ЛГБТ Төвийн сайн дурын ажилтнууд нийтлэл бэлдэж өгдөг билээ. Энэ удаа алдарт Харри Стайлзын талаар Билгүүн өөрийн өвөрмөц хэв маягаар нийтлэл бэлджээ. Та бүхэн хүлээн авч уншина уу.

 

За юу байцгаана залуус аа. Хүйтний ам цаашилж, хүүхний гуя наашилсан он цаг айсуй. Гэхдээ хүүхний гуяар хорвоогийн сайхан бүхэн дуусахгүй ээ. Хараад хараад ханашгүй сайхан залуус эргэн тойронд минь зөндөө байна шүү дээ. 

Энэ удаа онцлох Күийр төлөөлөл маань Их Британийн халуухан, залуухан ханхүү Харри Стайлз юмаа.

Түүний гол билэг тэмдэг, насаараа зүүх пайз нь мэдээж ONE DIRECTION хамтлаг.  2010 онд алдарт X-Factor шоуны 7-р улиралд 5 гишүүн маань тус тусдаа орж байсан ч шоуны шүүгч болох Simon Cowell, Nicole Scherzinger нар тэднийг нийлүүлэн нэгэн хамтлаг болгосон билээ. Тэр үед манай хүн 16 настай хамтлагийнхаа хамгийн залуу нь байв. Хамтлаг 2010-2016 он хүртэл идэвхитэй уран бүтээл гаргаж 5 цомог, 4 аялан тоглолт хийж, олон арван амжилтыг гаргаж, сая сая хүмүүсийг нус нулимстай нь хольж явсан цаг саяхан. Гэвч одоо тэд түр завсарласан ч, тус бүрдээ уран бүтээл гаргаад, тус тусдаа шуугиулж явна даа. Хамтлаг өнөө хүртэл байсан бол энэ жил (2020) 10 жилийнхээ ойг тэмдэглэх байлаа. Нээрээ мартсанаас хамтлагийн нэрийг Харри өгсөн юм. Заза тэр ч яах вэ. Сэдвээсээ халилгүйгээр түүнийг хувь хүн талаас нь ярья тиймаа ☺ 

Харри Эдвард Стайлз нь 1994 оны 2 сарын 1-ны өдөр Их Британийн Ворсестершир мужийн Эвешам хотод төрсөн ч Чешир мужийн Холмс Чател тосгонд өссөн байдаг. Мөн Холмс Чател-даа бүрэн дунд боловсролыг эзэмшсэн байгаа. Дунд сургуулиасаа дуулах дуртай байсан бөгөөд авьяастнуудын тэмцээнд байнга оролцож, хурим тэмдэглэлт арга хэмжээнүүд дээр очиж дуулдаг байжээ. 

Түүнийг Hazza, Haz, Curly, Harold гэх зэргээр хочлон дууддаг. Тэрээр 176.5 см өндөртэй, 74кг жинтэй. Харин гутлын хэмжээ нь 43-44см.

Мөн тэрээр өөрийгөө бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааны хувьд аль нэг тодорхойлолтонд хязгаарладаггүй гэдгээ нээлттэй зарладаг билээ. Түүнийг пансексуал гэж ихэнхи хүмүүс ойлгодог. Тэрээр ЛГБТИК+ олон нийтийг дэмждэг гэдгээ нээлттэй илэрхийлдэг юм.

Пансексуал гэдэг нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, жендэр, биологийн хүйсийг үл харгалзан, тэдэнд хязгаарлахгүйгээр хувь хүнд татагдаж, хайрлах мөн чанарыг хэлнэ.

Түүнийг тодорхойлох зүйлс:

Урт бор буржгар үс

Түүний шивээснүүд

Сайхан ногоон нүд

Түүний хацрын хонхорхой

Тэрээр үнэртэй ус болон Пепси компанийн нүүр царай болон зар сурталчилгаанд нь тоглож байсан. 

Харин Шашин шүтлэгийн хувьд: Түүний аав Жүүд, ээж нь Ромын Католик шашинтай ба тэрээр ээжийнхээ шашныг сонгосон. 

Гэвч 2014 оны 6-р сард Харри зүүн бугуйндаа улаан Каббалагийн бугуйвч зүүсэн байсан нь түүнийг шашнаа өөрчилсний илрэл болж байсан. Тэрээр шинэ шашнаасаа болоод 6 сарын сексийн хорионд орж байсан билээ.

 

One Direction-ы хөвгүүд ихэнх цагаа аялж өнгөрүүлж, видео тоглоом тоглож, түргэн хоол иддэг байсан учир таргалах магадлал ихтэй байсан тул менежерүүд нь уран бүтээлийн хажуугаар тэднийг өдөрт 2 удаа биеийн хүчний дасгал хийлгэдэг байсан. Харин Харри энэхүү ажлын шахуу хуваариас болж бие нь маш их шархирч өвдөн үргэлж шөнийн 2 цагт мөстэй усанд ордог байсан. Харин одоо дасгалжуулагч Жимми Уоллхэд, Марк Жарвис нарын холимог тулааны сургалтанд хамрагддаг.

Харин түүний дуртай зүйлс:

Дуртай хоол хүнс – Чихэрлэг эрдэнэ шиш

Дуртай өнгө – Улбар шар, Цэнхэр

Дуртай телевизийн шоу – Family Guy (1999 – )

Дуртай кино – Love Actually (2003), Titanic (1997),  The Notebook (2004)

Дуртай амьтан – Яст мэлхий

Дуртай уух зүйл – Алимны шүүс

Дуртай цомог – Adele – 21

Дуртай компютер тоглоом – FIFA

Дуртай хайрын дуу – Chris de Burgh – Lady In Red

Харин түүний тухай сонирхолтой баримтууд

 

  • Тэрээр гэрийн тэжээмэл Үхэр зусаг болон Дасти нэртэй мууртай.
  • Түүнийг дуу хөгжим сонирхдог болоход The Beatles хамтлаг хамгийн их нөлөөлсөн.
  • Эцэг эх нь 7 настай байхад салсан. /Түүний төрсөн аавыг Des Styles, хойд аавыг Robin Twist гэдэг. Харин ээжийг Anne Cox, Төрсөн эгчийг Gemma Styles бас Хойд ахыг  Mike гэдэг./
  • Харри 16 настай байхдаа Холмс Чапелийн нарийн боовны дэлгүүрт хагас цагаар ажилладаг байсан. 
  • Алдар нэрд хүрэхээсээ өмнө тэрээр “White Eskimo” гэх хамтлагт гоцлол дуучин хийдэг байсан.
  • Тэрээр Elvis Presley, Foster the People, Coldplay мөн Kings of Leon-оос үлгэр дуурайлалаа авдаг.
  • Harry Styles, Ed Sheeran нар сайн найзууд юм.   
  • Тэр жонглёр тоглож чаддаг.
  • Зарим тохиолдолд тэр зүүдэндээ ярьдаг.
  • Харри Чудун жимс болон Манжинд дургүй. 
  • Түүний анхны тоглосон кино бол Christopher Nolan-ы Dunkirk кино юм.

 

Хамгийн сүүлд харин түүний хайр дурлалын амьдралын тухай ярилцья. 

Хэдий тэрээр одоо 26 настай ч нийт 21 хүнтэй хайр дурлалын харилцаатай байсан тухай мэдээлэл байдаг. Хэзээнээс нааш тэрээр сайхан ааштай эелдэг нэгэн байсан тул хүн бүр түүнд сайн байдаг.

 

  1. Caroline Flack (2011-2012) – Тэд 2011 оны 5-р сард X-Factor шоуны үеэр анх уулзаж танилцсан ба хүмүүс тэдний харилцааг хуурамч гэж цуурч байсан ч хосууд 2012 оны 1-р сард салсан байдаг. Бүсгүй Харригаас 15 насаар эгч байсан. 
  2. Emma Ostilly (2012) – Амеркийн  загвар өмсөгч Эмма Остилли, Харри нар анх  One Direction хамтлагийн “Gotta be You” клипний үер танилцсан ба Эмма 2012 оны 4-р сард Шинэ Зеландын Акланд хотод Харриг үнсэж байгаа зураг цацагдсан нь тэднийг үерхэж байгаа гэсэн яриаг гаргасан боловч Харри бүх талаар энэ яриаг үгүйсгэдэг. 
  3. Emily Atack (2012) – Жүжигчин Эмили Атак 2012 онд Харритай үерхэж байсан бөгөөд энэ нь 2014 онд ил болжээ.
  4. Cara Delievene (2012) – Английн модель Кара, Харри хоёр клубын гадаа хамт харагдсан нь тэднийг үерхэж байгаа гэсэн яриаг дэгдээсэн байдаг.
  5. Lily Halpern (2012) – Амеркийн жүжигчин Лили Халпернтэй олны нүдэнд маш олон удаа хамт харагдсан. Лили харилцаагаа илүү гүнзгий болгохыг хүсэж байсан ч Харри тэгж хүсээгүй тул тэдний харилцаа удаагүй билээ.
  6. Caggie Dunlop (2012) – Харри, Английн ТВ жүжигчин Каггитэй 2012 оны 7-р сараас 9-р сар хүртэл болзож байсан.
  7. Taylor Swift (2012-2013) – Амеркийн дуучин Тайлои Свифттэй 2012 оны 11-р сараас – 2013 оны 1-р сар хүртэл болзсон байдаг.
  8. Kimberly Stewart (2013) – 2013 онд түүнийг Амеркийн цуутай дээдэс, Телевизийн од, жүжигчин, модель, дизайнер Кимберли Стеварттай болздог гэсэн цуу яриа гарч байсан. /Тэр өөрөөс нь 15 насаар эгч байсан/
  9. Kara Rose Marshall (2013) – Тэр бол “Hull”-ын загвар өмсөгч юм. Тэд хамтдаа Apple-н дэлгүүрээр явж байгаад олны хараанд өртсөн. Энэ нь тэднийг үерхэж байгаа гэсэн цуу яриаг гаргасан. Гэхдээ аль аль талаасаа уг харилцаагаа батлаагүй. 
  10. Nicole Scherzinger (2013) – Николь Шерзингер 2013 онд X-Factor-ын шүүгч байх үедээ 19 настай Харритай нэр холбогдож байсан. Тэр хоорондоо 16 насны зөрүүтэй байсан.
  11. Daisy Lowe (2013) –  2013 онд тэрээр Английн модель Дэйзи Лоу-тай болзож байгаа гэсэн цуу яриа дэгдэж байсан.
  12. Kendall Jenner (2013-2014, 2015- 2016) – Тэд анх 2013 оны 11 сарын 20нд Баруун Холливуудад оройн хоол идэж байгаад олны нүдэнд харагдсан. Тэд 2014 оны 2-р сард салж байсан. Гэвч  2015 оны 11 сард эргэж нийлсэн. Хосууд 2015 оны 12 сарын 31-ныг St.Barts хотод дарвуул завин дээр хамт өнгөрөөжээ. Гэвч тэд 2016 оны 2-р сард тэд дахин салсан. 
  13. Erin Foster (2014-2015) – Амеркийн хошин зохиолч, жүжигчин Эрин Фостер, Харри Стайлз нар 2014 оны 10-р сарын 9-ний өдөр Лос-Анжелес хотод хамтдаа Халловеений хулуу худалдаж авснаас хойш болзож байгаа гэсэн цуу яриа гарч эхэлсэн. Бүсгүй түүнээс 12 насаар эгч байсан ба хосууд 2015 оны 5-р сард салсан гэж олон түмэн цуурдаг.
  14. Nadine Leopold (2014 – 2015) – Бас 2014 оны 11-р сард Австрийн загвар өмсөгч Надин Леопольдтой болзож эхлэсэн. Тэд хэсэг хугацаанд хамтдаа байсны эцэст 2015 оны 3-р сард салсан. 
  15. Sara Sampaio (2015) – Мөн 2015 оны 6-р сараас 8-р сарын хооронд Португалын загвар өмсөгч Сара Сампиотой болзож байсан гэж яригддаг. 
  16. George Fowler (2015) – 2015 онд Шинэ Зеландын загвар өмсөгч Жоржиа Фоулертай хамт Scrabble тоглож байсан нь тэднийг үерхдэг гэсэн яриа гархад хүргэсэн. 
  17. Pandora Lennard (2016) – Стилист Пандора Леннард, Харри нар 2016 оны 1- р сарын 23 оны өдөр Харригийн гэрт хамт хоносон байдаг. 24-ний өдөр байшингаас гарсан. Хачирхалтай нь энэ үед Харри, Кендалл 2 үерхэж байсан. 
  18. Townes Adair Jones – 2010-аад онд Харри өөрийн найзаараа дамжуулан сохор болзоогоор Таунс Жонас-тай танилцаж байжээ. Тэр үед Таунс коллежид Франц хэл, гүн ухааны чиглэлээр суралцдаг байжээ. Дараа нь Харри түүнтэй уулзсан тухайгаа “Carolina” дууг бичиж байжээ. 
  19. Tess Ward (2017) – 2017 онд тэрээр Лонгонгоос гаралтай тогооч, хоолны блог хөтлөгч Тесс Уардтай болзож эхлэсэн. Гэвч тэдний харилцааг шүтэн бишрэгчид нь мэдсэн тэр үед буюу тухайн оныхоо 6-р сар гэхэд л хосууд хоёр тийш болсон байдаг.
  20. Сamila Rowe (2017- 2018) – 2017 оны 7 сард Харри Франц-Америк гаралтай загвар өмсөгч  Камила Роутай романтик харилцаатай байсан. Нэг жил үерхсэний эцэст хосууд 2018 оны 7-р сард салсан юм.
  21. Kiko Mizuhara (2019 – ) 2019 оны эхээр Харри Япон-Америк загвар өмсөгч Кико Мизухаратай болзож эхлэсэн. Энэ нь одоо ч цуу яриа хэвээр байна. 

Эцсийн яриа гэвэл тэрээр каьераа эхлүүлээд 10 жил болсон байна. Урт богино хугацааны олон үерхэлтэй учирсан байна. Ямар ч хүний хувьд өөрийгөө таньж мэдэх нь чухал. Тэр тусмаа күийр хүмүүсийн хувьд өөрөө өөртөө кам аут хийх гэсэн маш том алхам байдаг. Харригийн хувь хамтлагаасаа тусдаа уран бүтээл хийж эхэлснээсээ хойш жинхэнэ өөрийгөө олж, түүнийгээ уран бүтээлдээ шингээх болсон санагддаг. Түүний 2017 онд гаргасан “Harry Styles” цомог мөн саяхан шинээр гаргасан “Fine Line” цомог нь түүнийг хувь хүн талаас нь илүү харуулсан.

Тэрээр өөрийгөө бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд хэвшмэл байдалд баригдахгүйгээр илэрхийлж, түүнийгээ хүлээн зөвшөөрүүлж чадаж байгаа нь Дэлхий дахинд ЛГБТИК+ олон нийтийн талаар үнэн бодит, эерэг ойлголт өгөх үлгэр дуурайлал болж байгаа гэж бодож байна. Мөн ЛГБТИК+ олон нийтдээ улам их урам зориг, өөртөө итгэх итгэлийг өгч байгаа гэж итгэж байна. 

Нийтлэл бэлдсэн: Билгүүн Батчулуун