ЛГБТ Төв ТББ нь урлагаар дамжуулан ЛГБТИК хүний эрхийг хөхиүлэн дэмжих бодлогынхоо хүрээнд 2014 оноос “Эрхийн төлөө Урлаг” уран бүтээлийн үзэсгэлэн, Күийр театр, “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадам гэх зэрэг санаачлагуудыг хэрэгжүүлэн ирсэн билээ. Мөн “Эрхийн төлөө Урлаг” санаачлагын талаар унших боломжтой.

Бид 2020 оны 6 дугаар сард зохион байгуулагдах “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-эд зориулан ЛГБТИК сэдэвт богино хэмжээний кино бүтээлийн уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.

Мөн тус кино уралдаанд  ЛГБТИК хүний эрхийн дэмжих албан байгууллага, хамт олон мөн хувь хүнтэй хамтарч ажиллахад нээлттэй.

Facebook эвэнтийг эндээс нээж үзнэ үү.

2019 оны анхдугаар кино уралдаанд нийт 4 бүтээл ирж, “HIDDEN LOVE” кино шилдгээр шалгарав.

Та бүхэн уралдаанд идэвхитэй оролцож өөрийн уран бүтээлээр дамжуулан хүний эрхийн боловсролыг нийгэмд түгээгээрэй.

Уралдааны зорилго:
Монгол дахь ЛГБТИК хүмүүсийн тухай болон бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаарх зөв ойлголт, мэдээллийг кино урлагаар дамжуулан нийгэмд түгээх
Кино уран бүтээлчдийг хүний эрхийн төлөө дуу хоолойгоо уран бүтээлээрээ дамжуулан хүргэх боломжийг дэмжих
Монголын ЛГБТИК сэдэвт богино хэмжээний кино бүтээлийн сан үүсгэх

Тавигдах шаардлага:
Үргэлжлэх хугацаа 5-40 минут (кредит багтсан)
2019 – 2020 оны хооронд бүтээгдсэн
Монгол дах ЛГБТИК хүмүүсийн тухай, ялгаатай байдлын талаар зөв ойлголт, мэдээллийг агуулсан байх
Бичлэгийн чанар 1920×1080 (1080p) буюу түүнээс дээш
Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх
Англи хадмал орчуулгатай байх
Постер зургийг хавсаргасан байх
Нэг уран бүтээлч, уран бүтээлийн баг дээд тал нь 3 бүтээлээр бүртгүүлэх боломжтой

Бүтээл авах болон, шалгаруулалтын үйл явц:
2020.02.10 – 2020.05.22 info@lgbtcentre.mn хаягаар эсвэл ЛГБТ Төвйн оффист хүлээн авна.
2020.06.05: Шалгарсан бүтээлүүдэд и-мэйлээр мэдэгдэх
2020.06.13: Цэнхэр тэнгэрийн цаана ЛГБТИК кино наадмын шилдэг бүтээлд шагнал гардуулна.

Үнэлгээний журам:
Кино зохиол, агуулга (50%)
Гүйцэтгэл (50%)

***Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн тухай болон ЛГБТИК хүний эрхийн талаарх үнэн зөв мэдээллийг ЛГБТ Төвөөс авахад нээлттэй.

Шагналын сан: Шилдэг уран бүтээл – 2’500’000 төгрөг

 

Холбоо барих:
Утас: 70110323
Email: info@lgbtcentre.mn
FB: The LGBT Centre (Mongolia)