоод тэгээд зам гарч байсан чинь нөгөө охин гараа ингэж кармааруу хийгээд л хөтлүүлж байгаа царай нь, тэгсэн чинь би унаж мунаад нэг тийм аягүй хөөрхөөн. Бид 2 чинь янз янзаар болздог байсан юм. Хамт цус хандивлаж байлаа, цусаа хандивлачаад бид 2 анх удаа цусаа өгчихсөн. Аймар толгой эргээд л..

А: Яаж хоёулаа гарч явж байгаад уначаагүй юм ххэ

  • Хоюулангийх нь толгой эргээд байсан мөртлөө цуг яваад л байсан. Бүр аймар хэлхэлдээд л яваад байсан. Тийм байсан. Тэр аягүй хөөрхөн дурсамж өгсөн юм байна.

А: Гоё гоё бэлэгнүүдээсээ хуваалцвал?

  • (Яана аа манай хүн яг уурлана аа) За байз бэлэгнүүд гэвэл харин охидууд романтик шдээ, би эрэгтэй хүмүүсийг сайн мэдэхгүй байна л даа. Ямар ч байсан аягүй хөөрхөн хөөрхөн зүйлүүд өгч байсан. Надад хамгийн хөөрхөн санагдсан нь нэг охин CD дээр баахан дуунууд бичээд намайг сонсоорой гээд өгсөн.

А: Хайртай хүмүүсдээ үргэлж бэлэг өгөөрэй, эрчүүд л гэсэн бие биеэндээ бэлэг өгч болно ш дээ тэ? Одоо нөгөө манай стрэйт найзууд байна. Бие биедээ бэлэг өгнө гэхээр эвгүй санагдаад байдаг юм шиг байгаа юм. Жаахан эвгүй тэ ххэ. Хоёр эрэгтэй хүн хоорондоо бэлэг өгөхөөр яг нэг тийм хандлага тогтцон байгаа юм шиг байгаа юм тэ ххэ

  • Мэдэхгүй. Би ерөөсөө эрэгтэй хүмүүсийн талаар боддоггүй болохоор мэдэхгүй байна аа.

А: Тэр талаар ерөөсөө бодмооргүй байна аа гээч хха

  • Бодмооргүй байна биш бодогддоггүй байхгүй юу, жинхнээсээ.

А: ……… ийм асуулт асууя гэнээ. Хүн үхэхийнхээ өмнө сүүлийн үгээ хэлээчээ гэдэг шиг энэ подкастын төгсгөлд юу гэж хэлмээр байна?

 

 

  • Амьдрал аймар баялаг тэгэхээр өөрийнхөөрөө зоригтой бай гэж хэлмээр санагдаад байдаг юм. Ерөөсөө л чиний аймар том орон зай, аймар том дурсамж чиний тал ш дээ тэ. Чамайг бүтээж байгаа ийм том хэсгийг яагаад нуугаад байдаг юм,  ядаж ойр дотны хүмүүсдээ хэлээч, ядаж найзууддаа хэл, тэгээд тэрийг чинь хүлээж авч чадахгүй бол чиний хажууд байх ёстой хүн биш л гэж хэлмээр байна. Битгий ердөөсөө айгаарай чи ганцаараа биш, чамайг дэмждэг хүмүүс үргэлж байх болно. Тэр хүмүүсээ л олох хэрэгтэй гэж хэлмээр байна.

 

А: Яахав өөрийгөө бас нуугаад яваад байж болнолдоо тэ, бас хүмүүс нь бэлэн биш байгаа бол яг бэлэн гэж бодсон үедээ хэлвэл бас зүгээр байх гэж бодож байна. Хэт хүмүүс ойлгоогүй, хэт өөрөө бэлэн биш байгаа бол өөрөө аягүй их эсдэлд орох магадлалтай. Ялангуяа хүүхдүүдийн хувьд маш их эрсдэлтэй үе байдаг. Дор хаяж 16, 18 ч юму тэ? Тийм үедээ бусдад өөрийгөө илэрхийлвэл, гэхдээ хэзээ хэлэх нь  өөрийнх нь дур байх л даа.

Нийт сонсогчиддоо маш их баярлалаа. Кенна бас уригдаж оролцсонд маш их баярлалаа. Чамтай бас олон удаа ярихыг хүсье, өөрөө орохгүй гээд байгаа л даа гэхдээ орох байх гэж бодож байна ххэ.

За сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн подкастаар эргэн уулзатлаа түр баяртай. Надтай уулзалгүй удсан байх дараагийн подкастаар хэнтэй ч уулзаж магадгүй тул подкастаа үргэлж сонсоорой баяртай!

  • За баяртай!