Ялгаварлан гадуурхалт ямар үр дагавартай вэ?

PDFХэвлэхИ-мэйл

Байнга ялгаварлан гадуурхалтад өртдөг хүмүүсийн хувьд нэлээд олон сөрөг үр дагавар үүсдэгийг эрдэмтэд аль хэдийн батласан байдаг. "Бие махбодын хувьд ялгаварлан гадуурхалтад өртсөн хүмүүст дараах шинж тэмдэг илэрдэг: толгой өвдөх, хоолны дуршилгүй болох, хооллолтын зан үйл өөрчлөгдөх, нойрмоглох, турах, таргалах, ерөнхий биеийн байдал муудах, хөхрөлт амархан үүсэх, ариун цэвэртээ анхаарахаа байх, тамиргүйдэх.  Сэтгэлзүйн шинж тэмдэг: өөрийгөө үнэлэхгүй байх, өөртөө итгэх итгэлээ алдах, хэнд ч хэрэггүй мэт мэдрэх, гадаад орчинтой харилцахыг хүсэхгүй байх, стресс, депресс, түгшүүр, зан үйлийн хувьд огцом өөрчлөгдөх, хамтарч ажиллахгүй байх, яаж ч чадахгүй мэт мэдрэх. Нийгмийн үр дагавар: ганцаардал, найз нөхөдгүй байх, гадаад орчинтой харилцахыг хүсэхгүй байх, хувь хүний үүднээс түүнийг хүн хэмээн үзэхгүй байна гэж мэдрэх, тусгаарлагдсан мэт мэдрэх, хувийн харилцаа үүсгэж чадахгүй байх. Оюун ухааны хувьд үүсэх үр дагавар: боловсрол олох боломж нь хаагдмал тул ахиц амжилт гаргахгүй байх, ололт амжилт бага байх, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байх, тэмүүлэлгүй болох, юуг ч үл сонирхон ажлаасаа чөлөө авах нь ихсэх. Ялгаварлан гадуурхалтын шүуд үр дагавараар уур бухимдал, өөртөө итгэх итгэлээ алдах, ганцаардал, стресс. Урт хугацаанд эдгээр нь зорилго тэмүүлэлгүй болох, ямарваа боломж хязгаарлагдмал болох, нийгмийн болон бусад үйлчилгээ хүртэж чадахгүй болох, стрессийн гаралтай сэтгэцийн асуудал үүсэх гэсэн хорт үр дагаварт хүргэдэг" Wiki Answers бичжээ. Ошо бясалгалын төв эдгээр стрессээс гарахын тулд ЛГБТ олон нийтэд идэвхтэй ба намуун бясалгалыг үнэгүй заана. Энэхүү буянтай буяны ажлыг Ошо бясалгалын төв нь ЛГБТ Төвийн "Ялгаварлан гадуурхалтыг бүрмөсөн зогсооё" аяны ажлын хүрээнд явуулж байгаа юм. Сонирхсон ЛГБТ хүмүүс Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар мэйлдээрэй.

 

 

 

Зохиогчийн эрх © 2014 Монголын ЛГБТ Төв. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.