ЛГБТ аман түүх

Батчимэг, Жөүтэй холбогдох

ЛГБТ Төвийн Хүний эрхийн төлөө залуу манлайлагч хөтөлбөрийн хүрээнд ЛГБТ Аман түүх судалгааны төслийг тус төвийн Удирдах зөвлөлийн гишүүн С. Батчимэг, залуу манлайлагч Жөү Д. Лэраанжис нар 2015 оны 2-р сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн зорилго нь лесбиян, гей, бисексуал, транс болон бусад бэлгийн цөөнх нь Монголын нийгмийн салшгүй нэг хэсэг ч тэр бүр энэ орон зайгаа эдлэж чаддаггүй, үл харагдах, үл сонсогдох цөөнх байсаар байгаа учир ЛГБТ хүмүүсийн дуу хоолой, хувь хүмүүсийн амьдралын түүхүүдийг нийгэмтэй хуваалцах юм.

Аман түүх гэж юу вэ?

Аман түүх гэдэг нь судалгааны зорилгын хүрээнд оролцогчдыг тогтоож, тэднээс ярилцлага авч, амьдарсан, амьдарч байгаа түүхэн цаг хугацааг нь хувь хүмүүсийн нүдээр, амьдралаар зураглах үйл явц юм. Ийн зураглалыг гаргахын тулд судлаачид тодорхой асуултуудын дагуу ярилцлага хийж, аман түүхийн бичлэг хийгдсэнээр та бүхэнд хүрдэг юм.

Төслийн зорилтууд:

  • Монголын социализмын үед болон ардчиллаас хойш төрж өссөн бэлгийн цөөнх хүмүүсийн түүхэн зураглалыг гаргаж ирснээр Монголын нийгмийн түүхийн ерөнхий зураглалд ЛГБТ хүмүүсийн түүхийн нэмж, хувь нэмэр оруулах
  • Нийгэмд хараахан өөрийгөө бүрэн илэрхийлж, өөрөөрөө амьдарч чадахгүй байгаа эсвэл өөрийнхөө талаар илүү мэдэхийг хүсч буй бэлгийн цөөнх хүмүүст урам зориг өгөх
  • ЛГБТ хүмүүс гэдэг нэгдмэл нэгэн хүй олон нийт гэсэн сэтгэлгээг бүрдүүлэх
  • Нийгэмд бэлгийн цөөнх хүмүүсийг илүү таних, ойлгох гүүр бий болгох
  • ЛГБТ интернет түүхийн орон зайг бий болгох

Манай төсөлтэй танилцсан танд баярлалаа. Батчимэг болон Жөү нартай имэйлээр шууд холбогдож, сонирхсон зүйлсээ асууна уу.

Болороогийн түүх

Тулгаагийн түүх

 

Эрдэнийн түүх

 

Солонгын түүх