Захидал очих өдрийн мэнд

Захидлаа нэмэх үү?
Фэйсбүүкээр холбогдох

Бид ээждээ, аавдаа, ахдаа, эгчдээ, дүүдээ, найздаа, садандаа ЛГБТ гэдгээ хэлсэн мөч бидний амьдралын хамгийн том мөчүүдийн нэг, маш чухал үйл явдлуудын нэг байдаг. Айж ичилгүй өөрийнхөөрөө л амьдрах, амьсгалах, өөрийнхөөрөө л жаргах, зовох тэр л мөчөөс эхэлдэг. Бидний дүр эсгээгүй, жүжиг тавиагүй, худал хэлээгүй, үгээ залгиагүй, жинхэнэ мөн чанараараа зоригтой амьдрах амьдрал тэр л мөчөөс эхэлдэг.

Монголын нийгэм мэдээлэлтэй болж, ЛГБТ хүмүүс биднийг ойлгох нь сайжирсаар байгаа ч бүх ЛГБТ хүмүүс нээлттэй, өөрийнхөөрөө амьдарч чадахгүй байсаар. Магад гэр орныхондоо, найзууддаа хэлмээр байлаа ч яг юу гэхээ, хэзээ, хаана хэлэхээ мэдэхгүй ч байх үе бий. “Нээрээ бусад хүмүүс яаж өөсрдийгөө дотны хүмүүстээ хэлсэн юм бол? гэж гайхаж суугаа, эсвэл хүүхэд нь, найз нь, эцэг эх нь саяхан ЛГБТ гэдгээ хэлсэн ба ЛГБТ хүмүүсийн дотоод ертөнцийг ойлгохыг хүсэх ч, мэдээлэл хаанаас авахаа мэдэхгүй суугаа хүмүүст энэ хуудас тус болно.

ЛГБТ Төвийн Удирдах зөвлөлийн гишүүн Энхмаа нэгэн чухал санаачлагыг 2017 оны Өөрийгөө илэрхийлэх өдөр буюу 10-р сарын 12-нд зориулан санал болгосон нь энэ захидлын цуглуулгыг бий болгох юм. ЛГБТ хүмүүс ээждээ, аавдаа, ахдаа, дүүдээ, найздаа хэлэхийг хүссэн зүйлээ бичиж, өөрийгөө илэрхийлсэн нэргүй захидлуудын цуглуулга нь нэг талаас ЛГБТ хүмүүс хэлэхийг хүссэнээ хайртай хүмүүстээ хэлэх боломж ба нөгөө талаас нийгэм маань ч ЛГБТ хүмүүсийн дотоод ертөнцтэй танилцах, ЛГБТ хүмүүсийг илүү ойлгох гүүр болох юм.

***

2017/10/10

Хэзээ нэг цагт бид нийгмийг гэрэл рүү хөтлөх хүмүүс болно

2017/10/11

Та үнэндээ хүүтэй байсан шүү, аав аа

Миний найз гей, гэхдээ энэ асуудал биш

Хүмүүс бидний эсрэг байна гэж бүү бодоорой

2017/10/18

Би өөрийгөө нуухыг хүсдэггүй

Өөрийгөө хүлээн зөвшөөрч, хүндлэж, хайрлаж яваарай